Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 304/ШШ2025/00641

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ** хороолол, Х******* М*******, **, ** давхрын хэсэгт байрлах П******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* аймаг, Т******* сум, ** дугаар баг, Ж*******ын Ц******* гудамж *** тоотод оршин суух Х.Од холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,059,232.87 /нэг сая тавин есөн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00721/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Х.О нь 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 6900 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж банкны Хаан банкны 5281083569 тоот дансанд 500.000 төгрөгний зээлийг ZUUT зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу сарын 7% /зээл ашигласан хоногоор тооцон авсан ба эсвэл сунгалт хийх байсан боловч ерөнхий нөхцөлийг зөрчин зээл сунгалт болон төлөлтийг огт хийгээгүй. Харилцагч Х.Од удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 88921518 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

Хариуцагч Х.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Од холбогдох 1,059,232.87 /Нэг сая тавин есөн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.О нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч П******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Од холбогдох 1,059,232.87 /Нэг сая тавин есөн мянга хоёр зуун гучин хоёр төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Х.О нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 14,986 /арван дөрвөн мянга есэн зуун наян зургаа/ төгрөг, хариуцагч Х.Оаас 14,986 /арван дөрвөн мянга есэн зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар з*******амжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА