2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/09017

 

 

2025 10 22 191/ШШ2025/09017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар , ийн нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , ын нарыг эх ын гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , ын нарыг тус бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.ын нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 205,183 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 9976 дугаар шүүгчийн захирамжаар Ч.гийн нэхэмжлэлтэй Д.т гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хариуцагч Д.ыг нэхэмжлэгч Ч., 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү М., хүү М., 2010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү М. нараас тусдаа амьдрахыг даалгасан,

2023 оны 05 сарын 04-ний өдрийн 11366 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , хүү ын нарыг тус тус тэжээн тэтгүүлсэн,

2024 оны 03 сарын 04-ний өдрийн 6372 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.5-д заасныг баримтлан , ******* хороо,,,, байрны 2 тоотын 36.7 м.кв талбайтай орон сууцнаас нэхэмжлэгч ын , 2010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , хүү ын нарыг Ч.гийн нэхэмжлэлтэй, Д.т холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд нүүлгэн гаргахгүй байхыг хариуцагч Д.т даалгасан бөгөөд дээрхи шүүгчийн захирамжуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т заасныг баримтлан хүчингүй болгосугай.

 

7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Д.аас 93,471,181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч., 2010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү ын , хүү ын нарт олгосугай.

 

8. Нэхэмжлэгч Ч. нь хүүхдүүдтэй холбоотой нэмэлт зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ч., эцэг Д. нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН