| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0133/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Мт холбогдох 1812002620168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ,, аймагт төрсөн, эрэгтэй, ,, настай, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогтой Дийн М /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвай” төвийн подвол дотор иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812002620168 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ц.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар 02-ны өдөр 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 1-р багийн “Арвай” худалдааны төвийн үүдэнд Д.Мтай тааралдсан чинь хоёулаа зодоон хийе гээд намайг “Арвай” төвийн подвол руу дагуулж ороод миний цээж, нүүр рүү гараараа цохисон. Тэгээд тэндээс салаад Д.М ажил руугаа орсон, би араас нь ороод чи яахаараа хөгшин хүнийг цохидог юм гэж хэлсэн чинь миний толгой руу төмрөөр цохисон. Тэгээд би өөрийн охин Бийг утсаар дуудаад эмнэлэг явж оёдол тавиулсан юм. Миний толгой хагарсан 5 оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй. Намайг өмнө гараараа, дараа нь төмрөөр цохисон. М намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна, өмнө нь нэг удаа маргалдаж байсан тэгээд тэрэндээ цохисон байх. Тухайн үед гутал засаж янзалдаг Н.С гэдэг хүн байсан, өөр хүн байгаагүй санагдаж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй, таньж мэддэг л хүмүүс байгаа юм. Би архи бага хэмжээгээр уусан байсан. Д.М архи уусан байсан, нилээн согтуу байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, архи уусандаа л тийм зүйл болсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Хохирогч Ц.Бгийн дахин мэдүүлсэн: ...М миний толгой руу цохиход С гэж хүн байсан. С нь “Арвай” төвийн подволд гутал засварын ажил хийдэг. Д.М төмрөөр миний толгой руу цохихоос өмнө миний баруун талын хацар руу нэг удаа цохиж, хамар руу нэг удаа цохисон. Өөр газар руу цохиогүй. Би учирсан хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримт надад байхгүй, баримт гаргаж өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 02-ны 18 цагийн үед 99433002 дугаарын утсаар над руу залгаад аав чинь толгойгоо хагалуулсан байна, хүрээд ирээч гэхээр нь би 5-10 минутын дараа “Шаргай” төвийн доод давхарт очиход манай аав Бгийн толгой нь зүүн талын дээд хэсэгт язраад цус гоожсон байдалтай байсан тул хэн таны толгойг хагалсан бэ гэж аав Ц.Бгаас асуусан чинь Д.М хагалсан гээд нэг залууг зааж өгсөн. Би тэр залуу дээр очоод чи яагаад хүний толгойг хагалж байгаа юм бэ, чамайг хэн гэдэг юм гэсэн чинь тэр залуу намайг Д.М гэдэг, надтай мэндлээгүй болохоор толгойг нь цохьсон гэж надад хэлэхээр нь би түүнд хандаж чи хүн мэндлээгүйн төлөө хүний толгой цохиод байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэгээд явах гээд байхаар нь явуулахгүй хоргоож байгаад цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Би аав Ц.Бг эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь толгойн хагарсан хэсэгт 5 оёдол тавьсан юм. Тэр Д.М гэдэг залуу “Шаргай” төвийн доор подволд алт мөнгөний дархан хийдэг хүн бөгөөд манай аав Ц.Бг алт мөнгөний дарханы хэрэглэдэг төмрөөр цохисон гэж байсан. Ямар ч байсан толгой нь хагараад цус гойжиж байсан, өөр гэмтэл харагдаагүй. Тухайн үед “Шаргай” төвийн доор суудаг гутал хийдэг нэг хүн, бас оёдол хийдэг хүн байсан санагдаж байна. Ямар ч байсан “Шаргай” төвийн доод давхарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс л байсан. Манай аав Бг, Д.М мэндэлсэнгүй гээд хэрүүл маргаан хийж улмаар зодсон. Тэр хоёр хоёулаа архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Гэрч П.Оын мэдүүлсэн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдөр 17 цагийн үед “Арвай” төвийн урд подволын дээд талын үүдний шатан дээр гутал зараад байж байсан чинь зах дээр гуанзанд ажилладаг, нэрийг нь мэдэхгүй нэг хүн “Арвай” төвийн подволоос толгой нь хагарч цус гоожсон байдалтай гарч ирээд, би хүнд толгойгоо төмрөөр цохиулчихлаа миний дүү манай охиныг дуудаад өгөөч гээд гуйхаар нь би утсаараа залгаж охиныг нь дуудаж өгсөн юм. Юунаас болж хэрэлдэж, маргалдаж, зодолдсон талаар надад юм яриагүй, би гадаа байсан болохоор надад зодооны талаар мэдсэн зүйл байхгүй. Намайг төмрөөр цохичихлоо гэж байсан. Толгой нь хагараад цус нүүр рүү нь гоожсон байсан. Тэгээд гараараа дарцан байсан өөр гэмтэл харагдаагүй. Надад намайг хүн зодчихлоо гэсэн ямар хүн зодсон талаар яриагүй, би ямар хүн зодсоныг мэдэхгүй, “Арвай” төвийн доороос л зодуулсан гээд л гарч ирсэн юм. Тухайн үед би ганцаараа байсан, өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч М.Сдоржийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 3-р баг “Арвай” төвийн доод подволд байрлах гутал засварын өрөө буюу ажлын байран дээрээ байж байсан чинь манай хажуу талын өрөөний гадаа хүмүүс шуугилдаад зодоон хийгээд байхаар нь гарсан чинь манай ажлын өрөөний хажуу талд алт мөнгөний дархан хийдэг М, гуанз ажиллуулдаг Б хоёр барилцаад авсан байдалтай байхаар нь салгасан. Тэгээд Бг доод талын подволоос гаргаад явуулсан чинь 5-10 минутын дараа дахиад орилолдоод шуугиад унасан. Тэгэхээр нь гараад Мын өрөөнд яваад орсон чинь Бгийн толгой хагарсан, цус гоожсон байдалтай байсан. Тэгээд тэр хоёр дахиж барьцалдаж аваад байхаар нь салгах гэсэн чинь салахгүй зууралдаад байсан бөгөөд ганцаараа дийлэхгүй болохоор нь хажуу талд гутал засдаг Бг дуудаад салгаад байж байсан чинь цагдаа нар ирээд Мыг аваад явсан. Бг охин Б нь аваад явсан юм. Би Мын өрөөнд яваад ороход М баруун гартаа дарханы төмөр барьчихсан байсан. Тэр төмрөөр цохисон байх гэж бодож байна. Би тэрийг сайн мэдэхгүй байна. М надад хэлэхдээ сайн уу гэсэн чинь Б гуай намайг яахаараа сайн уу гэдэг юм гээд л маргалдсан гэж байсан. Тухайн үед миний бие, Б өөр хүн байгаагүй, удалгүй Бгийн охин Б ирсэн байсан, өөр хүн байгаагүй. Толгой нь хагарсан байсан, өөр гэмтэл харагдаагүй. М хааяа архи уудаг, төлөв даруу зантай, хүнтэй нийтэч, алт мөнгөний дархан хийдэг, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын бололцоо тааруу, М л ар гэрийн амьдралаа залгуулдаг. М бид хоёр нэг жил нэг доор аж ахуй цуг эрхэлж байгаа, хүн амьтантай зодоон хийж байсныг би лав харж байгаагүй, архи уухаараа дуугүй унтаад өгдөг, сая л ийм асуудалд холбогдож байгаа их л уур нь хүрсэн юм байлгүй. Их дөлгөөн, тайван зантай хүн байгаа юм. Хоёулаа архи уусан байсан, гэхдээ тийм их согтуу байгаагүй, ухаанаа алдсан согтуу байгаагүй. Ц.Б, Д.М хоёр зүгээр л харьцаатай байдаг. Өмнө нь хэрүүл маргаан, зодоон хийж байсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-27 хуу/
Гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орой 17 цагийн орчим би “Арвай” төвийн подволд гутал засдаг өрөөндөө сууж байсан чинь манай нөгөө талын өрөөнд суудаг С намайг дуудсан. М хуушуурын гуанзанд зогсдог хүнтэй зодоон хийгээд байна, хоёулаа салгаадахъя гэхээр нь би өрөөнөөс гараад очиж салгасан. Тэгсэн Ц.Бгийн толгой хагарсан нүүр рүү нь цус гоожсон байдалтай барьцалдаж авсан байсан. Тэгээд С бид хоёр салгасан юм. Намайг өрөөнөөс гарахад Ц.Б, М хоёр барьцалдаж авсан байдалтай бие биенийхээ цамцнаас зууралцсан байдалтай, Ц.Бгийн толгой нь хагарч цус гоожсон байсан бөгөөд яг юугаар яаж цохисон гэдгийг би хараагүй. Тухайн үед манай өрөөнд надаас өөр хүн байгаагүй, С, М, Б нар байсан, өөр хүн байгаагүй. Толгой нь хагараад цус гоожсон байсан, өөр гэмтэл харагдаагүй. Би юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. Мын зан байдлын талаар мэдэхгүй байна, 2018 оны 03 сараас “Арвай” төвийн доор цуг ажилладаг болсон, уг нь гайгүй л хүн юм шиг байна лээ. Хааяа архи уудаг өөр бусад зүйлийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/
Гэрч Н.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17:00 цагийн үед бусадтай маргалдаж толгойг нь хагалсан дуудлагаар ирж эрүүлжүүлэгдсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тухайн үед эрүүлжүүлэх, саатуулах байранд согтолтын зэрэг тогтоогч багаж байхгүй байсан учир согтолтын зэргийг тогтоогоогүй. Д.Мын ерөнхий байдлаар буюу амнаас нь архи үнэртэж, хөл дээрээ тогтож чадахгүй гуйвж орж ирсэн бөгөөд хоёр нүд нь улайсан, хэл нь өнгөртэй, орчны харьцаа дунд байдалтай байсан. Энэ шинж тэмдгээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг тогтоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/
Гэрч Ж.Дын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17:00 цагийн үед бусадтай маргалдаж толгойг нь хагалсан гэж ирсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тухайн үед эрүүлжүүлэх саатуулах байранд согтолтын зэрэг тогтоогч багаж байхгүй байсан учир согтолтын зэргийг нь тогтоогоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/
Гэрч Б.Аын мэдүүлсэн: ...Би “Арвай” төвийн 2 давхарт барилгын материал худалдаалдаг. Мөн “Арвай” төвийг хариуцан хүмүүст түрээслүүлэн ажиллуулдаг. “Арвай” төв нь нийт 3 давхар бөгөөд гадна талын үүд хэсэгт 1 камер, давхар болгондоо камертай бөгөөд манай камерын бичлэг нь 1 сарын хугацаатай бичлэгээ хадгалж яваад өөрөө автоматаар бичлэг нь дүүрээд устгагддаг. Одоо сар гаруй болсон учир камерын бичлэг устгагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 214 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Бгийн биед зүүн зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 41 хуу/
Яллагдагч Д.Мын мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 02-нд хүүхдээ цэцэрлэгээс нь аваад явж байгаад “Арвай” төвийн хажуу талын “Мөнгөт-Оюут” эмийн сангийн гадаа Ц.Бтай таараад сайн байна уу та гэж мэндлэхэд миний сайн муу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд надтай зууралдаад барьцалдаад авахаар нь би хүн амьтнаас санаа зовоод ажил руугаа орсон. Би “Арвай” төвийн подволд алт мөнгөний дарханы ажил хийдэг. Тэгээд ажил руугаа ороод байж байсан чинь араас Ц.Б ороод ирсэн, хэрүүл хийгээд өрөөнөөс гарахгүй болохоор нь миний уур хүрээд Ц.Бгийн толгой руу төмрөөр цохисон. Тэгсэн цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд авчирч ирсэн юм. Би Ц.Бгийн толгойн хэсэгт төмрөөр цохисон. Тухайн үед би архи уусан байсан, хэдэн удаа цохисоноо сайн санахгүй байна, Ц.Б ах бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Маргалдах шалтгаан байгаагүй, бид хоёр хоёулаа архи уусандаа хэн хэнийхээ үгэнд уур хүрээд л маргалдсан юм. Би Ц.Б ахыг олон жилийн өмнөөс сайн таньж мэддэг, энгийн сайхан ах дүү шиг харьцаатай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-69 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон Д.М нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвай” төвийн подвол дотор иргэн Ц.Бтай маргалдан толгойн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвай” төвийн подвол дотор иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 05 дугаар 02-ны өдөр 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 1-р багийн “Арвай” худалдааны төвийн үүдэнд Д.Мтай тааралдсан чинь хоёулаа зодоон хийе гээд намайг “Арвай” төвийн подвол руу дагуулж ороод миний цээж, нүүр рүү гараараа цохисон. Тэгээд тэндээс салаад Д.М ажил руугаа орсон, би араас нь ороод чи яахаараа хөгшин хүнийг цохидог юм гэж хэлсэн чинь миний толгой руу төмрөөр цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Д.М төмрөөр миний толгой руу цохихоос өмнө миний баруун талын хацар руу нэг удаа цохиж, хамар руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 02-ны 18 цагийн үед 99433002 дугаарын утсаар над руу залгаад аав чинь толгойгоо хагалуулсан байна, хүрээд ирээч гэхээр нь би 5-10 минутын дараа “Шаргай” төвийн доод давхарт очиход манай аав Бгийн толгой нь зүүн талын дээд хэсэгт язраад цус гоожсон байдалтай байсан тул хэн таны толгойг хагалсан бэ гэж аав Ц.Бгаас асуусан чинь Д.М хагалсан гээд нэг залууг зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, гэрч П.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 02-ний өдөр 17 цагийн үед “Арвай” төвийн урд подволын дээд талын үүдний шатан дээр гутал зараад байж байсан чинь зах дээр гуанзанд ажилладаг, нэрийг нь мэдэхгүй нэг хүн “Арвай” төвийн подволоос толгой нь хагарч цус гоожсон байдалтай гарч ирээд, би хүнд толгойгоо төмрөөр цохиулчихлаа миний дүү манай охиныг дуудаад өгөөч гээд гуйхаар нь би утсаараа залгаж охиныг нь дуудаж өгсөн юм. Намайг төмрөөр цохичихлоо гэж байсан. Толгой нь хагараад цус нүүр рүү нь гоожсон байсан. “Арвай” төвийн доороос л зодуулсан гээд л гарч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч М.Сдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 3-р баг “Арвай” төвийн доод подволд байрлах гутал засварын өрөө буюу ажлын байран дээрээ байж байсан чинь манай хажуу талын өрөөний гадаа хүмүүс шуугилдаад зодоон хийгээд байхаар нь гарсан чинь манай ажлын өрөөний хажуу талд алт мөнгөний дархан хийдэг М, гуанз ажиллуулдаг Б хоёр барилцаад авсан байдалтай байхаар нь салгасан. Тэгээд Бг доод талын подволоос гаргаад явуулсан чинь 5-10 минутын дараа дахиад орилолдоод шуугиад унасан. Тэгэхээр нь гараад Мын өрөөнд яваад орсон чинь Бгийн толгой хагарсан, цус гоожсон байдалтай байсан. Би Мын өрөөнд яваад ороход М баруун гартаа дарханы төмөр барьчихсан байсан. Тэр төмрөөр цохисон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-27/, гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ц.Бгийн толгой хагарсан нүүр рүү нь цус гоожсон байдалтай барьцалдаж авсан байсан. Намайг өрөөнөөс гарахад Ц.Б, М хоёр барьцалдаж авсан байдалтай бие биенийхээ цамцнаас зууралцсан байдалтай, Ц.Бгийн толгой нь хагарч цус гоожсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/, Д.Мын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Ажил руугаа ороод байж байсан чинь араас Ц.Б ороод ирсэн, хэрүүл хийгээд өрөөнөөс гарахгүй болохоор нь миний уур хүрээд Ц.Бгийн толгой руу төмрөөр цохисон. Би Ц.Бгийн толгойн хэсэгт төмрөөр цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/, хохирогч Ц.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 214 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Дийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 31 см урттай, 2.3 см өргөнтэй, төмөр дээрээ 5 ширхэг цоорхой нүхтэй төмөр 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 31 см урттай, 2.3 см өргөнтэй, төмөр дээрээ 5 ширхэг цоорхой нүхтэй төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ