| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00451/И |
| Дугаар | 149/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 149/ШШ2025/00039
2025 оны 01 сарын 22-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00039 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, ******* *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* Н, ,1/,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сум 1-р баг, Хараа баг 3 хэсэг гудамж 6-р *******, 1 ******* ******* ******* *******, ийн Наранхүү , , 8891938*******-д холбогдох
46,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч / онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 08-р сарын 0*******-ны өдөр иргэн санал болгосноор 1 тн багтаамж бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, оффисын зориулалтаар тохижуулсан 40 тн -ын контейнер зэргийг *******0 сая /Далан сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцон Зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Гэвч гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй боловч 2019.09 сард- 10,000,000, 2019.12 сард-2,500,000, 2020.06 сард-5,000,000, 2020.09 сард-8,000,000, 2020.12 сард-8,000,000, 2021.03 сард - 500,000, нийт 34,000,000 төгрөгийг тус тус өгсөн. Үүнээс хойш 2021 оны 03-р сарын 12-ны өдөр утсаар ярьж үлдэгдэл 36,000,000 төгрөгийг 2021 оны 06-р сарын 30-ны өдөрт багтаан барагдуулна, тохиролцсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол сарын 0,5%-ийн алданги тооцно гэж амаар тохиролцсон боловч мөн тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, одоо утсаа авахаа больсон, улмаар утас нь холбогдохоо больсон. Иймд, Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй зээлдэгч үндсэн төлбөрийн үлдэгдэл 36,000,000 төгрөг болон түүний алданги сарын 180,000 х 60 сар = 10,800,000, нийт 46,800,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Наранхүү шүүхэд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Н нь ийн Наранхүү надаас бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, тохижуулсан 40 тн контейнер зэргийн үнэ
болох *******0 000 000 сая төгрөгөөс 34 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн төлбөрийн үлдэгдэл 36 000 000 төгрөг, алданги 10 800 000 төгрөг нийт 46 800 000 төгрөгийг нэхэмжилжээ.Нэхэмжлэгч Г.Н нь 2021 оны 03 сарын 12-ны өдөр утсаар ярьж үлдэгдэл 36 000 000 төгрөгийг 2021 оны 06 сарын 30-ны өдөрт багтаан төлбөрөө барагдуулаагүй бол сарын 0,5%-н алданги тооцно гэж амаар тохиролцсоны дагуу 60 сарын алданги 10 800 000 төгрөг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм аа. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2. гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана: Иргэний хуулийн 263.2.3. төлбөл зохих хүүгийн хэмжээ.
Иргэний хуулийн 263.4. Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол
энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.
Иргэний хуулиас
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2. Гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана:
263.2.1.бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ;
263.2.2. хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа;
263.2.3. төлбөл зохих хүүгийн хэмжээ;
263.2.4. үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.
263.3.Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
263.4.Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д
зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг өлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйл. Зээлийн гэрээ
281.1.3ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр
тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй
ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
282 дугаар зүйл. Зээлийн гэрээний хүү
282.1. Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
282.2. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.
282.3. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
282.4. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг
байгуулсанд тооцно.
283.дугаар зүйл.Зээлийн гэрээний хугацаа.
283.1. Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.
283.2.Зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болно.
Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хүү, алданги тооцохоор
тохироогүй амаар тохиролцсон тул алданги хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Нын *******0 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 33 хороо, Тахилтын 6 гудамж 1 тоот хаягт ******* ******* Ч нь /УХ Й*******504011*******/ төлөх тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг тусдаа гаргах болно...гэжээ.
Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:..Анх нэхэмжилсэн 46,800,000 төгрөгийн нэхэмжлэл над дээд явж байгаа. Би хүү алдангийг багасгаад үлдэгдэл байгаа бараа материалынхаа 36,000,000 төгрөгийн үлдэгдлийг олж авах хүсэлтэй байна. Үнэхээр 50 хувьлана гэж юу байх вэ дээ. Хүнийг ингэж хохироож болохгүй байх. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй 50 хувьлана гэвэл би дахиад л шүүх, цагдаагаар явж дахиж дөчин хэдэн саяар нь нэхэмжилье гэсэн бодолтой байна. Анх эгч нь энэ үйлдвэрээ өгөөд би өнөө маргаашгүй Дарханд очиж юм хийх гэж байгаа гэж гуйж байгаад нотариат очоод сарын дотор бараг л 14 хоногийн дотор төлчихнө гээд надтай гэрээ хийсэн. Одоо нотариатаар батлуулсан батламж нь байна. Тэгээд сүүлдээ утсаа ч авахгүй болоод одоо нэр нүүрээ харуулахгүй ингэж хүнийг аймар хохироож болохгүй. Анх зуурмагийн үйлдвэрийн гэрээ хийхэд энэ дээр тохиролцсон. Хоёулаа *******0,000,000 төгрөгөөр тохиролцоод 10 сарын 28-ны дотор 3 хуваагаад сарын дотор төлчихнө гэсэн гэрээ хийчхээд үүнээсээ өөрөө татгалзаад алга болоод олон жил болж байгаа. Алданги хүүг тооцохгүйгээр миний 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...
...гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч А.Наранхүүд холбогдуулан 46,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас алдангийнхаа 10,800,000 төгрөгөөс сайн дураар татгалзаж, хариуцагч 36,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ...Г.Нын хувьд нийт *******0,000,000 төгрөгийн эд хөрөнгөө өгсөн нь тогтоогдож байгааг хүлээн зөвшөөрнө. 2019 оны 08 сарын 0*******-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж энэ гэрээний дагуу *******0,000,000 төгрөгийг 2019 оны 10 сарын 08-ны дотор төлж дуусгахаар ийм гэрээ хийгдсэн. Энэ гэрээ нь сая нэхэмжлэгчийн хувьд алдангид нэхэмжилсэн 10,800,000 төгрөгөөс өөрөө татгалзаж байна. Үндсэн мөнгө 36,000,000 төгрөгт яригдах нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ гэрээний хугацаанд хамгийн сүүлд 2021 оны 03 сард 500,000 төгрөг биш сая төгрөг байсан гээд 3 сарын 08-нд гээд баримтаа өгч байна. Тэр дансны хуулгаар яагаад энэнээс хойш үйл ажиллагаа таг зогссон байгаа. Ингээд Иргэний хуулийн 236 дээр өөрийнх 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс хойш утсаар яриад алданги тооцоод 36 сая төгрөгөө хийхдээ амаар тохиролцсон гэж байгаа. Энэ дээр бол гэрээ хийгдээгүй. Эсвэл өмнөх гэрээнд өөрчлөлт оруулах ёстой байтал тэгээгүй. Иргэний хуулийн 263.1 дүгээр зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заачихсан. Энэ гэрээ бичгээр хийгдээгүй. Тэгээд гэрээг зөрчсөн байна. 2021 оны 03 сарын 12-ны өдөр утсаар ярьсан үлдэгдэл 36,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн байна гээд байгаа. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт өгөөгүй. Өр барагдуулах талаар сүүлд яг хэзээ шаардсан талаар нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай хугацаа гэж байгаа. *******5.2-ийн 1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил үзэж байгаа учраас 2021 оны 03 сараас тоолоход 2024 оны 03 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна... гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Г.Н 46,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алдангийнхаа 10,800,000 төгрөгөөс сайн дураар татгалзсан байх тул үлдэгдэл 36,000,000 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Нын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 391,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 36,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангиас нэхэмжлэгч Г.Н нь татгалзсаныг дурдсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 33*******,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.