| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00035/И |
| Дугаар | 149/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 149/ШШ2025/00075
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 149/ШШ2025/00075 | Мандал сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* ******* *******/-гийн хүсэлттэй
нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбилэг, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч нар нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 18 сарын хугацаагаар авсан юм. Эхлээд төлөлтөө хуваарийн дагуу хэвийн хийж байгаад 2023 оны 11 сараас хойш төлөлтөө хийхээ байсан. Одоо Ө.Батчимэг, Ө.Батцэцэг нарыг асууж тодруулахад аав нь хэлэхдээ гадагшаа гарсан гэдэг бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас манай байгууллагаас эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан учраас Ө.Батчимэг, Ө.Батцэцэг нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Улиастай гудамж 12 тоотод оршин сууж байсан Ө.Батчимэг, Ө.Батцэцэг нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул тэднийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг Улиастайн 12 тоотод оршин сууж байсан ******* ******* ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ө.Батчимэг, Ө.Батцэцэг нарыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.*******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.