2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/07567

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 15 191/ШШ2025/056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Сэнтрал , давхар, 11b тоот хаягт байрлах, Тотал ******* ******* ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 28 хороо, , тоот хаягт байрлах, Мөнгөн ******* ******* ХХК-д /РД: 556553/ холбогдох

695,188,285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.,

Гэрч Б.,

Шүүх хуралдааны нарийн чгийн даргаар Г. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Мөнгөн ******* ******* ХХК-тай Улаанбаатар хотын дүүрэгт байрлах, 105 дугаар сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2020 оны 08 сарын 06-ны өдөр 02020 дугаартай барилгын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулсан.

Гэрээний үргэлжлэх хугацааг буюу ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 08 сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 сарын 28-ны өдрийг дуустал 1 сар, 22 хоногийн хугацаатай, нийт гэрээний үнийн дүнг 550,000,000 төгрөг гэж харилцан тохиролцсон.

Гэрээний хугацаа дуусахад Мөнгөн ******* ******* ХХК гэрээний үүргээ елүүлж дуусаагүй бөгөөд манай компанид хандан 1 сарын хугацаатай гэрээ сунгах санал тавьж, гэрээг 1 сарын хугацаатай сунгасан.

Гэвч хугацаандаа гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй тул захиалагчийн зүгээс удаа дараа гүйцэтгэгчид гэрээний үүргээ бүрэн елүүлэх талаар утсаар шаардах, ажил гүйцэтгэж байгаа барилгын талбайд очих, еэр уулзах зэргээр шаардлага тавьж байсан боловч гэрээний үүргээ елүүлээгүй.

Мөн уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжит хугацааг буюу 2020 оны 09 сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 сарыг дуустал 11 сарын хугацаа олгосон боловч 2021 оны 08 сар гэхэд гэрээний үүргээ елүүлж барилга угсралтыг ажлыг дуусгаагүй, барилгын ажил зогссон байдалтай байсан тул арга буюу 2021 оны 08 сарын 12-ны өдөр 02020 дугаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 021101 тоот мэдэгдлийг гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-д хүргүүлсэн.

Манай компанийн зүгээс гэрээнд заасан нийт төлбөр болох 550,000,000 төгрөгөөс нийт 483,000,000 төгрөгийг гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг барилга угсралтын ажил дуусч уг спорт заалны өргөтгөлийг хүлээлгэн өгмөгц гүйцэтгэгч талд өгөх шаардлага тулгарсан.

Учир нь гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь урт хугацаанд гэрээнд заасан үүргээ елүүлээгүй, елүүлэхгүй нь тодорхой болж эхэлсэн тул ийм арга хэмжээ авч эхэлсэн.

Үүнээс хойш дээрх сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлыг дуусгах талаар өөрийн компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй ажил гүйцэтгэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг чгээр болон амаар байгуулан нэмэлт 419,436,839 төгрөгийн гарах ёсгүй зардлыг гаргаж барилга угсралтын ажлыг 2022 оны 06 сард гүйцээж дуусгасан.

Уг спорт заалны өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээний нийт 550,000,000 төгрөг байхаас манай компани Мөнгөн ******* ******* ХХК-д 483,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК ажлаа бүрэн хийгээгүйгээс үүдэн манай компани уг барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэд дуусган хүлээлгэн өгөхөд нэмэгдэл 419,436,839 төгрөгийг гаргаж хохирлоо.

Хэрэв гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа болон манай компанийн зүгээс гаргаж өгсөн боломжит хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэж захиалагчид ажлыг хүлээлгэн өгсөн бол дээрх нэмэгдэл зардал манай компаниас гарч, барилгын материалын үнэ нэмэгдсэн хүнд нөхцөлд гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-ийн хийж гүйцэтгээгүй орхисон ажлыг дуусгаж хохирохгүй байсан.

Иймд гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компанид учирсан хохирол буюу нэмэлтээр гаргасан зардал 419,436,839 төгрөг, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс гэрээг цуцлах өдөр хүртэл буюу 2021 оны 08 сарын 12-ны өдрийг хүртэл нийт 3 өдөр хугацаа хэтрүүлсэний алданги 153,094,446 төгрөг, мөн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 110,000,000 төгрөгийн торгууль нийт 682,531,285 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас манай компаниас нэмэлт зардал гарч хохирч байгаа тул дээр дурдсан зардал дээр 12,65,000 төгрөгийн нэмэлт зардал гарсныг нэмэгдүүлэн нэхэмжилсэн.

Иймд хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-иас нийт 695,153,285 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-ийн захирал Б.Магсаржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Мөнгөн ******* ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани барилгын засвар, засал чимэглэл үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Бид Тотал ******* ******* ХХК-тай 2020 оны 08 сарын 06-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээгээр дүүргийн сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлын хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Ийнхүү гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр 2020 оны 08 сарын 12-ны өдрөөс эхлэн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч барилгын материалаа лабораторын шинжилгээнд оруулсан байсан.

Тухайн барилгыг барьж ашиглалтанд оруулах ерйн боломжит хугацаанаас хамаагүй бага хугацааг нэхэмжлэгч тогтоож өгсөн ба д бүхий л нөөц боломжоороо ажилласан.

Түүнчлэн барилгын гэрээнд заасан хугацаанд эхлэх боломжийг нэхэмжлэгч бүрдүүлээгүй бөгөөд барилгын талбайг чөлөөлөх, улаан шугмаар тусгаарлах, тусгаарлах хашаа барих зэрэг ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан боловч үүргээ елүүлээгүй.

Улмаар гэрээнд заагдаагүй дээрх ажлыг аргагүйн эрхэнд манай компани хийж гүйцэтгэсэн бөгөөд нилээдгүй хугацаа алдсан.

Ингээд улаан шугмыг 2020 оны 08 сарын 05-ны өдөр татаж, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 09 сарын 0-ны өдөр 000326, 16/2020 тоот барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдож, албан ёсоор барилгын ажил эхлэх боломж бүрдсэн.

Гэвч барилгын ажлыг үргэлжлүүлэх явцад 2020 оны 02 сараас дэлхий дахинд коронавируст ковид-19 цар тахал өвчин гарч улс орнууд хөл хорио тогтоож хилээ хаасан, манай улс ч хөл хорио тогтоож бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэлсэн.

Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой барилгын үйл ажиллагааг зогсоосон. Барилгын үйл ажиллагааг хөл хорио тогтоож зогсоох хүртэл д гэрээнд заасан ажлынхаа 85 хувийг хийж гүйцэтгэсэн байсан.

Харин 2021 онд барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгах гэтэл ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэнээр гэрээнд заасан үнийн дүнгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй, зөрүү их гарах болсон.

Энэ нөхцөл байдлыг захиалагч талд хэлж гэрээнд өөрчлөлт оруулж нэмэлт санхүүжилт хүсэхэд захиалагчийн зүгээс уурлаж барилгын ажлаа зогсоо гэсэн шаардлага тавьсан.

Улмаар 2021 оны 08 сард захиалагчийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлж гэрээ цуцлагдсан. 2020 оны 08 сарын 06-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан явдалд д буруугүй, хохирол төлөх үндэслэлгүй.

Энэхүү угсралтын ажилд манай компани ямар ч ашиг олоогүй бөгөөд алдагдал хүлээсэн. Мөн захиалагч гэрээнд алданги, торгууль нэгэн зэрэг тусгаж өгсөн үндэслэлгүй, гэрээ цуцлагдсан тул алданги, торгууль төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК нь хуулийн этгээйн улмсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

Мөнгөн ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 08 сарын 06-ны өдрийн АГГ02020 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Шатны түрээсийн гэрээний хуулбар, үнийн санал,

Тотал ******* ******* ХХК-ийн Хосмакс ХХК-тай 2021 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Ц.Баянжаргалтай 2021 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Д.Отгонгэрэлтэй 2021 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /сар, өдрийг тусгаагүй/, Я.Янжинтай 2021 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

А.Ёолктой 2021 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /өдрийг тусгаагүй/, Б.Нямболдтой 2021 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Улаанбаатар хот, дүүргийн 105-о сургуулийн спорт каалны барилгын салхивчны ажлын төсөв,

Ц.Цацралттай 2021 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Г.Эрдэнэбулгантай 2021 оны 08 сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Д.Хонгор-Эрдэнэтай 2021 оны 08 сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Г.той 2021 оны 08 сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Аравт ХХК-тай 2021 оны 11 сарын 22-ны өдөр байгуулсан угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Улаанбаатар хот, дүүрэг, хороо, дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажлын үнийн санал,

2021 оны 08 сарын 12-ны өдрийн 021101 тоот гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл,

2021 оны 10 сарын 0-ны өдрөөс 2022 оны 05 сарыг дуустал гарсан гэх 31,261,030 төгрөгийн зардалтай холбоотой Ариг банк дахь тоот төгрөгийн дансны хуулга,

дүүрэг дэх сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийсэнтэй холбоотой гэх санхүүгийн анхан шатны баримтууд,

Тотал ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь 365102056 тоот дансны хуулга,

Б.Амарсанаатай 2022 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Б.Амарсанаагийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.гийн иргэний үнэмлэхний лавлагаа,

сургуулийн спорт заалны нэмэлт заслын ажлын бараа материалын задаргаа, Д.Чулуундоржтой 2023 оны 01 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Иргэн Ж.Түвшинбаярын Хаан банк дахь 512101094 тоот дансны хуулга, Тотал ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь 365102056 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК хуулийн этгээйн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,

Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа байдлын талаарх зургууд /гар утсаар авсан, Б.Намхайдагвын ажил, ажлын цагтай холбоотой Ди Эйч Би ХХК-ийн тодорхойлолт,

Барилга, хот байгуулалтын яамны 2024 оны 06 сарын 0-ны өдрийн 06/1861 тоот материал хүргүүлэх тухай албан чиг,

Төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн төсөл, арга хэмжээний жагсаалт, төсөл, арга хэмжээний жагсаалтын 1-р хавсралт,

2021 онд барилга угсралтын ажил гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээний жагсаалт,

Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн чгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн чгийн дарга С.Магнайсүрэнд хүргүүлсэн боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа барилга угсралтын ажлын мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн тухай албан чиг, барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа, барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа-нэмэлт материал, барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнийн мэдээлэл, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэхь дүүрэг, сургуультай холбоотой мэдээлэл,

Өмгөөлөгч Б.ын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2024 оны 06 сарын 0-ны өдөр гаргасан 06/02 тоот хүсэлт,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 18 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлэх тухай, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай, 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 238 тоот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 2 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудын хуулбарууд,

Нийслэлийн архивын газраас өмгөөлөгч Б.д хүргүүлсэн 2024 оны 0 сарын 26-ны өдрийн тоот болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2024 оны 0 сарын 18-ны өдрийн тоот албан чиг, ирсэн чгийн бүртгэл хяналтын карт,

Захиалагч Нийслэлийн засаг даргын тамгын газартай гүйцэтгэгч ХХК-ийн 2020 оны 0 сарын 21-ний өдөр байгуулсан сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга /Улаанбаатар дүүрэг, 105 дугаар сургууль/-ийн ажлын гэрээний хуулбар,

Захиалагч Нийслэлийн засаг даргын тамгын газартай гүйцэтгэгч ХХК-ийн 2023 оны 03 сарын 0-ны өдөр байгуулсан сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга /Улаанбаатар, дүүрэг, 105 дугаар сургууль/-ийн ажлын гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээний хуулбар,

Барилгын хөгжлийн төвийн өмгөөлөгч Б.д хүргүүлсэн 2024 оны 08 сарын 09-ний өдрийн 2/2138 тоот нотлох баримт хүргүүлэх тухай албан чиг, 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 88-42/2022 тоот Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралт 1,

сургууль-спорт заалны харилцахын задаргаа, блок төлбөр-11,382,500 төгрөг, ажлын хөлс төлбөр -95,59,000 төгрөг, барилгын материал төлбөр-10,106,100 төгрөг, бетон зуурмагын урьдчилгаа-13,585,000 төгрөг, ажилчдын гал тогоонд хүнс зардал -1,04,000 төгрөг, арматур төлбөр -50,000,000 төгрөг, самшил туслах ажилчдын хөлс төлбөр-9,912,910 төгрөг, харилцахаас гарсан тоосго төлбөр-9,25,000 төгрөг, харилцахаас гарсан цемент төлбөр-2,415,000 төгрөг, харилцахаас гарсан цемент төлбөр-28,68,818 төгрөг, харилцахаас цонх шилний төлбөр-12,255,010 төгрөг, харилцахаас цонх, шилний төлбөр-1,86,800 төгрөг, харилцахаас сангийн материал төлбөр-16,33,000 төгрөг, харилцахаас цахилгааны материал төлбөр-16,58,200 төгрөг, харилцахаас ний төлбөр-4,064,300 төгрөг, харилцахаас пуужин түрээс төлбөр-2,140,50 төгрөг,

сургууль-спорт заалны-кассын задаргаа, сургууль ын тооцоо, Тотал ******* ХХК- сургууль-Спорт заалын санхүүжилт,

дүүрэг, хороо, Нийслэлийн сургуулийн спорт заалны өргөтгөлийн ажлын задаргаа, 105-н талбайд авч байгаа материалын жагсаалт,

Мөнгөн ******* ******* ХХК-ийн Хаан банк дахь 565310484 тоот дансны хуулга, Голомт банк дахь тоот дансны хуулга, Б.Магсаржавын Хаан банк дахь 520434159 тоот дансны хуулга, Б.Магсаржавын Төрийн банк дахь тоот дансны хуулга,

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан,

Мөнгөн ******* ******* ХХК-ийн Н.Энхбадрахтай 2020 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Этүгэн ХХК-тай 2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, барилгын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

2020 оны 09 сарын 08-ны өдрийн шалны ажил гүйцэтгэсэн акт, Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн сорилт шинжилгээний дүн,

2020 оны 08 сарын 11-ний өдрийн 20-08/11 тоот барилгын геодезийн ажлыг хүлээлцсэн акт, Этүгэн ХХК-ийн геодезийн хэмжилт хийсэн тухай 2020 оны 08 сарын 11-ний өдрийн тайлан, байршлын схем зураг, барилгын геодезийн ажлыг хүлээлцсэн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн акт, геодезийн хэмжилт хийсэн тухай тайлан,

дүүрэг, хороонд байрлах, сургуулийн спорт заалны барилга байгууламжуудыг гүйцэтгэгч компани зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа эсэх талаар хэмжилт хийсэн ажлыг гүйцэтгэгч Этүгэн ХХК, захиалагч менежмент ХХК нар 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээлцсэн акт, барилгын геодезийн ажлыг хүлээлцсэн актууд, геодезийн хэмжилт хийсэн тайлангууд,

2020 оны 09 сарын 0-ны өдрийн 000326 16/2020 дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

Барилга архитектур корпораци сорилтын лабораторийн шинжилгээний дүнгүүд, Дулаан ХХК-ийн барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, тохирлын гэрчилгээний хуулбар,

Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 12/0 тоот галын лабораторийн сорилтын дүн,

Мөнгөн ******* ******* ХХК-ийн Н.Гүррагчаатай 2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Мөнгөн ******* ******* ХХК-ийн гэрээний үүрэгт бусдад төлсөн төлбөрийн баримтууд зэргийг баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2024 оны 03 сарын 06-ны өдрийн 652 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-ийн хүсэлтээр нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК-иас 2020 оны 08 сарын 06-ны өдрийн АГГ-02020 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу дүүрэг, сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулсан улсын комиссын актыг,

Үндэсний төв архиваас Тотал ******* ******* ХХК, Мөнгөн ******* ******* ХХК нарын 2020 оны 08 сарын 06-ны өдөр байгуулсан АГГ-02020 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу дүүргийн сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Үндэсний төв архив 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 02/329 тоот албан чгээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэлийг, нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2022 оны 12 сарын 19-ний өдрийн БА-281/2022 тоот актыг тус тус ирүүлсэн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК нь хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гаргасан нэмэлт зардал 419,436,839+12,65,000 төгрөг,

гэрээний 9.1-т заасны дагуу 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс гэрээг цуцласан 2021 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл алданги 153,094,446 төгрөг,

9.3-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 20 хувиар торгууль 110,000,000 төгрөг,

нийт 695,153,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч буюу захиалагч Тотал ******* ******* ХХК нь хариуцагч буюу гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-тай 2020 оны 08 сарын 06-ны өдөр АГГ-02020 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь дүүргийн сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг буюу гэрээний тусгай нөхцлийн 8-д заасан ажлыг хийж гүйцэтгэхээр,

Захиалагч Тотал ******* ******* ХХК нь энэхүү гэрээний дүн 550,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээж авснаар ажлын хөлсийг захиалагч Мөнгөн ******* ******* ХХК-д төлөхөөр, мөн ажил эхлэх огноог 2020.08.05, дуусах огноог 2020.09.28 гэж тус тус тохиролцсон нь гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх ба гэрээ байгуулсан талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны -21 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 8-д:

1.    Газрын ажил,

2.    Суурийн ажил,

3.    Цутгамал бетон карказны ажил,

4.    Хана, хамар ханын ажил,

5.    Дээврийн ажил,

6.    Хаалга, цонхны ажил,

.    Шалны ажил,

8.    Гадна заслын ажил,

9.    Бусад ажил,

10.  Халаалт агаар сэлгэлтийн ажил,

11.  Цэвэр бохир усны ажил,

12.  Хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ажил,

13.  Холбоо дохиоллын ажил,

14.  Гадна ы ажил,

15.  Усан хангамж, ариутгал татуурга,

16.  Гадна цахилгаан,

1.  Гадна холбоо дохиолол,

18.  Гадна тохижилт гэжээ.

 

Б. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би Мөнгөн ******* ******* ХХК-д 201-2021 оны хооронд барилгын талбайн инженерээр ажиллаж байсан. Манай компани дүүрэгт байрлах сургуулийн спорт заалны өргөтгөлийн ажлыг мэргэжлийн дагуу хийж гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлсэн.

Барилга угсралтын ажил 2020 оны 08 сарын 05-ны өдрөөс газар шороо, суурийн ажлаас эхэлсэн.Барилгын ажил эхлүүлэх, геодезийн хэмжилт, байгаль орчны үнэлгээний дүгнэлтийг гаргуулах үүрэг захиалагчид байдаг.

Газрын ажил, суурийн ажил, цутгамал бетон карказны ажил, хана, хамар ханын ажил, дээврийн ажил, хаалга, цонхны ажил бүрэн хийгдсэн.

Шалны ажлын хувьд хар шал буюу бетон шал, дараа нь паркетан шал хийх дараалалтай ба дний хувьд эхний шатны ажил буюу бетон шал цутгах ажлыг хийчихсэн байсан. Шалны материалууд барилгын талбай дээр буугаагүй байсан.

Гадна заслын ажил өнгө будгаас бусад нь хийгдсэн байсан. Гадна талбай тохижуулах, гадна шийд барих ажил нь гадна заслын ажилд хамаарахгүй.

Бусад ажил гэдэгт нарийвчилсан жижиг ажлууд байдаг. Барилгын зурагт өөрчлөлт орвол, хийх шаардлагатай ажил гарч ирвэл хийнэ.

Халаалт агаар сэлгэлтийн ажил ерөнхийдөө хийгдсэн байсан. Халаалтын хувьд гадна, дотор гэсэн 3 янз ба манайх гадна талын бохирын систем, худаг зэргийг барилга руу оруулах дотор халаалтын шугам угсрах ажлуудыг хийчихсэн байсан. Үндсэн шугамтай холбоход бэлэн болгосон байсан. Тусгай зөвшөөрлийг захиалагч тал гаргуулаагүй хүлээгдэж байсан.

Цэвэр, бохир усны ажлын тухайд гэвэл тоноглол угсрагдаагүй бусад бүх ажил хийгдсэн байсан. Шугам угсарсан байсан. Захиалагч тал зөвшөөрөл аваагүй, хүлээгдэж байсан.

Хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ажил хийгдсэн байсан. Холбоход бэлэн болсон байсан. Мөн л зөвшөөрөл хүлээгдэж байсан.

Холбоо дохиоллын ажил хийгдээгүй. Усан хангамж, ариутгах татуургын ажил хийгдсэн байсан. Магистраль шугамтай холбогдоогүй. Захиалагч тал зөвшөөрөл аваагүй байсан.

Гадна ы ажлын холболт хийгдээгүй. Гадна цахилгааны ажлын тухайд тэжээлийн кабель татчихсан байсан. Зөвшөөрөл авагдаагүй байсан.

Гадна холбоо дохиолол, гадна тохижилт хийгдээгүй. Хүзүүвчийн ажлын зургийг захиалагч 2020 оны 10 сард батлагдсан байсан. Хоорондоо хүзүүвчээр холбохоор боллоо гэсэн.

Барилгын талбай дээр хамгийн сүүлд 2020 оны 11 сард очсон. Миний хувьд манай компани гэрээт ажлын 90 хувийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа гэжээ.

 

Гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор барилгын ажлыг 2020 оны 08 сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэсэн ажлын нэр, тоо, хэмжээг өдөр бүрээр нь тусган, уг ажлыг хэн шалгаж хүлээж авсан болох, чанарын үнэлгээ зэргийг нэг бүрчлэн тусган тэмдэглэл үйлдсэн нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

/ХХ-ийн 3 дугаар хавтасны 14-46 дугаар тал/

 

Гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-ийн дээрх ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК нь 2020 оны 08 сарын 06-ны өдөр урьдчилгаа төлбөрт 110,000,000 төгрөг,

2020 оны 08 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 08 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг,

2020 оны 08 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 08 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 26-ны өдөр 13,000 төгрөг,

2020 оны 09 сарын 26-ны өдөр 13,300,000 төгрөг,

2020 оны 09 сарын 26-ны өдөр 24,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 26-ны өдөр 2,00,000 төгрөг,

2020 оны 09 сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг,

2020 оны 10 сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг,

2020 оны 10 сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг,

2020 оны 10 сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг,

2020 оны 10 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг,

2020 оны 11 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг,

2020 оны 11 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг,

2020 оны 11 сарын 13-ны өдөр 3,400,000 төгрөг,

Нийт 483,413,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 124-136, 4 дүгээр хавтасны 1-2 дугаар тал/

 

Захиалагч Тотал ******* ******* ХХК нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр 021/101 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-д хүргүүлсэн гэх уг мэдэгдэлд:

Танай компани манай компанитай 2020 оны 08 сарын 06-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх АТГ02020 гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 550,000,000 төгрөг байхаас захиалагчийн зүгээс нийт 483,000,000 төгрөгийг танай компанид шилжүүлсэн.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 08 сарын 06-ны өдрөөс 09 сарын 28-ны өдөр байхаар тогтоосон ч танай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ елүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

Манай компанийн зүгээс гэрээний хугацааг 2020 оны 09 сарын 28-аас 2020 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл, дараагийн удаа 2021 оны 0 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 12 буюу өнөөдрийг хүртэл боломжит хугацаа олгосон боловч танай зүгээс гэрээний үүргээ мөн ал елүүлсэнгүй.

Цаашид манай компани танайхтай ажиллах боломжгүй болж байгаа тул 2020 оны 08 сарын 06-ны өдөр байгуулсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх АТГ02020 тоот гэрээг уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3-т заасны тус тус үндэслэн үүгээр цуцалж байна.

Гэрээ цуцалсантай холбогдуулан холбогдох тооцоог хийж дуусгахыг мэдэгдье гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр тал/

 

Уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2-т Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй буюу зохих ажлын график гаргаж мөрдөөгүй,

8.1.3-т Ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахааргүй нь илэрхий болсон гэж тус тус заасан байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 18 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,

2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,

2021 оны 02 сарын 10-ны өдрийн 2 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээйг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгажээ.

 

Гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь дээр дурдсан хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний .1-т заасан ... хорио цээр, ... бусад гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэнээс гэрээнд заасан барилга угсралтын ажил гүйцэтгэх өөрийн үүргээ елүүлэх боломжгүй байсан байна.

 

Гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК нь цаашид гэрээний үүргээ елүүлэх боломжгүй болсон нь тодорхой болсон тул гэрээгээ цуцлахаар шийдвэрлэн, энэ тухай мэдэгдэх хуудсыг гүйцэтгэгч талд хүргүүлэн 2021 оны 08 сарын 15-ны өдрөөс барилгын талбайг түүмжлэн, нэвтрүүлээгүй хэмээн нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

 

Хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК нь улаан шугмыг 2020 оны 08 сарын 05-ны өдөр татаж, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 09 сарын 0-ны өдөр 000326, 16/2020 тоот барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдож, албан ёсоор барилгын ажил эхлэх боломж бүрдсэн.

2021 онд барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгах гэтэл ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдэн гэрээнд заасан үнийн дүнгээр ажил гүйцэтгэх боломжгүй болж нэмэлт санхүүжилт хүсэхэд захиалагч барилгын ажлаа зогсоо гэх шаардлага тавьсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 4 дүгээр хавтасны 60-104 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Хэрвээ мэдэгдэлд өөр хугацаа заагаагүй бол гүйцэтгэгч 10 хоногийн дотор дутагдлыг арилгах зохих арга хэмжээ аваагүй бол захиалагч гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд гүйцэтгэгч талбай дээр ирсэн материал, нийлүүлэх тоног төхөөрөмж болон захиалагчийн шаардсанаар ажил дуусгах хүртэлх хугацаанд ашиглах гүйцэтгэгчийн тоног төхөөрөмжийг үлдээж талбайг чөлөөлөх үүрэгтэй гэж заажээ.

Захиалагч Тотал ******* ******* ХХК нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр мэдэгдлийг үйлдэн 2021 оны 08 сарын 15-ны өдрөөс гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-ийг барилгын талбайд нэвтрүүлээгүй талаараа тайлбарласан бөгөөд захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэхтэй холбоотой гэрээнд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэх хугацаа олгоогүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ,

мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан ба хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-д үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгоогүй болох нь тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК нь гэрээ цуцлах мэдэгдлийг 2 удаа өгсөн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК нь гэрээгээ цуцласан гэдгээ илэрхийлэн 2021 оны 08 сарын 15-ны өдрөөс барилгын талбайд нэвтрүүлээгүй гэж тайлбарласан болно.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй,

226.1.1-т "Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол,

226.1.2-т үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол,

226.1.3-т хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-ийн тухайд энэ нөхцөл байдал үүсээгүй байна.

Талууд гэрээний харилцаагаа дуусгавар болгох үед буюу 2021 оны 08 сарын 15-ны өдөр гэрээний үүргийн хэрэгжилт ямар байсан нь тодорхойгүй хэй боловч гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК гэрээний тусгай нөхцлийн 8-д заасан ажлуудаас холбоо дохиоллын ажил, гадна холбоо дохиолол, гадна тохижилтын ажил хийгдээгүй, халаалт, агаар сэлгэлтийн ажил, цэвэр бохир усны ажил, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэгийн ажил, усан хангамж ариутгах татуургын ажил гүйцэтгэсэн ба гагцхүү захиалагч талаас тусгай зөвшөөрлөө аваагүй байсан, бусад ажлыг гүйцэтгэсэн байсан гэж гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК тайлбарласныг захиалагч Тотал ******* ******* ХХК эсэргүүцээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

 

Талууд 550,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн авснаар ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсоны дагуу захиалагч Тотал ******* ******* ХХК нь 483,413,000 төгрөгийг захиалагч Мөнгөн ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн байх ба үүнээс үзэхэд гүйцэтгэгч талын 2021 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн ажил чанарын доголдолгүй байна гэж үзнэ.

 

Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд 2020 оны 08 сарын 06-ны өдрийн АГГ02020 тоот барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгч Мөнгөн ******* ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас цуцлагдсан гэж үзэхгүй.

 

Захиалагч Нийслэлийн засаг даргын тамгын газар нь гүйцэтгэгч менежмент ХХК-тай 2020 оны 0 сарын 21-ний өдөр БСШУСЯ/202001206 тоот Сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга /Улаанбаатар, дүүрэг, 105 дугаар сургууль/-ийн ажлын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч менежмент ХХК нь 105 дугаар сургуулийн спорт заалын өргөтгөлийн барилгын ажлыг 2020 оны 0 сарын 21-ний өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдөр ашиглалтанд оруулахаар, гэрээний нийт дүнг 1,050,439,043 төгрөг гэж,

Мөн захиалагч Нийслэлийн засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч менежмент ХХК нар нь 2023 оны 03 сарын 0-ны өдөр БСШУСЯ/202001206 тоот Сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга /Улаанбаатар, дүүрэг, 105 дугаар сургууль/-ийн ажлын гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ байгуулан 1,050,439,043 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэснийг материалын үнийн өсөлтийн дүн болох 64,429,182 төгрөгөөр нэмэгдүүлж, 1,114,868,225 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдлоо.

менежмент ХХК болон Тотал ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Мөнгөн ******* ******* ХХК-д холбогдох хэрэгт ач холбогдолгүй тул нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн хэмээн нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

/ХХ-ийн 3 дугаар хавтасны 8-18, 21-233 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т Алданги: Гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцлийг бүрэн хангасан ажлыг гэрээний 4.1-т заасан хугацаанд захиалагчи актаар хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тусгайлан заасан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь елүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хүртэл хувийн алданги төлнө,

9.3-т Торгууль: Гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнхцүү хэмжээний торгууль төлөх бөгөөд тийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа /хууль зүйн болон үйл ажиллагааны/ хохирлыг барагдуулна,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр, торгууль нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө талдаа төлөхөөр тус тус тохиролцсон хариуцлага.

 

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК нь хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-ийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гаргасан нэмэлт зардал 419,436,839+12,65,000 төгрөг, нийт 432,093,839 төгрөг нэхэмжилж байх боловч гүйцэтгэгч гэрээнд заасан ямар үүргээ гүйцэтгээгүй болох нь тодорхойгүй, гэрээг гүйцэтгэгч талын буруутайн улмаас цуцалсан болох нь тогтоогдохгүй, мөн 432,093,839 төгрөгийн зардал гарсан гэх боловч ямар ажлыг хэн гүйцэтгэсэн, уг гүйцэтгэсэн ажлын төлбөрт тухайн этгээдэд хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь тодорхой бус, үүнийгээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 22 дугаар зүйлийн 22.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-д холбогдох 695,188,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг урдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 22 дугаар зүйлийн 22.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-д холбогдох 695,188,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-т зааснаар нэхэмжлэгч Тотал ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,88,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/18593 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч Мөнгөн ******* ******* ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нийт 695,188,285 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН