Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/192

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

 Нарийн бичгийн дарга П.Ундрах,

 Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Схолбогдох эрүүгийн 1838004610236 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Снь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар баг, хилийн  8 дугаар заставын хариуцсан хилийн ... дүгээр тэмдэгтээр Монгол улсын хилийг хууль бусаар  нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Снь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар баг, хилийн  8 дугаар заставын хариуцсан хилийн ... дүгээр тэмдэгтээр Монгол улсын хилийг хууль бусаар  нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хилийн 8 дугаар застав хариуцсан хэсгээр хил зөрчсөн Монгол Улсын иргэн Г.Сэдэдийг отръядын дэргэдэх хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн акт /ХХ-ийн 3 дугаар хуудас/,

Хилийн зөрчлийнг шалгасан тухай акт /ХХ-ийн 5 дугаар хуудас/,

Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /ХХ-ийн 6 дугаар хуудас/,

Хил зөрчигчийн тухай бүртгэл /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт /ХХ-ийн 8 дугаар хуудас/,

Хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тухай проткол /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Монгол улсын талаас ОХУ-ын тал руу хил зөрчин саатуулагдсан Ганболдын Сэдэдийг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Эд зүйлс, улсын хил зөрчигчийг шилжүүлсэн акт /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Г.Н-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...6 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 40 минутын үед ахмад В.Хуяг утсаар дахин холбогдож Монголын талаас ОХУ-ын тал руу хил зөрчсөн нь тодорхой боллоо. Оросын хилчид саатуулсан байна. Удахгүй нэрийг нь өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хил зөрчигч алдсан талаар мэдээд тусгай томилгоот бүлгийг авч мотоциклиор сөрөг мөрдөлт явуулахаар гарсан. Улмаар ахмад В.Хуяг нь утсаар холбогдож Г.Сгэдэг хүн хил зөрчсөн болохыг мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан холбогдох эмнэлгийн бичиг, хувийн нотлох баримт бичиг зэрэг материалуудыг бүрдүүлсэн. Улмаар орой 19 цагт ОХУ-ын талтай хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтыг зохион байгуулж хил зөрчигчийг авч явсан эд зүйлсийн хамт акт үйлдэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 12 цагийн үед хилийн харуулын цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Ш.Аззаяагийн өгсөн “явган хүн явж байна. Очиж шалга” гэсэн мэдээллийн дагуу очиж шалагхад Г.Сгэдэг ханх сумын иргэн явж байсан. Сайнзул бид хоёр очоод Сэдэдээс хаашаа ямар зорилгоор явж байгаа талаар нь лавлаж асуутал “Радиан дээр ажил хийж байгаад захирал нь хөөгөөд болдоггүй, 19 хоног архи уугаад сумын төвд байхаар архи уучихаад байх юм. Хөдөө Даваабаяр ахындаа очих санаатай явж байна” гэж хэлсэн. Ахлах ахлагч Сайнзул Сэдэдэд хандан Даваабаяр ахын чинь гэр ийшээ доор байгаа. Энэ зүг рүү яагаад явж байгаа юм бэ гэж хэлсэн. Схариуд нь Оюунчимэг гуайнд очиж юм идчихээд Даваабаяр ахындаа очих санаатай явж байна гэж хэлсэн ... Маргааш өглөө нь буюу 6 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед ОХУ-руу хэн нэгэн хил зөрчсөн байж болзошгүй талаар сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-53 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ирэх үед Снь манайд түлээ хагалах, галч зэрэг ажилд түр орсон байсан. Би ирсэнээсээ хойш түүнийг анзаарахад Снь архи үнэртүүлсэн, уранхай цоорхой хачин хувцастай яваад байдаг байсан. Тэр нь надад их сонин санагддаг байсан. Тэгээд ажил дээр архи ууж болохгүй талаар түүнд хэд хэдэн удаа сануулсан. Түүнийг анх манайд манай хүү Зэлмэ ажилд авсан байсан. Тэгээд би Зэлмэд энэ нөхөр ажлын шаардлага хангахгүй байна явуул гэж хэлсэн. Тэгээд тэр 2, 3 хоног ажилласан цалин болгож 40000 төгрөг өгсөн. Тэгээд уул нь Сманайхаас цалингаа аваад явсан боловч эргэж ирээд манай амрагчдын амгалан тайван байдлыг алдагдуулах байдалтай нүд ам нь сонин болчихсон архи үнэртүүлчихсэн энэ хавиар яваад байсан. Тэрнээс хойш би дахиж тааралдаагүй. Дараа нь 2-3 хоногийн дараа манай энэ хавийн хүмүүс Схил гараад явчихсан гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-56 дугаар хуудас/,

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 40 минутын үед манай гэр бүл унтаж байхад манай цонхон дээр ирээд тогшоод байхаар нь би хартал миний утсыг аваад өг гэж хэлсэн. Би Сэдэдээс ийм өглөө эрт хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад Даваабаяр ахынд очих гэж байна гэж хэлээд утсаа аваад явсан ... Тэгтэл маргааш нь буюу 06 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад манай ах Бэхбатын эхнэр Гантулга надад утсаар залгаад чи Сэдэдийн талаар сонссон уу Схил зөрчсөн байна удахгүй чамруу заставаас ярих байх гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай суманд байрлах хилийн 0117 дугаар ангийн заставын орлогч Тунсагбат надруу залгаад Сэдэдтэй холбоотой бичиг баримтууд байна уу аваад 18 цагаас өмнө застав дээр ир гэж хэлсэн...Надад иргэний үнэмлэхээ шинээр аваад хойшоо ОХУ-руу гарч ажил хийнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-59 дүгээр хуудас/,

Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт хилийн цэргийн ахлах ахлагч Сайнзул, дэд ахлагч Түвшинбаяр нар мотоцикпьтой манайд ирээд байж байтал баруун зүгээс Сявганаар манай гэрийн зүг ирж байсан. Тэгээд манайд орж ирээд мэнд мэдээд цай уусан. Тэгээд Сөрөмтэй талх идчихээд олон хоног архи уулаа ядарч байна Даваабаяр ахынд очихоор явлаа гэж хэлээд урд зүг рүү гараад явсан. Тэрнээс хойш Сэдэдийг хараагүй. Маргааш өглөө харуулаас морь аваад ир гэж намайг дуудаад би аваачиж өгсөн. Тэр үед би хэн нэгэн хил зөрчсөн бололтой гэж бодсон. Дараа нь өдөр 11 цагийн үед заставын дарга ахмад Нямтайван манайд ирээд Сманайд ирсэн талаар асуугаад мэдээлэл цуглуулаад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-62 дугаар хуудас/,

Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сманайд ирээд хувцсаа хатаагайд цай уусан. Манайд байх үедээ би сүүлийн 10 гаран хоног архи уулаа би ядраад хэцүү байна танайх малчин авах уу гэж асуусан. Сая хилийн улсуудтай таарлаа намайг хил давах гэж байгаа юм биш биз гэж асуусан би юу гэж тийм юм хийхэв гэсэн гэж ярьсан. Даваабаяр ахындаа очно гэж хэлээд гарсан. Маргааш нь манайд хилийн хүмүүс ирээд Сэдэдийн талаар асуугаад тодорхойлолт бичүүлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-65 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Г.Снь дээрх гэмт хэргийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байх үедээ үйлдсэн болох нь Шүүх эмнэлэгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлэгийн комиссын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр дүгнэлтэд:

  1. Г.Снь 2 туйлт эмгэг өвчнөөр хяналтанд байдаг.

      2. Г.Снь мэдүүлэг өгөх чадвартай.

      3. Г.Снь хэрэг хариуцах чадваргүй. СЭМҮТөвийн хуулийн тасагт эмчлүүлэх шаардлагатай.

      4. Хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 68-69 дүгээр хуудас/,

     Шүүгдэгч Г.Сэдэдийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлэгдэж байсан тухай өвчтөний түүхийн хуулбар /ХХ-ийн 106-169 дүгээр хуудас/,

    Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Снь хэрэг хариуцах чадваргүй тул эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь оновчтой байна. Снь нэгдсэн эмнэлэгт удаа дараа эмчилгээ хийлгэсэн боловч өвчний намжмал байдалд сайн орохгүй байгаа тул сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн тасагт ойролцоогоор 6 сар хүртэл эмчлүүлэх шаардлагатай...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 71-73 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Сэмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Сял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 96 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Сэдэдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний эрүүл мэндийн  байдал, зан төлөв, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын дүгнэлт зэргийг үндэслэн өөртөө, эсхүл бусдад аюул учруулах, нийгэмд аюултай гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, түүнийг эмчилж эдгэрүүлэх, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн тасагт эмчлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 3, 19.3 дугаар зүйлийн 4.3, 6, 36.2, 34.9 дүгээр зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг Г.Снь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Г.С холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Г.С-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн тасагт 3 /гурав/ сарын хугацаагаар авсугай.

4. Шүүгдэгч Г.С-ийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэх гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1838004610236 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР