| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2026/0003/З |
| Дугаар | 117/ШШ2026/0020 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 117/ШШ2026/0020
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцагдах, “тус Хурлын 2025 оны 6 сарын 30-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ... Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор “Улаан хад” агнуурын бүс нутгийн “ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр гэрээг сунган маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар үргэлжлүүлэн ажиллуулахаар болж манай байгууллагын зөрчигдсөн эрх ашиг сэргэсэн тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Татгалзлын үр дагаврыг ойлгож байна
Иймд, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад[1] давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлгосон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
3. Гуравдагч этгээд тайлбаргүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “*******” ХХК-иас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “тус Хурлын 2025 оны 6 сарын 30-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг[2] тус шүүхэд гаргасан.
2. Уг нэхэмжлэлд 2026 оны 02-р сарын 03-ны өдрийн 16 тоот захирамжаар[3] хэрэг үүсгэн, маргаан бүхий тогтоол[4] түүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан ба хуулиар тогтоосон ажиллагааг хэрэгжүүлсэн[5] болно.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг[6] баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна..
4. Нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгчид тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан[7] болно.
5. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн[8] “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Улаан хад АБН-т хийсэн ажлын тайлан - 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024, 2025 он” - хавтсаар 7 хуудсаар 143, “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Улаан хад агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө 2015, 2020, 2025 он” – хавтсаар 3 хуудсаар 119, нийт хавтсаар 10, хуудсаар 262 материалыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлж баримтыг[9] хэрэгт хавсаргасан болно.
6. Тус шүүхийн 2025 оны 5 сарын 18-ны өдрийн 117/ШЗ2026/0065 дугаартай захирамжаар[10] ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж, тус компанийн гүйцэтгэх захирал *******ийн 9906.... утас руу залгахад утсаа аваагүй тул viber-аар хүргүүлсэн[11], улмаар шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.
7. Татварын албаны 2025 оны 11 сарын 12-ны өдөр үүсгэсэн төлбөрийн даалгавраар[12] ******* ХХК төлөх атал 2025 оны 11 сарын 13-ны өдрийн тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар[13] иргэн ******* төлсөн байх тул шүүх тэмдэгтийн хураамжийг зөвтгүүлэхээр захирамждаа[14] заасан ба 2025 оны 11 сарын 28-ны өдрийн даалгавар[15] ёсоор нэхэмжлэгч компаниас төлсөн баримтыг[16] үндэслэн тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцагдах, “тус Хурлын 2025 оны 6 сарын 30-ны өдрийн *******, ******* дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, ******* дугаар зүйлийн *******.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгчид 262 хуудас баримт хүргүүлсэн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ
[1] Хэргийн 164 хуудас
[2] Хэргийн 1-3 хуудас
[3] Хэргийн 110-111 хуудас
[4] Хэргийн 1-64, 77, 95, 123-132, 142-162 хуудас
[5] Хэргийн 77, 142-148, 163-164 хуудас
[6] Хэргийн 15, 18, 21, 24-25, 125-126, 158-159 хуудас
[7] Хэргийн 163-164 хуудас
[8] Хэргийн 89, 95-96 хуудас
[9] Хэргийн 165 хуудас
[10] Хэргийн 142-148 хуудас
[11] Хэргийн 144-145 хуудас
[12] Хэргийн 6 хуудас
[13] Хэргийн 7 хуудас
[14] Хэргийн 68 хуудас
[15] Хэргийн 73 хуудас
[16] Хэргийн 72 хуудас