| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0131/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: С.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Сгийн Хт холбогдох 1812000720175 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ,,суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,,гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Сгийн Х /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ,, багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улаанчулуу” дэлгүүрийн гадна иргэн Н.Игийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812000720175 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Н.Игийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ Хотонт сумын төвд ирээд эхнэр Аынд хоноод маргааш нь буюу 25-ны өдөр 10 цагийн үед хөдөө гэр рүүгээ буцлаа гэж хэлээд машинтай гарсан юм. Тэгээд сумын төвөөс гараад Улаанхужир гэх газар явж байтал Б /П/ гэх хочтой /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ хүн үхэр туучихсан явж байхаар нь уулзсан чинь хүйтэн байна ганц юм уучихмаар байна гэж хэлэхээр нь машиндаа суулгаад Э гэх хүний дэлгүүрээс 3 ширхэг 0.5 литрийн лаазтай пиво аваад буцаад морин дээр нь аваачиж өгсөн юм. Миний машин дотор авсан пивоо уугаад явах гэсэн чинь манай зуслангийн наана малын өтөг байгаа тэрнээс шуудайлалцаад өг гэхээр нь хамт яваад өтөг хийж байтал Б, М /Бух/ хоёр морьтой ирээд нэг шил архи гаргаж ирээд задалсан бөгөөд тухайн архинаас би 1 аягыг уусан, бусдыг нь нөгөө 3 хувааж уусан юм. Тэгээд Б /П/ ахыг мориных нь хажууд аваачиж өгөөд байж байтал мотоцикльтой М /М/, Д гэх хоёр залуу харьж байна гээд ирсэн бөгөөд араас нь Б, М /Бух/ хоёр морьтой ирсэн. Тэгээд М /М/, Д бид гурав сумын төв орж пиво авч ирэхээр яваад Хотонт сумын төвд ирээд М /М/, Д хоёр машинаас буугаад явсан. Тэгээд байж байтал тэр хоёр орж ирээд явъя гэхээр нь буцаад Б, М /Бух/, Б /П/ 3 дээр очоод 2 ширхэг 2.5 литрийн пиво бүгд хувааж уугаад, М /М/, Д, бид 3 миний машинтай буцаад Хотонт сумын төв орохоор яваад, нөгөө хэд араас морьтой ирнэ гээд тарсан. Бид 3 сумын төв орж ирээд “Улаанчулуу” дэлгүүрийн үүдэнд зогсоод буусан чинь дэлгүүрээс Т гэх залуу гарч ирээд над руу томроод байхаар нь би өөдөөс нь томроод нэг нэгнийхээ дээр гарах гээд үгээр идэлцсэн юм. Яг юу гэж ярьснаа санахгүй байна. Тэгээд бид 2 заамдалцаад зогсож байтал Т миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгтэл Д намайг бариад Тг хамт явсан О гэх залуу бариад бид хоёрыг салгасан. Тэгээд би цусаа гойжуулж байгаад босоод дахиад зодолдох гэсэн чинь хальтираад газар унасан чинь Т миний дээр гараад сууж байгаад нүүр рүү мөргөөд байсан чинь “Улаанчулуу" дэлгүүрийн Н гэх эгч гарч ирээд салгаад намайг машиндаа суулгаад гэрт ирээд эгч Цг дагуулаад Н эгчийн гэрт ирж цусаа угаагаад урагдсан дээлээ оёулсан юм. Б эмчийн гэрт очоод хувийн эмнэлэг дээр нь дээд уруулны дотор талд 4 оёдол тавиулсан юм. Д, Н, М, Ттэй хамт явсан О нар харсан. Мөн Монхор гэх залуу харсан байх. Хэд хоногийн өмнө Т гэх залуу замд мотоциклийнх нь бензин дуусчихсан байж байхад нь бензин өгч тусалж байсан юм. Тэгсэн чинь намайг цохиж байхдаа чи надад бензин өгч надад гай болж байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Хохирогч Н.Игийн дахин мэдүүлсэн: ...Би өөр хүнтэй огт маргалдаагүй. Хөдөө пиво ууж байгаад дахиж юм авах санаатай орж ирсэн бөгөөд дэлгүүрийн үүдэнд Х, О хоёр хамт явж байгаад Д, М, бид нартай зөрөх үед Х надад хандаж хөөе бандиа дайрчихваа гэхээр нь би уусан байсан болохоор мөчөө өгөлгүй өөдөөс нь маргалдсан чинь бүр надад биеэ өгөөд дайраад байхаар нь би маргаанаа зогсоох бодолтой хөөе ахаа та намайг таньж байна уу хэд хоногийн өмнө таныг хээр бензингүй болсон байхад чинь би таньд бензин өгч тусалсан гэж хэлэхэд чи надад яасан их бензин өгдөг юм, бензин өгсөн чинь чамд гай болоо юу гээд миний хамар хэсэгт нилээн олон удаа гараараа цохисон. Тэр үед би түүнээс айгаад огт хөдлөөгүй. Мөн юу болоод байгааг ойлгоогүй юм. Тухайн үед түүнтэй хамт явсан О намайг салгасан. Тэгээд би хамрынхаа цусыг тогтоох санаатай машины урд талын суудал дээр сууж байхад намайг дахиж машинаас татаж буулгаад газарт унагааж байгаад хамар руу удаа дараа мөргөж цохисон. Би харин өөдөөс нь огт хөдлөх боломж бололцоо олдоогүй. Тэр үед Н эгч салгаад би эгчийндээ ирсэн. Миний бодлоор би түүнд бензин өгсөн нь буруу болсон байх. Мөн дээрээс нь намайг сайн танихгүй учраас айлгах гэж бодсон байх. Би эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан, наашаа, цаашаа явсан биензин тосны зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байна. Түүнээс гадна түүнд зодуулсанаас хойш тархи толгой хааяа өвдөх болсон юм. Үүнийг бас нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд томографын зураг авахуулах хүсэлтэй байна. Би шүүх хуралд биечлэн оролцож амжихгүй, манайх Улаанбаатар хотод байдаг, манай гэрийн хүн эмнэлэгт ажилладаг, бид хоёр саяхан хүүхэдтэй болсон бөгөөд манай хүүхэд хөхүүл учраас би өдөртөө хүүхдээ эхнэртээ аваачиж хөхүүлдэг юм. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна, харин толгойны зургаа авахуулах хүсэлттэй байна. Гэхдээ дахиж шүүхийн шинжилгээгээр явж үзүүлэхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Б.Нгийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн үед би гэртээ байж байтал манай хашааны үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харсан чинь манай ажлын Цгийн дүү И нь машины урд суудал дээрээ цусаа гойжуулчихсан, Х нь Иг дээлнээс нь татаад байх шиг байсан. Тэгээд би зодоон хийж байгаа юм байна гэж бодоод гэрээс гарч та нар яах гээд байгаа юм, харьцгаа гэж хэлээд Иг машинд суулгаад явах гэсэн чинь Х гэх залуу Игийн дээлнээс татаад байхаар нь би яв гээд хаалга хаагаад машиныг нь бариад эргээд зогссон чинь И машинаас буугаад Х гэх залуу дээр очоод яагаад намайг зоддог юм гэж хэлээд ноцолдох шиг болсон. Тэгээд И газар унаад Х гэх залуу дээрээс нь цохиод байх шиг байсан, би машин дотор байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгтэл нэг нь салгаад Иг машинд суулгасан тэгээд би гэрт нь хүргэж өгөхөөр гэрийнх нь гадна ирээд Игийн эгч Цг дуудаад манай гэрт ирээд цусыг нь угааж өгөөд явуулсан. Зодоон болох үед О, М, Н нар байсан. Их согтсон зүйл байгаагүй, хэн нь хэр зэрэг согтуу байсан эсэхийг би мэдэхгүй байна. Хыг анзаараагүй, Игийн цусыг угааж байхад хамар, уруул нь хавдсан байдалтай, уруулны дотор талаас нь цус гараад байсан, өөр зүйл хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Б.Нгийн дахин мэдүүлсэн: ...И, Х нарын маргаан Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг буюу сумын төвд байрлах Улаанчулуу гэх нэртэй дэлгүүрийн урд талын зам дээр буюу манай хашааны урд талын зам дээр болсон. Намайг цонхоор харах үед манай хамт ажилладаг хүний машин дотор түүний дүү халамцуу сууж байхаар нь би гараад очиход М гэх залуу нь машины руль дээр суусан, И жолоочийн хажуу талын суудал дээр суусан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Харин Х гэх залуу Игийн дээлнээс зулгааж түүн рүү хандаад агсраад татаад байсан. Яг тэр үед тэдгээртэй хамт явсан гэх хоёр хүн машинаас нилээн зайтай зогсож байсан. Тэгэхээр нь машины жолоон дээр сууж байсан Мийг загнаад машины түлхүүрийг нь авах гээд байж байхад Х нь Иг машинаас татаж буулгаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Яг тэр үед би тэр хоёрыг юу болсон талаар харж чадаагүй. Намайг гарч ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдсан байсан бөгөөд өөр хэн нэгэн хүн маргалдаагүй байсан. Игийн дээлний суга өвөр хэсэгт нь урагдсан, мөн амнаас нь их хэмжээний цус гойжиж байсан. Хын хувцас хунарыг бол анзаараагүй. Гэхдээ биед нь ил харагдах зүйл байгаагүй. Тэгээд л би Иг салгаж аваад эгчийнд нь аваачиж өгсөн. Машинаас буугаад хоёулаа газарт унаад дээр доороо ороод байсан бөгөөд хэн нь хэнийгээ зодсон талаар би мэдэхгүй байна. Намайг И дээр ирэх үед И надад хандаад Х л намайг зодоод ийм болголоо гэж ярьж байсан бөгөөд би өөрийн нүдээрээ хараагүй. И бол ерөнхийдөө төлөв томоотой байхаар хүүхэд бөгөөд харин нөгөө залуугийн талаар бол хэлж мэдэхгүй байна. И, Х нарын маргалдсан газарт И, Х нартай хамт байсан хүмүүс л байсан, өөр хүн амьтан мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч Н.Цийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манай хамт ажилладаг Н багш миний машиныг жолоодоод манай дүүг гэрийнх нь үүдэнд хүн зодож байхаар нь салгаад аваад ирлээ гээд ирсэн. Тэр үед манай дүүгийн хувцас хунар нь урагдсан ам, хамраас нь цус гарсан, халамцуухан байсан. Тухайн үед манай дүү надад хандаад зүгээр явж байгаад хүнд зодуулчихлаа ямар сонин юм бэ би тухайн хүнтэй 2 хоногийн өмнө таараад бензин өгсөн хүн байна лээ гэж ярьсан. Тэгээд машинаа гараад харахад жолоочийн эсрэг талын хаалганы гадна тал цус болсон байсан нь маргааш нь тэр хавийн камерт орсон үгүйг нь харах гээд зодоон болсон газар нь очиход цасан дээр аймар их цус асгарсан байсан. Харин дэлгүүрийн хяналтын камерт орж чадаагүй байсан. Түүний дараа манай дүү уруулдаа 4 оёо тавиулсан. Манай дүү бол үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, архи уугаад байдаггүй, хүнтэй маргалдахааргүй хүүхэд байгаа юм. Манай дүү архи уух нь уусан байсан, гэхдээ бол эрүүл шахуу байсан учраас өөрийнхөө юу ярьж хэлсэн, юу болсон талаар бүгдийг нь тодорхой сайн ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Гэрч А.Мийн мэдүүлсэн: ...2018 оны хавар шиг санаж байна, би хөдөө гарах гээд явж байхад И зам дээр архи ууж байхаар нь би тааралдаж нэг шил архи задалж өгсөн. Тэгээд ууж байгаад сумын төв орох гэж яваад Хтай бид хэд тааралдсан юм. Тухайн үед би их согтуу байсан учраас зарим зүйлсийг нь санахгүй байна, тэгсэн чинь гэнэт И, Х хоёр хоорондоо маргалдаад Игийн хамар ам нь нил цус болсон байсан. Харин Х нүүр, ам нь зүгээр байсан. Тэр үед Нямаа гэж дууддаг багш ирээд Игийн машиныг аваад явсан, өөр зүйл огт мэдэхгүй. Би согтуу байсан учраас яг яаж зодолдсон талаар нь мэдэх зүйл байхгүй. Харин нэг харахад И л цустайгаа холилдсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч Ж.Бийн мэдүүлсэн: ...Би Х, И нарыг нэг нутгийн хүмүүс гэдэг утгаараа таньдаг, тэрнээс биш төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би тухайн үед Б.Иг үзсэн тэр үед уруулийн дээд хэсэгт нь оёо тавьсанаа санаж байна. Нилээн хэдэн сарын өмнө болсон болохоор би бас зарим зүйлсийг нь сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Яллагдагч С.Хын мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт Улаанчулуу гэх дэлгүүрийн үүдэнд би Оийн хамт зогсож байхад манай сумын И, М, Н гурав согтуу ирээд намайг И ямар нэг шалтгаангүйгээр нэг удаа нүүрэнд цохиод авахаар нь би зөрүүлээд түүнийг нүүрэнд нь 3 удаа цохиод зууралдаж байхад Н багш ирж салгаад Иг аваад явсан. Түүнээс хойш би Итэй уулзаж өөрийнхөө бурууг ойлгож түүнд эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй учраас тухайн хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Тухайн маргаан болох үед бид хэд бүгд л согтуу байсан учраас нэгнийхээ үгийг даалгүй маргаан үүсгэж улмаар нэгнийгээ гэмтээх болсон. Би Ид цохиулаад надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Надад гомдол санал байхгүй. Харин эхнэр төрөх гээд гэр эзэнгүй байгаа учраас хэргээ хурдан шийдүүлэх хүсэлттэй байна. Би хөдөө ганц гэрээрээ байдаг, эхнэр төрөх гээд сумын эмнэлэгт хэвтсэн бөгөөд би бол мал дээрээ ганцаараа байгаа. Иймээс надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Би өөрийн бурууг ойлгосон, тиймээс дахиж хэрүүл маргаан гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Игийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-43 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46-47 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улаанчулуу” дэлгүүрийн гадна иргэн Н.Игийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улаанчулуу” дэлгүүрийн гадна иргэн Н.Игийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Н.Игийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “бид 3 сумын төв орж ирээд “Улаанчулуу” дэлгүүрийн үүдэнд зогсоод буусан чинь дэлгүүрээс Т гэх залуу гарч ирээд над руу томроод байхаар нь би өөдөөс нь томроод нэг нэгнийхээ дээр гарах гээд үгээр идэлцсэн юм. Бид 2 заамдалцаад зогсож байтал Т миний хамар хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгтэл Д намайг бариад Тг хамт явсан О гэх залуу бариад бид хоёрыг салгасан. Тэгээд би цусаа гойжуулж байгаад босоод дахиад зодолдох гэсэн чинь хальтираад газар унасан чинь Т миний дээр гараад сууж байгаад нүүр рүү мөргөөд байсан чинь “Улаанчулуу" дэлгүүрийн Н гэх эгч гарч ирээд салгаад намайг машиндаа суулгаад гэрт ирээд эгч Цг дагуулаад Н эгчийн гэрт ирж цусаа угаагаад урагдсан дээлээ оёулсан юм. Б эмчийн гэрт очоод хувийн эмнэлэг дээр нь дээд уруулны дотор талд 4 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, хохирогч Н.Игийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “хөдөө пиво ууж байгаад дахиж юм авах санаатай орж ирээд дэлгүүрийн үүдэнд Х, О хоёр хамт явж байгаад Д, М, бид нартай зөрөх үед Х надад хандаж хөөе бандиа дайрчихваа гэхээр нь би уусан байсан болохоор мөчөө өгөлгүй өөдөөс нь маргалдсан чинь бүр надад биеэ өгөөд дайраад байхаар нь би маргаанаа зогсоох бодолтой хөөе ахаа та намайг таньж байна уу хэд хоногийн өмнө таныг хээр бензингүй болсон байхад чинь би таньд бензин өгч тусалсан гэж хэлэхэд чи надад яасан их бензин өгдөг юм, бензин өгсөн чинь чамд гай болоо юу гээд миний хамар хэсэгт нилээн олон удаа гараараа цохисон. Би хамрынхаа цусыг тогтоох санаатай машины урд талын суудал дээр сууж байхад намайг дахиж машинаас татаж буулгаад газарт унагааж байгаад хамар руу удаа дараа мөргөж цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн үед би гэртээ байж байтал манай хашааны үүдэнд хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харсан чинь манай ажлын Цгийн дүү И нь машины урд суудал дээрээ цусаа гойжуулчихсан, Х нь Иг дээлнээс нь татаад байх шиг байсан. Тэгээд би зодоон хийж байгаа юм байна гэж бодоод гэрээс гарч та нар яах гээд байгаа юм, харьцгаа гэж хэлээд Иг машинд суулгаад явах гэсэн чинь Х гэх залуу Игийн дээлнээс татаад байхаар нь би яв гээд хаалга хаагаад машиныг нь бариад эргээд зогссон чинь И машинаас буугаад Х гэх залуу дээр очоод яагаад намайг зоддог юм гэж хэлээд ноцолдох шиг болсон. Тэгээд И газар унаад Х гэх залуу дээрээс нь цохиод байх шиг байсан. Игийн цусыг угааж байхад хамар, уруул нь хавдсан байдалтай, уруулны дотор талаас нь цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Намайг цонхоор харах үед манай хамт ажилладаг хүний машин дотор түүний дүү халамцуу сууж байхаар нь би гараад очиход М гэх залуу нь машины руль дээр суусан, И жолоочийн хажуу талын суудал дээр суусан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Харин Х гэх залуу Игийн дээлнээс зулгааж түүн рүү хандаад агсраад татаад байсан. Машины жолоон дээр нь сууж байсан Мөнх-Эрдэнийг загнаад машины түлхүүрийг нь авах гээд байж байхад Х нь Иг машинаас татаж буулгаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Игийн дээлний суга өвөр хэсэгт нь урагдсан, мөн амнаас нь их хэмжээний цус гоожиж байсан. Намайг И дээр ирэх үед И надад хандаад Х л намайг зодоод ийм болголоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манай хамт ажилладаг Н багш миний машиныг жолоодоод манай дүүг гэрийнх нь үүдэнд хүн зодож байхаар нь салгаад аваад ирлээ гээд ирсэн. Тэр үед манай дүүгийн хувцас хунар нь урагдсан ам, хамраас нь цус гарсан, халамцуухан байсан. Тухайн үед манай дүү надад хандаад зүгээр явж байгаад хүнд зодуулчихлаа ямар сонин юм бэ би тухайн хүнтэй 2 хоногийн өмнө таараад бензин өгсөн хүн байна лээ гэж ярьсан. Тэгээд машинаа гараад харахад жолоочийн эсрэг талын хаалганы гадна тал цус болсон байсан нь маргааш нь тэр хавийн камерт орсон үгүйг нь харах гээд зодоон болсон газар нь очиход цасан дээр аймар их цус асгарсан байсан. Манай дүү уруулдаа 4 оёо тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Тэгсэн чинь гэнэт И, Х хоёр хоорондоо маргалдаад Игийн хамар ам нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би тухайн үед Б.Иг үзсэн тэр үед уруулийн дээд хэсэгт нь оёо тавьсанаа санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, С.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт Улаанчулуу гэх дэлгүүрийн үүдэнд би Оийн хамт зогсож байхад манай сумын И, М, Н гурав согтуу ирээд намайг И ямар нэг шалтгаангүйгээр нэг удаа нүүрэнд цохиод авахаар нь би зөрүүлээд түүний нүүрэнд 3 удаа цохиод зууралдаж байхад Н багш ирж салгаад Иг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/, хохирогч Н.Игийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Сгийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С-гийн Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ