Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 149/ШШ2025/00066

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 149/ШШ2025/00066

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор хаягт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3-р баг, Баянсуудал тээвэрчин хороолол 2-р байр 21 тоотод оршин суух ******* ******* *******, ******* /-д холбогдох 1449941 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-д шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43616721 тоот гэрээ байгуулан 99243686 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A33, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-04 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1238968 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 92925 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 118048 төгрөг буюу нийт 1449941 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Гөлөгням ******* /ТА81032167/ *******оос нэхэмжилсэн 1,449,941 төгрөг маргах зүйлгүй төлнө. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 1449941 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 1 449 941 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,075 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 19,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.