| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 154/2024/00151/И |
| Дугаар | 149/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 149/ШШ2025/00043
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 149/ШШ2025/00043 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК, УБ хот, СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 15 *******, /утас: *******, *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум, 1-р баг, төмөр зам, Баруун
өлөнт, ******* ******* *******од ******* /Утас: ,/-д холбогдох 1*******,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч , 2024 оны 10 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-08-30-нд 7101042418 ******* Цахим зээлийн гэрээ-г байгуулж 540,000 төгрөгийн зээлийг 2.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт461,831төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 212,219 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг,нийт 674,050 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7101042418 ******* Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-08-22-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101042418 ******* гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 78,169 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 35,730 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,736 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1*******,635 төгрөгийг зээлдэгч -с гаргуулах, Улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг төлсөн болно...... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 1*******,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК--ын нэхэмжлэлийн шаардлага 1*******,635 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас 4,551 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.