| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00041/И |
| Дугаар | 149/ШШ2025/00065 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 149/ШШ2025/00065
2025 02 07 149/ШШ2025/00065
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймаг Мандал Түнхэл 5-р баг Дэнж хэсгийн 13 тоотод оршин суух хаягтай ******* ******* *******, *******/-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэм 1-25 тоотод оршин суух Шуушааны Шинэтуяа /*******, *******/-д холбогдох 2,458,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... 2024.10.14-ны өдөр Мандал суманд явж байгаад Ачлал хүүхдийн хувцасны дэлгүүрийн баруун талын замаар 58-68 УКА улсын дугаартай клугер маркийн машинтай явж байтал хажуугийн туслах замаас 88-17 УАХ улсын дугаартай приус-20 маркийн машин мөргөж урд хаалга цөмөлж хаалганы дотор дөрөө цоорсон. Уг машиныг жолоодож явсан Шуушаан овогтой Шинэтуяа гэдэг эмэгтэй: -Таксинд явж орлого олдог, өөр орлогогүй машин тэргээ хураалгавал ямар ч орлогогүй болно тохиролцъё гэсний улмаас 1 сарын хугацаанд ямар ч төлбөр гарсан төлж барагдуулахаар болоод цагдаагийн постон дээр очиж баталгаа бичүүлээд салсан. Үүнээс хойш 2 удаа л утсаа авч ярьсан утсаа ердөө авахгүй, нэг ч төгрөгний өгөөгүй. УБ хотод үнэлгээ хийлгэхээр очиход 2 тал хоёулаа байх ёстой гээд үнэлгээ хийж өгөхгүй байсан тул хүрээд ирж гэсэн ирээгүй ба утсаа авахаа больсон. 2024.11.16-нд хотод үнэлгээ хийлгээд, хаалгаа солиулж байхад ******* утсаар дүү нь байна. Маргааш эгчийгээ аваад очъё шүүх цагдаад өгөлгүй байж байгаач, хохирлыг чинь барагдуулъя гэж ярьсан. Хаалгаа суулгуулж дуусаад шөнө нь Түнхэлд ирсэн. Маргааш нь хүлээгээд ирэхгүй болохоор нь залгасан утсаа аваагүй...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.*******ын нэхэмжлэлтэй холбогдох 2,458,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Шинэтуяа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлтэй холбогдох 2,458,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Шинэтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,278 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 27,139 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 27,139 төгрөгийг тус тус гаргуулж Н.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.