Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2025/00088

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2025/00088

Сэлэнгэ аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, ******* *******" нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум, 7-р баг Минжийнхангайн нарангийн гудамж 96 тоотод оршин суугч ******* Эрдэнэзулд /РД:МЗ01312312 /, *******,******* холбогдох зээл, зээлийн хүү нийт 1,211,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* Эрдэнэзулд нь: мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022оны 04сарын 27-ны өдөр 140000750327 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 06-ны өдөр сарын 3,3% хүүтэй 200,000 2023.05.06-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй, 2023.05.06-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй, 2023.06.07-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. *******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар: Зээлдэгч ******* зээлийн үндсэн төлбөр 880,000төгрөг, үндсэн зээлийн өр 347,235 зээлийн хүүгийн өр 63,769 төгрөг нийт 1,211,004 /нэг сая хоёр зуун арван нэгэн мянга дөрвөн төгрөг/-ийг гаргуулан өгнө үү .... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ХХК нэхэмжлэлтэй ******* Эрдэнэзулд холбогдох 1,211,004 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны нэхэмжлэлтэй ******* Эрдэнэзулд холбогдох 1,211,004 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33614 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 16807 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 16807 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.