| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00875/И |
| Дугаар | 304/ШШ2025/00666 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00666
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б**** сум, **дугаар баг, *** гудамж, ****** тоотод оршин суух С.Б*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, ******* сум, ******* т*******д оршин суух У.*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,995,000 /хоёр сая есэн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие С.Б******* нь Булган аймагт оршин суугч иргэн бөгөөд 2011 оноос эхлэн Дэвшилт нэртэй оёдолын газрыг нээж хувиараа монгол хувцас, дээл оёох, хувцас засвар хийх ажпыг хийсээр 14 жил болж байна. 2022 онд У.******* гэх залуутай танилцсан бөгөөд уг хүний зүгээс зээлээр монгол дээл, хувцас оёж өгөөч, мөнгийг нь бөөгнүүлж өгнө гэх аман хэлцэл хийсэн юм. Ингээд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн хооронд эрэгтэй үүдэн хуар дээл 1 ширхэг үнэ 770,000 төгрөг, эрэгтэй луун хээтэй хар хөх торгон дээл 1 ширхэг 130,000 төгрөг, эрэгтэй дөрвөн арвайтторгон дээл 1 ширхэг 175,000 төгрөг, эрэггэй цагаан цамц 1 ширхэг 70,000 төгрөг, эрэгтэй цагаан шаргал торгон цамц 1 ширхэг 70,000 төгрөг, эрэгтэй үстэй дугуй хээтэй хар торгон, булган нударгатай дээл 1 ширхэг 720,000 төгрөг, эрэгтэй хүрэн даавуун дээл 1 ширхэг 140,000 төгрөг, эрэгтэй саарал хөвөнтэй дээл 1 ширхэг 185,000 төгрөг, эмэгтэй үүдэн хуар дээл 1 ширхэг 130,000 төгрөг, эмэгтэй хөх торгон дээл 1 ширхэг 130,000 төгрөг, эмэгтэй шар торгон дээл 1 ширхэг 275,000 төгрөг, эмэгтэй хүрэн дээл 1 ширхэг 200,000 төгрөг буюу нийт 2,995,000 төгрөгийн үнэлгээтэй 10 ширхэг дээл, 2 ширхэг монгол цамц буюу нийт 12 ширхэг дээл, хувцас зээлээр худалдсан. Эдгээр хувцасны төлбөрийг өгнө гэсээр өнөөдрийг хүрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг ч удаагийн төлбөр төлөөгүй байгаа бөгөөд төлбөрийг шаардаж утсаар болон чат, мессежээр удаа дараа төлөхийг шаардсан боловч төлж барагдуулахгүй зугтах, утсаа авахгүй байх байдлыг удаа дараа үүсгэж байгаа тул шүүхийн байгууллагад хандах болсон.
Иймд У.*******ад зээлээр худалдсан дээл, хувцасны төлбөрт 2,995,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Б******* нь У.*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч У.*******ад холбогдуулан 2,995,000 /хоёр сая есэн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.*******ад холбогдох 2,995,000 /хоёр сая есэн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 31,435 /гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 31,435 /гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА