Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймаг, Б******* сум Д******* баг дүгээр хороо *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн А*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00673/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

... Д.А******* миний бие 1981 оны 01 дүгээр 11-нээс 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд конторын галч, 1982 оны 07 дугаар сарын 15-наас 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1990 оны 09 дүгээр сарын 28-наас 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд барилгын материалын нярав, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын 8-н жилийн сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан. Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим нэг ажилласан жилийн баримт архиваас гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандан ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтыг үндэслэн миний Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэл болон дунд сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А******* нь 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдлийн конторын галч, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд барилгын материалын нярав, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолооч, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын 8 жилийн сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим ажилласан жилтэй холбоотой баримт архивт байхгүй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.А*******ийн дээрх ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэс бүхий лавлагаанууд,

-Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолтууд,

-Булган аймгийн Б******* сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдэлийн Зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

-Булган аймгийн Б******* сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдэлийн Зөвлөлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

-*******гийн А*******эд 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

3.Хүсэлт гаргагч Д.А*******ийн хүсэлтээр Ж.Г*******, Ц.М*******, Д.Ч******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14/629 тоот албан бичиг зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдлийн конторын галч, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд барилгын материалын нярав, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолооч, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын 8 жилийн сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Д.А******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдлийн конторын галч, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд барилгын материалын нярав, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолооч, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын 8 жилийн сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэс бүхий лавлагаанууд,

-Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолтууд,

-Булган аймгийн Б******* сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдэлийн Зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

-Булган аймгийн Б******* сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдэлийн Зөвлөлийн даргын 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

-*******гийн А*******эд 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14/629 тоот албан бичиг зэрэг болно.

Гэрч Д.Ч*******гийн: Би 1977 оноос эхлэн Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлийн сүү тосны заводод сүү машиндагчаар ажиллаж байсан. 1988 онд Булган аймгийн Б******* сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байгаад 1990 онд Булган аймгийн Бүрэхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад дараа нь тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Д.А******* намайг 1990 онд Булган аймгийн Бүрэхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажилд ороход тус сургуульд нярав хийж байсан. Түүнээс хойш 10-аад жил хамт тасралтгүй ажилласан. Д.А******* нь тасралтгүй ажиллаж байсан.,

Гэрч Ж.Г*******ын: Би 1973 оноос 1982 он хүртэл Булган аймгийн Б******* сумын сүү тосны заводод тос цохьдог байсан. 1982 оноос 1992 он хүртэл тракторын жолооч хийсэн. 1997 оноос хойш 2018 оныг хүртэл тасралтгүй Булган аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуульд слесарь хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Д.А******* бид хоёр 1982 онд цуг тракторын жолооч болоод Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд хамт тракторын жолоочоор ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй 1992 оныг хүртэл тус нэгдэлдээ тракторын жолоочоор хамт ажилласан. Бид 2 цуг 10 жил тасралтгүй хамт ажилласан. ,

Гэрч Ц.М*******ы: ...Д.А******* бид 2 1982 онд цуг тракторын жолооч болоод Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд хамт тракторын жолоочоор ажилд орж байсан. 1984 онд цэрэгт Д.А******* бид 2 хамт яваад 1987 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тасралтгүй 1992 оныг хүртэл тус нэгдэлдээ тракторын жолоочоор хамт ажилласан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

4.Иймд хүсэлт гаргагч Д.А*******ийг 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдлийн конторын галч, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд барилгын материалын нярав, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолооч, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын 8 жилийн сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн А*******ийг 1981 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдлийн конторын галч, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд барилгын материалын нярав, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолооч, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын 8 жилийн сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА