2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09799

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09799

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* байрлах ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, хороо, *******, тоот хаягт оршин суух, ын ******* /РД: /-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26,373,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч П.*******эс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7,2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 сарын 28-ны өдөр MN300095027311 дугаартай зээлийн гэрээ байгуулан 23,115,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь 95027311 тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагууу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч П.*******эс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, MN300095027311 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна.

Үүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 21,917,238 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,319,687 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 136,236 төгрөг, нийт 26,373,162 төгрөг.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтууудыг тус тус үндэслэн хариуцагч П.*******эс нийт 26,373,162 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

П.******* миний бие ******* ******* ХК-иас надад холбогдуулан гаргасан 26,373,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Миний бие уг мөнгийг 2025 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч П.*******д холбогдуулан 26,373,162 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 26,373,162 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

 

Иймд хариуцагч П.Ган-Эрдэнийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-д 26,373,162 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,816 төгрөгийн тал хувь буюу 144,908 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.*******эс 144,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,816 төгрөгийн үлдэх хэсэг буюу 144,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч П.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН