Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2025/00643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймгийн Б******* сум, ** дүгээр баг, А*******, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Т******* овогт Л*******ын О*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00640/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Л.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

... Би 1991-1996 он хүртэл З******* аймгийн А******* харш компанид нормчиноор ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн Хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. Аймгийн Архивын тасгаас тодорхойлолт хавсаргасан тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-З******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/863 тоот тодорхойлолт,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

3.Хүсэлт гаргагч Л.О*******гийн хүсэлтээр Б.М*******, Д.Э******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/260 тоот албан бичиг,

- Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14/578 тоот албан бичиг

-Үндэсний төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03-01/6135 тоот лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь З******* аймгийн А******* харш компанид 1991-1996 оны хооронд нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Л.О******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор З******* аймгийн А******* харш компанид 1991-1996 оны хооронд нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-З******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/863 тоот тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/260 тоот албан бичиг,

- Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14/578 тоот албан бичиг

-Үндэсний төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03-01/6135 тоот лавлагаа зэрэг болно.

Гэрч Б.М*******ын Би З******* аймгийн Барилга трестэд 1983-1998 он хүртэл бригадын дарга, даамал хийж байсан. Л.О******* нь 1991 оноос хойш Холбооны 27 гэсэн сууцанд барилгын ажил хийдэг байсан, мөн Шинэ хорооны 160 хүүхдийн сургуулийн өргөтгөлд барилгын ажил хийж байсан, мөн усан цахилгаан станцад толгойн барилгын ажил хийдэг байсан. Шагнал урамшуулал авч байсан. Усан цахилгаан станцын толгойн барилга дээр ажиллаж байхдаа баярын бичиг, мөнгөн шагналаар шагнуулж байсан. Ажилдаа маш сайн залуу байсан,

Гэрч Д.Э*******ийн Би 1983 оны 06 дугаар сард сургууль төгсөж ирээд Техник туслалцааны барилга трестэд барилгын даамлаар ажиллаж байсан. Дараа нь мэргэжлээрээ барилгын материалын инженерээр ажилласан. Л.О******* нь 1991 оноос хойш Холбооны 27 айлын орон сууцыг барихад байлцсан. Тухайн үед Л.О******* нь барилгын бүх ажлыг хийдэг байсан. Шар талын 400 үнээний фермд, мөн Шинэ хорооны сургуулийн өргөтгөлийн барилга, мөн Усан цахилгаан станцын толгойн барилга дээр тус тус ажиллаж байсан. Л.О******* нь Холбооны 27-ын барилга дээр ажиллаж байхдаа баярын бичиг авч байсан. Мөн Шинэ хорооны сургуулийн барилга дээр ажиллаж байхдаа сайшаалын үнэмлэх, мөнгөн шагналаар шагнуулж байсан юм гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

4.Иймд хүсэлт гаргагч Л.О*******г З******* аймгийн А******* харш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Л*******ын О*******г З******* аймгийн А******* харш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА