| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00150/И |
| Дугаар | 149/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 149/ШШ2025/00029
2025 оны 01 дүгээр Дугаар 149/ШШ2025/00029 Мандал сум
сарын 16-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ой , /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ой , /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:... бид хоёр 2015 онд танилцаж үерхэж байгаад 2016 оноос нэг гэрт хамт амьдарч, улмаар 2019 онд охин ыг төрүүлсэн. 2020 оноос гэр бүл доторх үл ойлголцол, үзэл бодол таарахаа больж маргаан гарах болсон. Энэ байдал удаа дараа давтагдсан. Энэ нь хүүхдийн хүмүүжил, эрүүл бойжиход хүндрэлтэй, ажиллахад хүртэл саадтай байсан тул бид цаашид тус тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу эцэг оос гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа:... Миний бие *******ой нь *******ой аас ирсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. бид хоёр 2015 онд танилцаж үерхэж байгаад 2016 оноос нэг гэрт хамт амьдарч улмаар 2017 онд хүүтэй болсон ч зүрхний дөрвөлсөн гажигтай мэндэлж зургаа сартайдаа өөд болсон. 2019 онд дүү Ариухан нь мэндэлж манай гэр бүлд баяр хөөр нэмсэн. Д. бид хоёрын хоорондын харилцаа эрс муудах болсон хэд хэдэн шалтгаан гарч ирсэн. Хол зайнд ажиллаж байхдаа бие биедээ итгэх итгэлгүй болж улмаар гэр бүлээ салгахаар болцгоосон. Д.ын гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Миний бие тус нэхэмжлэхтэй маргах зүйл үгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч т холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д., хариуцагч нар нь 2015 онд танилцаж улмаар гэр бүлийн дотно харьцаатай болж хамтран амьдарсан ба тэдний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ы эцэг нь мөн болохыг тогтоож, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Мөн хариуцагч т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ы эцэг ******* *******ой мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн ******* суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигч эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан оос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлого буюу төрийн сангийн дансанд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.