2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09777

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 191/ШШ2025/9777

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* оршин байрлах ******* банк ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, ******* тоот хаягт болон аймаг, сум, Уурхайчин тоот хаягт оршин суух гийн ******* /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19,580,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч Д.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүний зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7,2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 11 сарын 27-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 27,084,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь 3095036406 тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч Д.******* зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн ба үүргээ биелүүлэхийг шаардсан ч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, тоот зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна.

Үүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 19,396,141 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 184,763 төгрөг, нийт 19,580,904 төгрөг.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтууудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 19,580,904 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.******* миний бие Калитрон банкнаас надад холбогдуулан гаргасан 19,580,904 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэл шүүхэд гаргасан өдрөөс хойш 2025 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 11 сарын 07-ны өдөр 660,000 төгрөг, 11 сарын 12-ны өдөр 1,155,000 төгрөг тус тус төлсөн.

Ийм учраас дээрхи төлөлтүүдийг хасан үлдэгдэл 17,265,904 төгрөгийг 12 сарын хугацаанд тэнцүү төлөлттэй хуваан төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Д.******* нар 2025 оны 11 сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Манай ******* банк ХК нь тус шүүхэд Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 17,265,904 төгрөг гаргуулхах тухай нэхэмжлэлий шаардлага гаргасан.

Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

Үүнд: 1. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн үнийн дүн болох 17,265,904 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******ийн зээлийг 12 сарын хугацаанд, сар бүр ижил дүнтэйгээр төлөх санал гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн.

3. Хариуцагч дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд ******* банкинд эзэмшдэг өөрийн 3095036406 /iban: 72003000/ тоот дансанд дараах байдлаа төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:

2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 05 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 06 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 07 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 08 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 09 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 10 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 11 сарын 15-ны өдөр 1,438,818 төгрөг.

4. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлэв.

5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,580,904 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ... зохигч эвлэрсэн ... тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 74.6-т ... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Д.******* нэхэмжлэгч ******* банк ХК-д нэхэмжлэлийн шаардлага 19,580,904 төгрөгөөс 2025 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 07-ны өдөр 660,000 төгрөг, 2025 оны 11 сарын 12-ны өдөр 1,155,000 төгрөг, нийт 2,315,000 төгрөг төлж, үлдэгдэл 17,265,904 төгрөгийг төлөх талаар талууд дараах байдлаар тохиролцон гэрээ байгуулсан байна.

Үүнд: 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 05 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 06 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 07 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 08 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 09 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 10 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 11 сарын 15-ны өдөр 1,438,818 төгрөг, нийт 17,264,904 төгрөгийг төлөхөөр, хариуцагч Д.******* төлбөрийн хуваарийн хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ******* банк ХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-д 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 01 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 03 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 04 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 05 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 06 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 07 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 08 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 09 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 10 сарын 15-ны өдөр 1,438,826 төгрөг,

2026 оны 11 сарын 15-ны өдөр 1,438,818 төгрөг, нийт 17,264,904 төгрөгийг төлөхөөр, хариуцагч Д.******* төлбөрийн хуваарийн хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ******* банк ХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,855 төгрөгийн тал хувь буюу 127,927.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.*******ээс 127,927.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,855 төгрөгийн үлдэх хэсэг буюу 127,927.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН