Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00669

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б**** аймгийн Б****** сум, * дүгээр баг, А*******, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Ш******* овогт Ч*******ийн Э*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00765/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ч.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.Э******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

... Би 1986 онд Сэлэнгэ аймгийн ТМС-т суралцахаар элсэж 1989 онд төгссөн. Төгсөж ирээд Эрдэнэтийн хоол боловсруулах үйлдвэрт ажилласан. 1989 онд ар гэрийн гачигдлаар Өлзийт тосгон руу шилжсэн. Өлзийт тосгоны барилгын ТМС-т тогоочийн туслах бэлтгэгчээр 1 жил ажилласан. 1991-1992 онд Булган аймгийн 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Надад ажлаас гарсан тушаал байдаггүй. 1993 онд хүүхэд төрүүлсэн. Эрдэнэтийн мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан тушаал байхгүй. 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын мод боловсруулах цехэд, 1992 оны 05 дугаар сараас 1993 оны 03 дугаар сар хүртэл Булган хотын 1 дүгээр бага сургуульд ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна. 1 дүгээр бага сургуульд ажиллаж байгаад ажлаас гарсан тушаал нь байхгүй. Мод боловсруулах цехэд ажилд орсон тушаал байхгүй. Тэтгэвэр тогтоолгож байгаагүй гэв.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Ч.Э*******ын шүүхэд гаргасан хүсэлт,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хөнгөн үйлдвэрийн яамны харъя Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 165 тоот тушаал,

-197 тоот тушаалын 2 дугаар хавсралт,

-Булган аймгийн Өлзийт хорооны барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд шинээр авах тухай 87 тоот тушаал,

-Булган аймгийн Өлзийт хорооны барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 105 тоот тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1992-1993 оны хичээлийн жилийн багш, ажилчдын үндсэн цалинг тогтоох тухай 52 тоот тушаал,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Э*******ад 1993 оны ээлжийн амралт олгох тухай 26 тоот тушаал,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Э*******ад тэтгэмжтэй чөлөө олгох тухай 27 тоот тушаал,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1993-1994 оны хичээлийн жилийн багш ажилтнуудын үндсэн цалинг тогтоох тухай 51 тоот тушаал,

-Ч.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/312 дугаартай тодорхойлолт,

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/1121 дугаартай лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Эрдэнэт хотын мод боловсруулах комбинатад 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цехэд, Булган хотын 1 дүгээр баг сургуульд 1992 оны 05 сараас 1993 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Ч.Э******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Эрдэнэт хотын мод боловсруулах комбинатад 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цехэд, Булган хотын 1 дүгээр баг сургуульд 1992 оны 05 сараас 1993 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хөнгөн үйлдвэрийн яамны харъя Эрдэнэтийн мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 165 тоот тушаал,

-197 тоот тушаалын 2 дугаар хавсралт,

-Булган аймгийн Өлзийт хорооны барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд шинээр авах тухай 87 тоот тушаал,

-Булган аймгийн Өлзийт хорооны барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 105 тоот тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1992-1993 оны хичээлийн жилийн багш, ажилчдын үндсэн цалинг тогтоох тухай 52 тоот тушаал,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Э*******ад 1993 оны ээлжийн амралт олгох тухай 26 тоот тушаал,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Э*******ад тэтгэмжтэй чөлөө олгох тухай 27 тоот тушаал,

-Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1993-1994 оны хичээлийн жилийн багш ажилтнуудын үндсэн цалинг тогтоох тухай 51 тоот тушаал,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/312 дугаартай тодорхойлолт,

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/1121 дугаартай лавлагаа зэрэг болно.

4.Иймд хүсэлт гаргагч Ч.Э*******ыг Эрдэнэт хотын мод боловсруулах комбинатад 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цехэд, Булган хотын 1 дүгээр баг сургуульд 1992 оны 05 сараас 1993 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт Ч*******ийн Э*******ыг Эрдэнэт хотын мод боловсруулах комбинатад 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цехэд, Булган хотын 1 дүгээр баг сургуульд 1992 оны 05 сараас 1993 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА