| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00503/И |
| Дугаар | 149/ШШ2025/00032 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 149/ШШ2025/00032
2025 оны 01 сарын 16-ны өдөр 149/ШШ2025/00032 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, ******* ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 1,957,192.55 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 24 өдөр хүлээн авч, 2024 оны 10 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-тай 2022 оны 06-р сарын 15-ны өдөр БЭГ22-2123 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.2024 оны 09-р сарын 09- ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,112,757.70, Төлөх ёстой хүү: 760,167.44, Нэмэгдүүлсэн хүү: 74,967.41, Нотариатын зардал: 9,300, Нийт: 1,957,192.55 /Нэг сая есөн зуун тавин долоон мянга нэг зуун ерэн хоёр төгрөг тавин таван мөнгө / төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******* ******* ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 598 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* зээлийн гэрээний үүрэг болох: 1,957,192.55 1Нэг сая есөн зуун тавин долоон мянга нэг зуун ерэн хоёр төгрөг тавин таван мөнгө / төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү...... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК -аас 1,957,192.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ын нэхэмжлэлийн шаардлага 1,957,192.55 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас 40,270 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.