| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/08095/И |
| Дугаар | 191/ШШ2025/09756 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/09756
2025 11 12 191/ШШ2025/09756
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, -р байр, тоот хаягт оршин суух, ийн *******т /РД: ХЕ79101704/ холбогдох
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* миний бие нь Ц.*******тэй 2006 онд танилцан улмаар 2008 онд гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны эхнэр, нөхөр болсон.
Бидний дундаас 2008 оны 03 сарын 21-ний өдөр охин С., 2013 оны 06 сарын 30-ны өдөр охин С. нарыг төрүүлж өсгөсөн. Зан харилцаа болон амьдралын таарамжгүй байдлаас болж 2021 оны 01 сарын 13-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2 охиныг эхийн асрамжинд үлдээж, дүүргийн хороо, -р байр, тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны өөрт ноогдох хэсгийг охидууддаа өгсөн билээ.
Гэтэл үүний дараа буюу дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1718 дугаар шийтгэх тогтоолоор Ц.******* нь 2022 оны 08 сарын 11-ний өдөр төрсөн охин С.Нандин-Эрдэнийг гэртээ оройтож орж ирлээ гэх шалтгаанаар загнаж, улмаар хуванцар савны таглаагаар цохисны улмаас биед нь баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун шуунд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд үүндээ дүгнэлт өгөлгүйгээр дахин охиноо элдэв үгээр харааж загнах, зодох байдал нь улам ихсэж, үүнээс болж охин маань над дээр ирээд байна.
Гэтэл Ц.******* нь гэрлэлтээ цуцлуулах үед ч хамтран амьдрагчтай байсан, үүнээсээ хойш дахин өөр хүнтэй амьдарч байгаа бөгөөд охидууддаа хайр халамж үзүүлэхгүй, тэднийгээ үргэлж хөөж туудаг байдал, мөн охидууддаа үргэлж дарамт шахалт үзүүлдэг, зодож хөөдөг болсон бөгөөд том охин С. маань 2022 онд гэрээсээ зугтааж над дээр ирсэн.
Би эцэг хүний уужуу ухаан гарган хэлж ойлгуулсан боловч охин маань ээжтэйгээ болон хамтран амьдрагчтай нь хамтран амьдрах боломжгүй гээд 2022 оны 09 сард шилжин ирж ******* дүүргийн 41 дүгээр сургуульд шилжин ирж суралцаж байсан.
Ингээд дахин ээж рүүгээ явсан боловч ээжтэйгээ таарахгүй дахин над дээр ирлээ. Эх Ц.******* нь охидууддаа анхаарал халамж тавихгүй, үргэлж загнаж хөөх туудаг зан нь улам ихсэж байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа бөгөөд миний бие нь хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх нь тэдний сурч хүмүүжүүлэх таатай нөхцөл боломжийг хангаж өгөх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд охин С.Нандин-Эрдэнийг эцэг Б.*******гийн асрамжинд байлгахаар тогтоож, эх Ц.*******ээс охин С.д тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргахаар удсан билээ.
Одоо охин С. нь ээж дээрээ очсон, мөн насанд хүрэх болж байгаа зэрэг байдлуудыг харгалзан Ц.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.******* нь татгалзаж байгаагаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаэн гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 2008 оны 03 сарын 21-ний өдөр төрсөн охин *******гийн Нандин-Эрдэнийг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба тэрээр охин С. нь эх Ц.*******ийн асрамжинд байгаа, мөн охин С.Нандин-Эрдэнийг насанд хүрэх гэж буй үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан, энэ талаарх тайлбараа ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.*******т холбогдох 2008 оны 03 сарын 21-ний өдөр төрсөн охин *******гийн Нандин-Эрдэнийг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.*******гийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН