Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 117/ШШ2026/0019

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн тоот захирамжийн ы эд холбогдох “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан” хэсгийг, мөн 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийн “ы ээс ийн т Улаан жирмийн өвөлжөөний зориулалттай 5000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд Ч., нарийн бичгийн дарга   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2005 оны 3 сарын 10-ны өдрийн А-18 дугаар захирамжийг үндэслэн тус сумын 5-р багт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай Ж.эд эзэмшүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

1.2. Тус  сумын  Засаг  даргын  2026  оны 10 сарын 7-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, түүний   хавсралтын   22-т  “Улаан  жирэм,   Ж.,  5,  эзэмшигчийн   хүсэлтээр,   *******, 5” гэжээ

1.3. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн А/25 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн хавсралтад “45., , , , 5, , 5000, Өвөлжөө, 30” гэжээ.

1.4. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны  9 сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий Дундговь, Өлзийт, 5-р баг Дэрт-2 хаягт байрлах, 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 27 жилийн хугацаатай Ч.т эзэмшүүлж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дундговь аймгийн Өлзийт суманд мал маллан амьдардаг. Миний бие 2016 онд хадам аав ы ээс Дундговь аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутагт байрлах ******* гэх газар /өвөлжөөний зориулалт бүхий/-ыг эзэмших эрхийг шилжүүлж авсан. Ингэхдээ би хадам аавын нэр дээр байдаг *******, ******* гэх өвөлжөөний газруудыг эзэмших эрхийг аль алийг нь авч байсан бөгөөд 2016 онд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 07-ны өдрийн тоот захирамжаар миний эзэмшилд “” гэх газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн байгаа. Үүнээс хойш би эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар Өлзийт сумын газрын даамал өгөөд гарахгүй удаад байхаар нь эхнэр *******ын хамт байнга шаардсаар ирсэн бөгөөд “...газрын даамал нь таны газар эзэмших эрхийн гэрчилгээг мэдэж байгаа. Бүх юм болчихсон. Асуудалгүй гарчихна аа ...” гэж хэлж явсаар өдийг хүрсэн. Манайх мөнгөний хэрэгцээ гараад тус өвөлжөөний газраа Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн ******* гэж хүнд зарахаар болоод үнэ өртгөө авчихсан байсан чинь манай эхнэрийн дүү ийн ын нэр дээр уг газрыг 2025 оны 9 сарын 23-ны өдөр тус сумын засаг даргын тоот захирамжаар шилжүүлсэн байх бөгөөд 2022 онд мөн газар эзэмших эрхийг хадам аав Ж.ийн нэр дээр тоот захирамжаар сунгалт хийчихсэн байсан. Газрын албаны газрын даамал нь энэ хугацаанд энийг огт хэлэлгүй “...таны газар эзэмших эрхийн гэрчилгээг мэдэж байгаа” гэж хэлээд дүүгийн нэр дээр шилжүүлсэн... Ч. нь манайхаас тус хороог авсан айлыг хөөгөөд цас зудтай өвлийн хүнд нөхцөлд хөөгөөд байгаа гэсэн. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны , 2025 оны тоот захирамжууд нь өмнө нь хууль ёсны дагуу эзэмшүүлэхээр заасан 2016 оны тоот захирамжаар манайд эзэмшүүлэхээр заасан захирамж хүчинтэй байсаар байхад дахин ийн нэр дээр хугацааг нь сунгаад ээс т шилжүүлсэн захирамж гаргаад байгаад гомдолтой байна.

Иймд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн тоот захирамжийн ы эд холбогдох “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан” хэсгийг, мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийн “ы ээс ийн т Улаан жирмийн өвөлжөөний зориулалттай 5000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу” гэжээ.  

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт байрлах бууцыг хүргэн хүү *******т 2016 онд зараад, мөнгийг нь өгчихсөн. 2016 оны 10 сарын 07-ны өдөр тус газрыг эзэмшүүлэхээр дугаартай захирамж гарсан. Уг захирамж хүчин төгөлдөр байсаар байхад 2022 онд Улаан жирмийн өвөлжөөг ийн нэр дээр эзэмших эрхийн сунгалт хийсэн. Энэхүү захирамжид үндэслээд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 09 сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар Ч.ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 2022 онд газар эзэмших эрхийн сунгалт хийхдээ “2016 онд гарсан захирамжийн хувьд бичиг баримтын бүрдэл дутуу, гэрээ хийгдээгүй шууд сунгалт хийсэн” гэх байдлаар тайлбарлаж дугаартай захирамжийг хүчингүй болголгүйгээр шууд сунгалт хийх хууль зүйн боломж байхгүй тул Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн дугаартай газар эзэмших эрх сунгасан захирамжид үндэслэл болсон дээрх захирамжийг “бичиг баримын бүрдэл дутуу байсан” гэх  хууль зүйн үндэслэл заагаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасанчлан тухайн харилцаанд оролцогчдын нөхцөл байдлын талаар тодруулаагүй, мэдэгдэх ажиллагааг хийх ёстой байсан. *******ын зүгээс “манай гэрчилгээ яагаад гарахгүй байна вэ” гэж асуухад “гэрчилгээ асуудалгүй гарна” гэх хариуг амаар өгөөд өдийг хүрсэн гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******ын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.

2.3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхэд эрх шилжүүлэх тухай нотариатаар баталгаажсан гэрээ, хуульд заасан баримт бичиг бүрдсэн байх шаардлагатай. 2016 онд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гарсан боловч уг захирамжийн үндэслэл болох эрх шилжүүлсэн нотариатын гэрээ, бусад холбогдох баримт бичиг бүрдээгүй байсан тул газар эзэмших эрх хуульд заасан журмаар шилжээгүй байсан.

Иймд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу 2022 онд газар эзэмших эрхийн хугацааг тухайн үед хүчин төгөлдөр эзэмшигч байсан Ж.ийн нэр дээр хуульд нийцүүлэн сунгасан болно. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ холбогдох баримт бичгийг бүрдүүлж, эрх шилжүүлэлтийг албан ёсоор баталгаажуулах ёстой бөгөөд 2025 онд гарсан газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой шийдвэр нь өмнөх жилүүдэд хуульд нийцүүлэн үргэлжилж ирсэн харилцааг албан ёсны баримтаар баталгаажуулж, журамд нийцүүлэн зохицуулсан шийдвэр болно гэжээ.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: гэх газрыг хамгийн анх 2005 оны 3 сарын 10-ны өдрийн А/18 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай иргэн Ж.эд эзэмшүүлсэн. 2020 онд хугацаа нь дууссан. 2014 онд иргэн  ******* нь эрх шилжүүлэх хүсэлт өгсөн. Тухайн өргөдлийг хэргийн материалд хавсаргасан. Эрх шилжүүлэхэд гэрээ, бусад холбогдох бичиг баримтуудын бүрдэл хангаагүй байхад захирамжийг гаргасан гэж үзэж байна. Иргэн Ж. өөрөө 2020 оны 8 сарын 11-ний өдөр  газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт өгсөн. Тухайн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Иргэн Ж.ээс ******* руу эрх шилжүүлэх захирамж байсан хэдий ч Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу 2022 онд тухайн үед хүчин төгөлдөр эзэмшигч байсан Ж.ийн нэр дээр хуульд нийцүүлэн газар эзэмших  эрхийн хугацааг сунгасан байсан. 2025 оны 09 дүгээр сард “egazar” цахим системээр иргэн Ж. нь Ч.т газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт ирүүлсэн. 2025 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан 0004 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээг үндэслэн  Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 09 сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг Ч.т шилжүүлсэн. Тухайн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн нотариатын гэрээ, үл хөдлөх хөрөнгө борлуулсны шимтгэл төлсөн татварын баримт, гар өргөдөл зэрэг нь байсан тул эдгээр бичиг баримтыг үндэслээд, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн. 2016 онд гарсан захирамжийн хувьд бичиг баримтын бүрдэл дутуу, нотариатын гэрээ хийгдээгүй байсан. Тухайн захирамж зөвхөн гар өргөдөл дээр үндэслэж гарсан тул хууль зүйн үндэслэл хангаагүй.  Захирамжийг шүүгээд, хувийн хэрэгт хяналт хийхэд ганц өргөдөл байсан, өөр баримт байгаагүй. Тухайн үед *******ын эхнэр ирж уулзаад “манайх нотариатын гэрээ хийгдсэн, өргөдлөө өгсөн, яагаад манайхыг шийдээгүй вэ” гэх зүйл ярьж байсан. Би “нотариатын гэрээгээ байвал аваад ирээ, захирамжтай цуг явуулъя” гэх хариуг өгсөн.  Ямар нэгэн хүний эд хөрөнгийг, эрхийг шилжүүлэхийн тулд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, түүнийг үндэслэн захирамж гарах ёстой. 2016 оны захирамж дээр ямар нэгэн холбогдох бичиг баримт байгаагүй тул үндсэн эзэмшигч Ж. өөрийн эзэмшилдээ авсан гэж ойлгоно. Иймд 2022 оны болон 2025 оны дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Хуулийн дагуу үйлдэгдсэн гэж үзэж байна гэв.

2.5. Гуравдагч этгээд Ж. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие хүүхэд ахуй цагаасаа эхлэн Өлзийт сумын 5 дугаар багт байрлах “”, “*******” гэх өвөлжөө хаваржааны зориулалттай 2 бууцанд амьдарч ирсэн. Уг хоёр бууц нь миний өмчийн газар юм. 2022 онд уг хоёр бууцыг эзэмших хугацаа дууссан байсныг өөрийн хүсэлтээр, өөрийн нэр дээр хугацааг сунгуулж, 2025 онд баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрдүүлж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг өөрийн бага хүү Ч.т шилжүүлэн өгсөн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар үндэслэх бичиг баримт нь хуулийн дагуу, өөрийн хүсэлтээр эзэмших эрхийг шилжүүлсэн. *******ын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг Даргын 2016 оны 10 сарын 07-ны өдрийн тоот захирамж нь миний хүсэлтийн дагуу гараагүй, мөн Газар эзэмших ашиглахыг хүссэн иргэний өргөдөл нь миний бүрдүүлээгүй, миний гарын үсэг зөрсөн өргөдөл тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийг хүчинтэйд тооцож Өлзийт сумын 5 дугаар багт байрлах “”, “*******” гэх өвөлжөө хаваржааны зориулалттай 2 бууцыг хүү Ч.ын эзэмшилд үлдээж өгнө үү гэжээ.

2.6. Гуравдагч этгээд Ч. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Дундговь аймгийн Өлзийт суманд төрж өссөн одоог хүртэл тус суманд мал маллан амьдарч байна. 2025 онд Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг “”, “*******” гэх өвөлжөө хаваржааны зориулалттай 2 бууцыг өөрийн аав Ж.ийн газар эзэмшүүлэх хүсэлтийн дагуу баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрдүүлж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Би уг газрыг ааваасаа өвлөж авсан. 2014 онд гаргасан хүсэлт нь манай аавын гаргасан хүсэлт биш байсан. Иймд газрыг миний эзэмшилд үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* “Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн тоот захирамжийн ы эд холбогдох “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан” хэсгийг, мөн 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийн “ы ээс ийн т , өвөлжөөний зориулалттай 5000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага[1] гаргажээ.

Нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнд иргэн Ж., Ч.  нарыг гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан[2] ба Ж. эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг[3] ирүүлсэнчлэн эзгүйгээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч болон хариуцагчаас олгосон итгэмжлэлээр[4] итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон болно. 

             Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан авагдсан  болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг  тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэв.

1. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн тоот захирамжийн ы эд холбогдох “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан” хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч ******* “Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн тоот “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжийн[5] ы эд холбогдох хэсгийг[6] хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн, уг захирамжийн 1-р заалтаар[7] газар эзэмшүүлэх  хугацаа сунгуулах хүсэлт гаргасан 51 иргэн, аж ахуйн нэгжид 255,000 м.кв /25,5 га/  газрыг хавсралтад  заасны дагуу эзэмшүүлэх, хавсралт жагсаалтын 45-д[8]  “ , , 5, , 5000 өвөлжөө, 30”, 46-д  “ , , 5, *******, 5000 өвөлжөө, 30”  гэж тус тус заажээ.

1.2.  Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн 3-р заалтад “энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 45, 46 дахь хэсэг дэх иргэн /Ж./-д холбогдох хэсгийн  газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дахь энэ хэсгийг хүчингүйд  тооцсон болох нь  дээрх захирамжийн холбогдох заалтаар тогтоогдож байх тул энэхүү  шаардлагын улмаас нэхэмжлэгчид сэргээх эрх үүсэхгүй буюу нэгэнт хүчингүйд тооцсон шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх ашиг сонирхол тодорхойлогдохгүйд хүрч байна.

Иймд хүчингүйд тооцогдсон заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үүсэхгүй юм.

2. 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийн хавсралтын  “ы ээс ийн т , өвөлжөөний зориулалттай 5000 м.кв газрын газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжид[9] “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэг, Засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 121 тогтоол “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн

1. Тус сумын Дэрт 5 дугаар багийн иргэн ы (РД:) өвөлжөө,  хаваржааны зориулалттай хавсралтад дурдсан газрыг иргэн Ч. (РД:*******5)-д зориулалтаар нь шилжүүлж 27 (Хорин долоо) жилийн хугацаатай эзэмшүүлж,

2. Дээрх иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгож гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын газрын даамал ()-д үүрэг болгож,

3. Энэ захирамж гарсантай холбогдуулж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 45, 46 дахь хэсэг дэх иргэн (Ж.)-д холбогдох хэсгийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай” гэж заажээ.

2.2. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2005 оны 3 сарын 10-ны өдрийн А-18 дугаар захирамжийг[10] үндэслэн тус сумын 5-р багт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай Ж.эд эзэмшүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[11] олгосноор Өлзийт сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах гэх газрын эзэмших эрх Ж.эд үүссэн.

2.3. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн[12] 1-р заалтад “...хавсралтад заасны дагуу эзэмшүүлсүгэй” гэж,  хавсралтын[13] “45., , , , 5, , 5000, Өвөлжөө, 30” гэж  зааж шийдвэрлэжээ.

2.4. Улмаар, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн 3-р заалтад “энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 45, 46 дахь хэсэг дэх иргэн /Ж./-д холбогдох хэсгийн  газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан байх тул энэ өдрөөс эхлэн  дээрх газрын эзэмших эрх Ч.т шилжсэн гэж үзнэ.

2.5. Тодруулбал, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2025 оны  9 сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг[14] үндэслэн нэгж талбарын дугаар бүхий Дундговь, Өлзийт, 5-р баг Дэрт-2 хаягт байрлах, 5000 м.кв газрыг өвөлжөөний  зориулалтаар 27 жилийн хугацаатай Ч.т эзэмшүүлж, 2025 оны 9 сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[15] байгуулж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[16] Ч.т  олгогдсоноор  тухайн цаг хугацаанд газрын албанд хүсэлт материалаа[17] зохих ёсоор ирүүлж,  газрын эрх шилжсэн[18], газрын төлбөр төлсөн[19] зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна.

2.6. Иймд Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж заасанчлан маргаан бүхий актыг гаргахдаа хуулиар тогтоосон журамд нийцүүлсэн тул хууль ёсны үндэслэл бүхий гэж үзнэ.  

2.7. Нэхэмжлэгч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “энэ 2 газрыг хоёуланг нь хадам эцгээсээ малаар худалдаж авсан, улмаар 2014 онд газрын албанд хүсэлт өгсөн, 2016 онд эрх шилжсэн энэ 2 газарт хоёуланд нь эрх шилжүүлэх хүсэлтээ[20] өгсөн” гэж, хариуцагчийн төлөөлөгчөөс “Миний бие тус суманд 2025 оны 01 сараас хойш ажиллаж[21] байна. Энэ хугацаанд *******ын эхнэр ******* ирж уулзсан, ингээд асуудлыг судалж үзэхэд *******т шилжихэд 6 нэр төрлийн баримт байж шилжүүлэх ёстойгоос зарим баримтын бүрдэл буюу эзэмшигч нарын хооронд хийгдсэн нотариатын гэрээг шаардахад ирүүлээгүй, худалдсан авсан баримтгүй, иймд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэдгийг нь хэлсэн” гэж,  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ж. ******* нарын хооронд эрх шилжүүлэхээр хийгдсэн нотариатын гэрээ баримт бол байхгүй, үүнийг шалгасан, гэхдээ тухайн үед малаар наймаа хийсэн  гэдгийг гэрчлэх хүн байгаа хэдий ч ах дүү хүмүүс тул хуулиар гэрчлэх  боломжгүйд[22] хүрсэн” гэх зэргээр талууд маргаж шүүх хуралдаанд тайлбарлана.

2.8. Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжид “Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “ж” дэх заалт, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоолыг тус тус үндэслэн

Нэр бүхий иргэдэд эзэмших газрын хэмжээ зориулалт, байршлыг 2016 оны Газар зохион байгуулалт, бэлчээр менежментийн төлөвлөгөөний гуравдугаар бүлгийн 3.2-ыг хавсралтын /22, эзэмшигчийн хүсэлтээр[23], ******* 5/,  дагуу Ж.ээс *******т  Улаан жирмийн  өвөлжөөний газрын эрхийг шилжүүлсэн атлаа  2016 оны 10 сарын 7-ны өдрөөс хойш *******т холбогдох  ажиллагаа хийгдээгүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй[24], энэ талаар газрын албанаас удаа дараа шаардаж байсан гэх боловч  баримт ирүүлээгүй.

2.9. Тодруулбал,Дундговь аймгийн газрын албаны 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 1/679 тоот албан бичигт[25] “Таны хүсэлтийн дагуу Өлзийт сумын 5-р баг, т  байршилтай өвөлжөө хаваржааны зориулалттай 5000 м.кв  газрыг судалж  үзэхэд тухайн сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 7-ны өдрийн дугаартай захирамжаар иргэн Ж.ээс *******т  газар эзэмших эрхийг  шилжүүлсэн шийдвэр гарсан байна. Мөн 2016-2022 онуудад иргэн *******аас газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн талаар тус сумын Засаг даргын захирамж шийдвэр гараагүй байна” гэх, хариуцагчийн бичгээр ирүүлсэн хариу тайлбарт[26] “2016 онд газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гарсан боловч  уг захирамжийн дагуу эрх шилжүүлсэн  нотариатын гэрээ, бусад холбогдох  баримт бичиг бүрдээгүй байсан тул тухайн үед хүчин төгөлдөр эзэмшигч байсан Ж.ийн нэр дээр хуульд нийцүүлэн сунгасан” гэх, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт” нотлох баримтын бүрдэл хангагдаагүй байх тул *******т  газар эзэмших эрх хууль ёсоор шилжсэн гэж үзэхгүй, тиймээс хуульд нийцүүлэн  гаргасан шийдвэр мөн” гэх тайлбарууд  хэргийн үйл баримттай нийцэж байна.  

2.10. Улмаар, сумын Засаг даргын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийн 3-р заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 45, 46 дахь хэсэг дэх иргэн /Ж. /-д холбогдох хэсгийн  газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор энэ цаг хугацаанаас эхлэн Ч.ын эзэмшил үүсэх бөгөөд Ж.ээс *******т  эрх шилжүүлсэн гэх  2016 оны 10 сарын 7-ны өдрийн дугаар захирамжид[27] Ж.эд холбогдох хэсгийг хүчингүй болгоогүйгээс  хэмээх өвөлжөөний газарт 2025 оны 9 сарын 23 хүртэлх хугацаанд Ж.ийн эзэмших эрх хэвээр үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд оролцогчдоос энэ захирамжид маргаагүй. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын 2016 оны дугаар захирамжаас өмнө Ж.эд хууль ёсоор, зохих журмаар түрүүлж үүссэн эрх хамгаалагдах зарчимтайг хуульчилсан болно.

2.11. Түүнчлэн хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ[28] нь цаг  хугацааны хувьд зөрүүтэй байх тул  шүүх хуралдаанд маргаан бүхий , ******* гэх  газрын  гэрчилгээг  эхээр нь судалж сумын газрын даамалд буцаан олгов. Иймд нэхэмжлэгчид сэргээгдэх  эрх ашиг сонирхол  тогтоогдохгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх   тул   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан  *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргад хариуцагдах  “Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 4 сарын 26-ны өдрийн тоот захирамжийн ы эд холбогдох “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан” хэсгийг, 2025 оны 9 сарын 23-ны өдрийн тоот захирамжийн “ы ээс ийн т Улаан жирмийн өвөлжөөний зориулалттай 5000 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СУГИРЖАВ

 

 

 

 

[1] хх-ийн 1-2 хуудас

[2] Хх-ийн 34-35 хуудас

[3] Хх-ийн 43 хуудас

[4] Хх-ийн 31 хуудас

[5] Хх-ийн 7 хуудас

[6] Хх-ийн 8-11 хуудас

[7] Хх-ийн 7 хуупас

[8] Хх-ийн 10 хуудас

[9] Хх-ийн 12 хуудас

[10] Хэргийн 74-75 хуудас

[11] Хэргийн 76-91 хуудас

[12] Хх-ийн 7 хуудас

[13] Хх-ийн 8-11 хуудас

[14] Хх-ийн 12, 83-84 хуудас

[15] Хэргийн 86 хуудас

[16] Хэргийн 56, 87 хуудас

[17] Хх-ийн 47-48, 74-91 хуудас

[18] Хх-ийн 83-84 хуудас

[19] Хх-ийн 46-50 хуудас

[20] Хх-ийн 79-82 хуудас

[21] Хх-ийн 140 хуудас

[22] Хх-ийн 101-105 хуудас

[23] Хх-ийн 6 хуудас

[24] Хх-ийн 16 хуудас

[25] Хх-ийн 16 хуудас

[26] Хх-ийн 32 хуудас

[27] Хх-ийн 4-6 хуудас

[28] Хх-ийн 13, 74-77 хуудас