Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 149/ШШ2025/00055

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 149/ШШ2025/00055

Сэлэнгэ аймаг

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 4-р баг сүүл толгой ******* ******* ******* *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 4-р баг ******* утас: 99485282-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...... бид 2 нь 2006 онд танилцаж 2007 онд гэр бүлээ батлуулж, тус ондоо хүү 2009 онд 2014 онд нарийг төрүүлж өсгөсөн. Энэ хугацаанд байнга архины хамааралтай тогтсон эрхэлсэн ажилгүй архи ууж зодож нүддэг байсан 2021 оноос хойш тусдаа амьдраад өдийг хүрсэн энэ хугацаанд миний бие нь 3 хүүхдээ өөр дээрээ авч хүү 12а ангид сурдаг 10а ангид сурдаг охин 2-ийг маш олон тэмцээн уралдаанд тасралтгүй явуулж саяхан охин Азын аварга Солонгос улс руу явуулсан миний бие нь Эрдэнэс таван толгой ХХК-д ажилдагаа 3 хүүхдээ даарч хөргөж байгаагүй ээ бусад хүүхдүүдийн өсгөж яваа гэж би бодож байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэмжийг цалингийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү...... гэжээ.

Хариуцагч Ц.Бат-ирээдүй нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Цэрэндорж овогтой би 2021 оноос хойш эхнэр Хишигжаргал бид 2 тус даа амьдарч байгаа эхнэр Хишигжаргалыг ажилдаа явсан үед нь хүүхдүүдээ хань тус дэм болж цуг байдаг өвөл нь түлээ түлш уралдаан тэмцээнд нь зардал мөнгө өгдөг тэмцээнд явахад нь би болон манай талын ах дүү нар зардал мөнгөний туслалцаа үзүүлсэн би өөрөө тогтсон ажил байхгүй. Мөнгө төгрөг олох ажил байвал хийгээд хүүхдүүдээ л зарцуулдаг хүүхдүүдээ эхнэртээ тус дэм болох талаас нь боддог надад бол салах бодол байхгүй хүүхдүүдээ бодоод хүүхдүүд дээрээ очихоор хөөж туугаад байдаг болохоор тусдаа эгчийндээ амьдарч хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг. Одоо бид 2-ын салаа шалтгаан хоорондоо сайн ярилцахгүй улмаас ийм байдалд хүрлээ гэж бодож байна ... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Бат-ирээдүйд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Бат-ирээдүй нар 2006 онд танилцаж, 2008 онд батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Б., 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Б., 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин нар төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбарзэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч Ц. нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч Ц. нарын гэрлэлтийг цуцалж2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Б., 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Б., 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин нарыг төрсөн эх *******ын асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ц.гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бат-ирээдүйгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин , 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин нарыг эх асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн ******* суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү , 2009 оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн охин , 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ц.гээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч эд хөрөнгийн маргаагүйг дурдсугай

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.гээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.