Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2422000000141 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ы , Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, үндэсний бөхийн сумын заан цолтой, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн сумын тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, (РД: );

Шүүгдэгч: овогт ын , Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аюулгүй байдлын менежер мэргэжилтэй, үндэсний бөхийн сумын заан цолтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот тоотод оршин суух, (РД: );

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч той "найзын аавыг зодлоо" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 2 удаа хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ. зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг Дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч той "аавыг зодлоо" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "Бүлэглэж" үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 3,332,700 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч ын гэх залуу машинаасаа бууж ирээд “чи муу яасан овоо пизда вэ” гээд нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тонгойгоод бэлхүүс хэсгээр нь тэврээд нүүрээ хамгаалаад зогстол миний толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиод байхаар нь би нүүрээ хамгаалаад газар хэвттэл толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгтэл чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гээд дахиад нүүрээ хамгаалсан байсан зүүн гар руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би ийн 2 хөлөөс тэврээд автал тэй цуг явж байсан танихгүй залуу 1 удаа нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд шүд хугарчихсан юм шиг байхаар нь амаа ангайгаад шүдээ үзтэл энэ лалар чинь инээгээд байна ш дээ гэхээр нь өөдөөс нь хартал нүүрэн тус газар дахиад өшиглөсөн. Тэгээд танихгүй залуугийн хамт машиндаа суугаад хөдөлсөн ...” гэсэн мэдүүлэг нь гэрч ын “... би очоод салгах гэтэл тэй цуг ирсэн залуу цаашаа бай яах гээд байгаа юм бэ ална шүү гээд байхаар нь зугтаагаад баруун талд байсан машины цаана очсон...” гэсэн мэдүүлэг, гэрч ын “... Тэгтэл тэй цуг явж байсан залуу ын толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн. ... тэй цуг явж байсан танихгүй залуу хөгшин кобро минь цаашаа байгаарай ална шүү гээд байсан ...” гэсэн мэдүүлэг, Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хуулийн дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэгт харилцан хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар давхар батлагдаж, шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь “ыг цаашаа бай яах гээд байгаа юм бэ ална шүү”, “ыг хөгшин кобро минь цаашаа байгаарай ална шүү” гэж зодооныг таслан зогсоохыг хориглосон, улмаар хохирогч ын толгойн тус газар нь 1-2 удаа өшиглөсөн үйлдлүүд нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг илтгэж байна.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”-т заасан агуулгаар өгсөн шүүгдэгч ийн “төрөл садны хамааралтай”, “гэмтлийг би дангаар учруулсан” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч *******гийн “өвдөглөсөн” гэсэн хэрэгт авагдаагүй үйл баримтыг үндэслэл болгон гэмтэл учраагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Мөн гэрч нарын “зодож байхыг хараагүй”, “би яг хаана өшиглөснийг харж чадаагүй” гэснийг, “биед халдаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2019 оны 429 дугаартай тогтоолд “хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж дурджээ.

Хохирогч , шүүгдэгч ******* нар нь урьд хувийн таарамжгүй харьцаатай, өс хонзон, өр авлагын асуудалтай болох нь тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэг “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж дүгнээд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

3. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон үйл явдал наадмын 2 дахь өдөр байсан. Бид 2 гурвын даваанд хоорондоо барилдсан. Таних айлгүй байсан болохоор ийн гэрт очсон.  Хаана цохисныг хараагүй гэж мэдүүлсэн гэрч нар тухайн үед согтуу байсан. Би машиндаа видео колл хийгээд байж байтал хойноос ирж байсан ахтай зодолдоод тэгсэн араас нь дахиад 2 залуу ирж байсан. Тэгэхээр нь би гарч болиулаад тамхи татаад суутал та нар мөнгөтэй юм бол золдолдоо гээд нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь та чинь ямар муухай энергитэй хүн бэ гээд өвдгөөрөө түлхэхэд ойлголцохгүй юм байна явъя гээд явсан. Энэ хэрэгт хамааралгүй байж олон сар байцаагдаж шүүх хурлаар орж байгаагаа ойлгохгүй байна. Манай найз зодоогүй гэж мэдүүлсэн. Би өшиглөөгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч той маргалдаж, хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж шийдвэрлэжээ.

3. Прокурор ******* Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэг “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж дүгнээд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасан байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан хохирогч ын “...тэй цуг явж байсан  танихгүй залуу 1 удаа нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд шүд хугарчихсан юм шиг байхаар нь амаа ангайгаад шүдээ үзтэл “энэ лалар чинь инээгээд байна ш дээ” гэхээр нь өөдөөс нь хартал нүүрэн тус газар дахиад өшиглөсөн” мэдүүлэг болон гэрч ын “тэй цуг явж байсан залуу ын толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа гэрч ын мэдүүлгээс “би яг хаана нь онож өшиглөснийг харж чадаагүй” гэх хэсгийг болон шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хооронд нь эх сурвалж, нотолгооны чанар, бусад нотлох баримтыг хэрхэн нотолж, үгүйсгэж байгаа зэрэг шинж чанараар нь харьцуулан хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхийг дүгнэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгч нь  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй, гэрч хохирогч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хүлээлгэж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг тодорхой хуульчилсан бөгөөд нотолгооны чанарын хувьд харилцан адилгүй.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийхгүйгээр *******гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж буй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх зарчимд нийцээгүй, энэ талаар гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохыг хуульчилсан атал энэ байдал бүрэн нотлогдоогүй байна.

Тухайлбал: хэргийн 120 дугаар талд хохирогч ын 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хийлгэсэн “компьютерт томографын оношилгоо”-ны баримт авагдсан бөгөөд үүнд “одоогийн байдлаар гавалын хөндийд тархины эдэд цус хуралттай” гэжээ.

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй, хохирогчид учирсан гавалын хөндийд тархины эдэд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, уг гэмтэл нь энэ гэмт хэрэгт хамааралтай эсэхэд  шүүхээс хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд ашигтай байдлаар шийдвэрлэжээ.  

            Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “гэм буруутай эсэхэд” гэдгийг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ” гэж тайлбарласан.

           Хавтаст хэргийн 20 дугаар талд гэрч Төгстогтохын мэдүүлэг авагдсан байх ба тэрээр мэдүүлэхдээ “ … сууж байгаад босоод очтол ын нүүрэн тус газар нь цохиод авсан. нүүрээ дараад доошоо тонгойгоод суутал нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд дахиад өшиглөх гэтэл ийн хөлнөөс тэврээд авсан. Тэгтэл тэй цуг явж байсан залуу ын толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн. 1 гараараа нүүрээ хамгаалаад байсан. Би яг хаана нь онож өшиглөснийг харж чадаагүй. …”. гэж мэдүүлсэн байхад шүүх шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт “. ... Би яг хаана өшиглөснийг харж чадаагүй.... гэх мэдүүлэг нь шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлийн нэг хэсэг болсон гэх агуулгаар дүгнэжээ. Өөрөөр хэлбэл уг мэдүүлгээс “...Би яг хаана өшиглөснийг харж чадаагүй. ...” гэх хэсгийг үнэлэхдээ  “...ын толгойн тус газар  2 удаа өшиглөсөн...”  гэх үйлдлийн талаар гэрчилсэн тэр хэсгийг үнэлэхгүй болсон шалтгаан үндэслэлээ  тодорхойлоогүй байна.  

Хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох, хэргийн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх, түүнд үндэслэж хэргийн үйл баримтыг тогтоох нь  шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь зарчим болдог.

Шүүх нотлох баримтын эх сурвалж, үйл баримтыг нотолж буй байдал эсрэгээрээ үгүйсгэж буй үйл баримтын талаар дээр дурдсан зарчим аргачлалаар үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

                                                                                                                                                                                                       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2422000000141 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ