Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б*****н сум, ** дугаар баг, ******* ******* ******* *** тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б******** сум, *** дугаар баг, ******* ******* *******  ** тоотод оршин суух ******* овогт *******ын *******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00665/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч У.*******-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь У.*******-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. 2016 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2018 оны хүү Д. төрсөн бөгөөд тухайн ондоо гэрлэлтээ батлуулсан. 2021 оноос хойш У.Дагва- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэх, агсам согтуу тавих, муу муухай үгээр буюу хэл амаар доромжлох , цохиж зоддог болсон. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд гэр бүлийн тогтворгүй байдал үүсээд сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд тусдаа амьдарч байна. Цаашид У.Дагва-тай хамт амьдрах ямар ч боломжгүй болсон учир бидний гэрлэлтийг цуцалж, эцэг У.Дагва-оос тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. гэв.

2.Хариуцагч У.*******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сая Б.*******ийн хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн зөв. Би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Булган сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шийтгэх тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь У.Дагва-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа нэг хүүхэд төрүүлсэн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгоно, хөрөнгийн маргаангүй гэв.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрлэлт цуцлуулж, хүүхдээ тэжээн тэтгэнэ, ээжийнх нь асрамжид үлдээнэ гэх хариу тайлбарыг гаргасан.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Б.*******, У.Дагва- нар 2013 онд танилцан, дотно харилцаатай болж, улмаар 2016 оноос хамтран амьдарч эхлээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 2018 онд хүү Д. төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

4.2.Гэрлэгчид цаашид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ... гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүргийг хүлээхгүй болсон. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн зан харилцааны байдлаас болж, гэр бүлийн харилцаагаа сэргээх хүсэлгүй болсон нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна.

4.3.Хариуцагч У.Дагва- нь нэхэмжлэгч Б.*******т гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган өгсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр цуцлах үндэслэл болно.

5.Иймээс зохигч цаашид эвлэрээд хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

6.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

7.Хариуцагчаас У.Дагва- нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.ийг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө илэрхийлсэн тул хүүхдийг эх Б.*******ийн асрамжид үлдээж, эцэг У.Дагва-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

8.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын Дагва-, Боржигин овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.ийг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.ийг 16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг У.Дагва-оор тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******т даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /нэг зуун мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай..

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

7.Хариуцагч хүүхдээ асрах, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан үүргийг эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх бөгөөд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА