Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2025/00646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Х******* сумын ** дүгээр баг Х******* тосгон *******рын хэсэгт оршин суух, Ц******* овогт М*******ын А*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00700/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.А******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

... Миний бие 1989 оны 7 дугаар сараас 1992 он дуустал Увс аймгийн Барилга угсралтын тресстэд нормчиноор тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг батлах хөдөлмөрийн дэвтэр, ажлаас гарсан тушаал зэрэг нь Увс аймгийн Барилга угсралтын тресстийн архивт хадгалагдаж байгаад шатсан байна. Ажилласан байдлаа тогтоолгохоор аймгийн архивын тасгаас лавлахад миний хөдөлмөрийн дэвтэр, тушаал зэрэг гарахгүй, хамт ажиллаж байсан хүмүүсийн нэрс, шагнагдаж байсан нь гарч ирж байна. Миний бие 1992 оноос хойш малчнаар ажиллаж байна. Иймд миний ажиллаж байсан тухай лавлагаа архиваас гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоохын тулд шүүхэд хандаж байна. Ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 389 тоот тушаал,

-Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 390 тоот тушаал,

-Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 473 тоот тушаал,

-П.Т*******ийн Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

П.Т*******ийн шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 304/ШЗ2025/02016 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03/504 тоот Улсын тэмдэгтийн хураамж буцаан аваагүй тухай албан бичиг,

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/283 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс овог нэр өөрчлөлтийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Увс аймгийн Барилга угсралтын тресстэд 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч М.А******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Увс аймгийн Барилга угсралтын тресстэд 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 389 тоот тушаал,

-Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 390 тоот тушаал,

-Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 473 тоот тушаал,

-П.Т*******ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-П.Т*******ийн шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/283 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд зэрэг болно.

 

3.2.Хүсэлт гаргагчийн ирүүлсэн дээрх нотлох баримтуудад М.******* гэж нэр зөрүүтэй бичигдсэн нь түүний овог нэр өөрчлөлтийн бүртгэл, охин Э*******, Э нарын овог нэр өөрчлөлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч М.А*******ийг Увс аймгийн Барилга угсралтын тресстэд 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******* овогт М*******ын А*******ийг Увс аймгийн Барилга угсралтын тресстэд 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оныг дуустал нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА