Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00633

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б****** аймаг Б******* сум ** дугаар баг Б******* ц******* т******* *** тоотод оршин суух, Б******* ******* овогт Ш*******ын Г*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00647/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ш.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.Г******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1987 онд 10 дугаар анги төгсөөд Худалдааны техник мэргэжлийн сургуульд орж 1 жил сурч 1988 онд хүүхдийн хоолны тогооч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Булган аймгийн Боловсролын газарт харьяалагдаж ирээд 5 дугаар цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орсон. Тухайн байгууллагад 1995 он хүртэл ажилласан. Ажиллаж байх үеийн цалингийн бичвэр байгаа боловч тушаал байхгүй. 1995 оноос Булган аймгийн Б******* сумын сургуульд жижүүр болон тогоочийн мэргэжлээр ажиллаж байгаад цэцэрлэгт одоог хүртэл тогоочоор ажиллаж байгаа гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолт,

-Ш.Г*******д 1988 онд олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа,

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/284 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн 5 дугаар цэцэрлэгт 1988 оноос 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Ш.Г******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн 5 дугаар цэцэрлэгт 1988 оноос 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасан хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолт,

-Ш.Г*******д 1988 онд олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/284 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд зэрэг болно.

4.Иймд хүсэлт гаргагч Ш.Г*******г Булган аймгийн 5 дугаар цэцэрлэгт 1988 оноос 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* Тайж овогт Ш*******ын Г*******гийн Булган аймгийн 5 дугаар цэцэрлэгт 1988 оноос 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА