| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00066/И |
| Дугаар | 149/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 149/ШШ2025/00085
2025 оны 02 дугаар
сарын 19-ний өдөр Дугаар149/ШШ2025/00085 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1-р баг, Баруун-Өлөнтийн 110 ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3 дугаар баг, ******* ******* ******* ******* /, /-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч /интернэт холболтоор/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие тэй 2007 онд танилцаж нэг гэрт орж, 2008 оны 01 дүгээр сарын 05-нд хүү Хангарьд төрсөн. Хоёр жил хамт амьдраад таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарсан. Үүнээс хойш 17 жил тусдаа амьдарч байна. Хүү Хангарьд миний асрамжид надтай цуг амьдардаг. Одоо бидний хэн хэн маань өөр гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болсон тул Эвлэрүүлэн зуучлахаар орох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд бидний 2007 оны 8 сарын 20-ны өдөр батлуулсан гэрлэлтийг цуцалж өгнө. Хүү Хангарьдыг өөрийн асрамжид авна тэтгэлэг нэхэмжлэхгүй эд хөрөнгийн маргаан байхгүй болно... гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Сэлэнгэ аймаг Мандал сумын 1-р багийн харьяат ******* би *******ой *******тай 2007 онд танилцаж хамт амьдарч байгаад гэр бүлийн таагүй харилцаанаас болж 2009 оноос хойш өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа, бидний хүү ээжийнхээ хамт амьдарч байгаа, бид одоо тус тусдаа гэр бүл хүүхдүүдтэй болсон ба бидний дунд эд хөрөнгийн болон өөр бусад ямар нэгэн маргаантай зүйл байхгүй тул гэрлэлтийг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч М.*******, хариуцагч нар 2007 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч эхэлсэн ба 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлээ батлуулсан байна. Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.*******, хариуцагч М. нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч М.******* хариуцагч М. нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү ыг төрсөн эх М.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдах зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.*******д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч уг хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд үргэлжлүүлэн явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ******* ******* *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү ыг эх М.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.