| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2415000000191 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
Б.Т*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Сайнзаяа,
Шүүгдэгч Б.Т*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Х*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэлийн даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 2024/ШЦТ/2*******9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Т*******т холбогдох эрүүгийн 24000000191 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б*******-*******ийн Т*******
Б.Т******* нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б******* аймгийн Х*******-******* сумын У******* ******* дугаар багийн н*******т Э.Гтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б*******-*******ийн Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т*******ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.*******-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин т******* болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин т******* болтол шүүгдэгч Б.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.******* дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т*******өөс нийт 12,555,*******11 (арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун арван нэг) төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт *******,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээ хийлгэсэн эм тариа болон шатахууны зардалд 6,1*******1,027 (зургаан сая нэг зуун гучин нэгэн мянга хорин долоо) төгрөгийг буюу нийт 10,091,027 (арван сая ерэн нэг мянга хорин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч Д- аймгийн Д сумын дугаар багийн М 10-5- тоотод оршин суух хаягтай Э.Г -д, 2,464,284 (хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн ) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Аоор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, *******,172,570 (гурван сая нэг зуун далан хоёр мянга таван зуун дал) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 9,750,000 (есөн сая долоон тавин мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт таньж олуулах ажиллагааны үеийн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалан хавсаргахыг тус тус дурдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Г нь давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолоор Б.Т*******ийг хохирогч миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хохиролд 6,6*******1,027 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт *******,960,000 төгрөг, нийт 10,094,027 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, надад олгохоор шийдвэрлэсэн.
Би шүүхээс миний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо буруу тооцсон гэж үзэж байна. Учир нь би тухайн гэмтлийг авсан цагаасаа өнөөдрийг хүртэл хамрын хугарлын улмаас 4 удаа хамар тэгшлүүлэх ажиллагаа хийлгэсэн. Хамар тэгшлэх ажиллагаа нь хамрын хөндий рүү багаж шургуулж, татдаг. Уг ажиллагааг хийх үед надад маш их өвдөлт зовуурь мэдрэгдэж байсан бөгөөд хамрын ясыг татсанаас хойш 1 удаадаа 4-5 хоног хамрын чигжээстэй амьсгалах ч боломжгүй явж байсан.
Гэтэл шүүх энэ өвдөлд зовуурьтай байдлыг огт харгалзалгүйгээр хамгийн бага хэмжээгээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн 4 удаагийн таталт хийлгэсний дараа ч миний хамрын мурийлт хэвийн болоогүй бөгөөд дахин татуулах шаардлагатай байгаа. Би дахин таталт хийлгэж, өвдөхөөс айж байгаа учраас эмнэлэг явж чадалгүй, хамар мурийсан байдалтай байгаа. Дахиж эмчилгээ хийлгэхгүй бол насаараа гоо сайхнаараа хохирохоор байна.
Ийм байтал шүүгдэгчид хэт ашигтайгаар, хохирогчийн нөхцөл байдлыг харгалзалгүй нөхөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосон гэж үзэж байгаа тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг миний нэхэмжилсэн 8,57*******,400 төгрөгийн хэмжээгээр нэмэгдүүлж, өөрчилж өгнө үү.
Мөн цаашид хийгдэх эмчилгээ дутуу байгаа. Шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг дурдаагүй байна.
Мөн би өмгөөлөгчид төлсөн төлбөр болон өмгөөлөгчийг оролцуулах явцад гарсан зардлаа нэхэмжилнэ. Иймд цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээж өгнө үү.” гэжээ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Х******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 2*******9 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж гаргах тайлбар байхгүй.” гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолыг үндэслэн хохирлын зэрэглэлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу *******,960,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байдаг. Шүүх үүнийг Улсын Дээд Шүүхийн аргачлалын хүрээнд хэрэглэхэд тохирох хувь хэмжээгээр олгосон гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхийг дурдаж шийдвэрлээгүй байна гэх ба хагалгаанд орсон талаарх баримтаа хэрэгт өгсөн байдаг. Давж заалдах гомдолдоо дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа дурдсан байгаа боловч зайлшгүй дахин хагалгаанд орох шаардлагатай гэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хэрэв дахин хагалгаанд орсон бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой гэж үзэж байна. Хохирогч Э.Г нь өмгөөллийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хохирогчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог. Засгийн газраас тогтоосон журмаар хохирогч Э.Гийн хувьд өмгөөллийн зардлыг төлүүлэх заалтад хамаарахгүй байх тул үүнийг хүлээн авах боломжгүй талаар давж заалдах магадлалд тусгуулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх хохирогч Э.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Шүүгдэгч Б.Т******* нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б******* аймгийн Х*******-******* сумын У******* ******* дугаар багийн н*******т Э.Гтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Б.Т*******ийн өгсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Г, иргэний нэхэмжлэгч Б.А, гэрч J , L Y, L Е, Э.Н, Д.Б*******-*******э нарын мэдүүлэг, Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 2*******-ны өдрийн 26******* дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 99******* дугаартай материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “Хоёрдугаар зэрэглэл” болохыг тогтоосон маягтыг хохирогч, яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
*******.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т*******ийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, Б.Т*******ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
4.Хохирогч нь “...шүүгдэгчид хэт ашигтайгаар, хохирогчийн нөхцөл байдлыг харгалзалгүй нөхөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосон гэж үзэж байгаа тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг миний нэхэмжилсэн 8,57*******,400 төгрөгийн хэмжээгээр нэмэгдүүлж, өмгөөлөгчид төлсөн төлбөр болон өмгөөлөгчийг оролцуулах явцад гарсан зардал, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
5.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан нөхөн төлбөрийг жишиг аргачлалын дагуу мөрдөгчөөс маягтын загвараар сэтгэцийн хор уршгийг 2 дугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 202******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.
Гэмт хэргийн шинж, учруулсан гэмтлийн зэрэг, гэмтлийн улмаас хохирогчийн мэдэрсэн өвдөлт, зовуурь зэргийг харг******* хор уршиг учрах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тухайн зэрэглэлд заасны дагуу 6 дахин нэмэгдүүлэн *******,960,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.******* дахь хэсэгт зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Б.Т*******өөс сэтгэцэд учирсан хор уршигт *******,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Гд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль болон нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд нийцэж байна.
6.Хохирогч Э.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин 9,750,000 төгрөг, эмчилгээний зардал 4,466,*******46 төгрөг, шатахууны зардал 682,*******21 төгрөг, хоол, ундны зардал 1,745,497 төгрөг, зочид буудлын төлбөрт 867,000 төгрөг, сэтгэцийн хор уршигт 8,57*******,400 төгрөг, нийт 26,084,564 төгрөгийг нэхэмжилснээс анхан шатны шүүх шүүгдэгчээс 10,091,027 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож, *******,172,570 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 9,750,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7, *******6.8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч анхан шатны шүүх хуралдааны шатанд өмгөөлөгчид төлсөн төлбөр болон өмгөөлөгчийг оролцуулах явцад гарсан зардал, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй байх тул шүүх нэхэмжлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор зохицуулсан тул насанд хүрсэн, төлбөрийн чадвартай иргэний хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн үйлчилгээний хөлс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамраахгүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах зардал биш юм.
7.Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зүйлчлэлгүй орхигдуулсан ба энэ нь шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн аль тохирох заалтыг үндэслэж байхыг дурдах нь зүйтэй.
8.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, *******9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 2024/ШЦТ/2*******9 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР