Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2025/00660

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхар, *** тоотод байрлах, А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Б******* сум, ** дугаар баг, Б*******, ******* *, *** тоотод оршин суух Э.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,584,696.33 /нэг сая таван зуун наян дөрвөн мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.*******гоос 1,584,696.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болох 1,584,696.33 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан 1,584,696.33 /нэг сая таван зуун наян дөрвөн мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох, 1,584,696.33 /нэг сая таван зуун наян дөрвөн мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 20,153 /хорин мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 20,153 /хорин мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА