| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00744/И |
| Дугаар | 304/ШШ2025/00661 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00661
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С******* дүүрэг, ** дүгээр хороо, Н******* зам **, *** тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймаг, Б****** сум, ******* ******* Х*******ийн өргөн чөлөө ** дүгээр гудамж, *** тоотод байрлах Б******* аймгийн ******* *******ийн газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,700,000 /гур******* сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00744/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн ******* *******ийн газарт холбогдох 3,700,000 /гур******* сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2024 онд Булган аймгийн ******* *******ийн газраас зарласан БУАЭМГ/202312002 тоот Хүний элэгний Д вирусийн эсрэг бие илрүүлэх урвалж бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт оролцон, шалгарсан.
Захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/49 дугаартай албан бичгээр тендерт оролцогчдод хүргүүлсэн мэдэгдлийн дагуу уг тендерийн 1,2,4-р багцуудад шалгарч, 2024 оны 02-р сарын 05-ны өдөр Лабораторийн урвалж, оношлуур нийлүүлэх гэрээ байгуулсан.
Гэрээний 1, 2-р багцын төлбөр тооцоо дууссан. Харин 4-р багцын төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу 2024 оны 04-р сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгч, гүйцэтгэгчээс баг томилогдон Захиалагч талд сургалт орж, төхөөрөмжийн баталгаат хугацаа, хэрэглэх заавар зэрэг бүх мэдээллийг танилцуулан, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
Гэрээний 2.3 болон 6.3-т зааснаар Захиалагч төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоног дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн.
Гэвч 4-р багцын төхөөрөмж болох /HDV Elisa/-ийн 3,700,000 /гур******* сая долоон зуун мянга/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд бидний зүгээс 2025 оны 03-р сарын 25-ны өдөр, 2025 оны 07-р сарын 31-ний өдөр тус тус шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна. Иймд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Булган аймгийн ******* *******ийн газар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь улсын төсвийн санхүүжилтээр 2023 оны 12 сард БУАЭМГ/202312002 дугаартай тендерийг зарлан элэгний Д вирусийг илрүүлэх идэвхжил тоолоход ашиглагдах оношлуурын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер худалдан авах ажиллагааг зохион байгуулж, нийлүүлэгчээр ******* ХХК шалгарч гэрээ байгуулсан.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторын их эмч Т.С******* тухайн оношлуурыг хурц халдвар илрүүлэхэд зориулагдсан оношлуур байсныг мэдээд 04 сарын 23-нд ******* ХХК-ийн урвалж оношлуур хариуцсан менежер А.ад утсаар мэдэгдэн, НС\/-1дО илрүүлэх оношлуураар солих тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасаны хариуд (А.) НО\/-1дМ оношлуур нь бэлэн байхгүй байгаа, үйлдвэрлэгчээс татаж авна гэсэн хариуг хэлсэн.
******* ХХК -ийн нийлүүлсэн оношлуур нь Халдвар өвчин судлалын үндэсний төв-өөс аймгуудад хэрэглэхгүй байхыг зөвлөсөн оношлуур байсан.
Мөн ******* *******ийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/18 дугаартай Журам заавар батлах тухай тушаалаар тендерийн баримт бичгийг боловсруулахад үндэслэн 2019 оны А/586 дугаар тушаал хүчингүй болж, Гепатитын В, С,D вирусийн халдварын эрт илрүүлэг, лабораторийн оношлогоо хийх заавар шинэчлэгдсэн. Захиалагч тал тендерийн баримт бичиг тусгагдсан оношлуурын төхөөрөмжийн төрөл, стандарт шинэчлэгдсэн мэдээллийг гүйцэтгэгч ******* ХХК-д яаралтай мэдэгдээгүй.
Иймд гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулахаар аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй тохирсон байгаа гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх санал гаргаж, байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Булган аймгийн ******* *******ийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 3,700,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 31-ний дотор барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн ******* *******ийн газарт холбогдох 3,700,000 /гур******* сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 /далан дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,075 /гучин долоон мянга далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Булган аймгийн ******* *******ийн газар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА