| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00022/И |
| Дугаар | 149/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 149/ШШ2025/00062
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 149/ШШ2025/00062 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 6-р баг Баянхангай 200 тоотод оршин суух ******* ******* ******* ******* *******/-ын гаргасан
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Миний бие нь 1986 оны 9-р сарын 15-нд Сэлэнгэ аймаг Зүүнхараа барилга угсралтын конторын 4-р бригадад туслах ажилчнаар ажиллаж байгаад 1988 оны 10-р сарын 17-нд цэргийн албанд татагдсан. Ингээд халагдсан болон ажилд орсон тушаал архиваас олдохгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тул энэ хугацааны ажилласан жилийг сэргээж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч нь тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотын Барилга угсралтын контор 4 дүгээр бригадад 1986 оны 09 дүгээр сарын 15-аас 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ******* олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-н 2-4 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10-р сарын 16-ны 314 дугаартай тодорхойлолт /ХХ-н 6 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрч *******, *******, нарын тодорхойлолт, гэрч *******гийн мэдүүлсэн ...1969 оны 11 сарын 11-ээс төрсөн цагаас нь мэднэ.1986 оноос 1988 он хүртэл хамт ажиллаж байсан. Туслах ажилчин хийж байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч С.Солонгын мэдүүлсэн ...1986 оноос хойш хамт ажиллаж эхэлсэн цагаас мэднэ. 1986 оноос 1988 он хүртэл хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг / ХХ-н 14-15 дугаар хуудас/, гэрч ын мэдүүлсэн ...1986 оноос 1988 он хүртэл хамт ажиллаж байсан. Манай бригадад туслах ажилтан байсан. Туслах ажилчин хийж байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотын Барилга угсралтын контор 4 дүгээр бригадад 1986 оны 09 дүгээр сарын 15-аас 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.
ؿ 115 115.2.1, 116, 118
ТОГТООХ :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* ******* Шинэцэцэгийг тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын контор 4 дүгээр бригадад 1986 оны 09 дүгээр сарын 15-аас 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.