| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00678/И |
| Дугаар | 304/ШШ2025/00647 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2025/00647
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д*******-Уул аймаг, Д******* сум, Д******* Ю******* аренад байрлах Х******* ******* ******* ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** аймаг, ******* сум, ** дугаар баг, Х*******ад оршин суух Д.Б*******эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 13,332,000 /арван гурван сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00678/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.-Э /цахим/
Хариуцагч Д.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эбулган нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ТӨХХК нь хариуцагч Д.Б*******эд холбогдуулан 13,332,000 /арван гурван сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ээ.
Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* ******* ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг Х******* ******* ******* ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч Х******* ******* ******* ******* ТӨХХК нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд ухаарч иргэн, ******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Д.Б******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 11,080,000 төгрөг байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1.2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн МХС/ТГ/2015/02 дугаар Өвс хаман боогчийг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ 11,110,000 төгрөг. урьдчилгаа 2,222,000 төгрөг, 8,888,000 төгрөгийг төлөх үүргийн хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 51 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,444,000 төгрөг болно. Иймд МХС/ТГ/2015/02 дугаар Өвс хаман боогчийг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,888,000 төгрөг, алданги 4,444,000 төгрөг, нийт 13,332,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.-Э шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Төлбөр авагч алданги нэхэмжлэхээр татгалз*******, шинээр хуваарь гарган зээлийн үлдэгдэлийг төлнө гэвэл эвлэрэх боломж байгаа гэв.
Хариуцагч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Үндсэн зээлийг хуваарь гарган төлөх боломжтой. Гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад я******* төлөх талаар санал гаргая. Авсан нь үнэн тул зээлийн үлдэгдлээ төлнө гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Төлбөр авагчид төлөх ёстой нийт 8,888,000 төгрөгийг 2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,222,000 төгрөгөөр, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,222,000 төгрөгөөр, 2027 оны 05 сарын 25-ны өдөр 2,222,000 төгрөгөөр, 2027 оны 11 сарын 25-ны өдөр 2,222,000 төгрөгийг тус тус төлбөр авагчийн Х******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь Ибан 53000400 2609035747 тоот дансанд шилжүүлнэ. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******эд холбогдох, 13,332,000 /арван гурван сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 4,444,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалз*******, үлдэгдэл 8,888,000 төгрөгийг 4 сарын хугацаанд сар бүр 2,222,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хариуцагч Д.Б******* хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Б******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА