| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00053/И |
| Дугаар | 149/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 149/ШШ2025/00091
2025 оны 02 дугаар Дугаар 149/ШШ2025/00091 Мандал сум
сарын 26-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1980 оны 01 сарын 12-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн 162 тоотод оршин суух, ******* ******* ******* *******, *******, *******/-ын хүсэлттэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:...******* миний бие ******* 2001 онд танилцаж 2002 онд нэг гэртээ хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2003 онд охин Э.Энхцэцэг, 2007 онд хүү Э.Энхтөгс нар мэндэлсэн. Энэ хугацаанд Мандал сумын 9-р баг Ширхэнцэгийн 162 тоотод хамт амьдарч байсан. Нөхөр Ёндон *******ой Энх-Амгалан 2024 оны 11 сарын 6-нд өвчний улмаас нас барсан тул бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******аас гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь ******* 2001 онд танилцаж, тэд 2024 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч Ц.Одонтуяа...Би нөхөр болох Энх-Амгалангийн манай нөхрийн хуурай ах гэж явдаг. Нэг нутгийн хүн. Ах дүүс шиг ойр дотно байсан. Бага хүү Энхтөгсийг гарахад манайд амьдардаг байсан...гэх мэдүүлэг, гэрч ******* ...2001 онд гэр бүл болж том охин Энхцэцэг /нүдэн/ төрсөн. Бага хүү Энхтөгс 2007 онд төрсөн. Манай найз 2 найз Зүүнхараа амьдардаг байсан... гэх мэдүүлэг,
гэрч Л.Отгонцэцэгийн ...2001 онд анх танилцаж байсан. Дундаас нь 2003 оны 04 сарын 02-нд Энхцэцэг охин төрсөн. 2007 онд хүү Энхтөгс төрсөн. Бид нар нэг хашаанд хамт амьдардаг байсан... гэх мэдүүлэг болон Ц.*******ын шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* ******* нь Ширхэнцэгийн 162 тоотод оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.Энхтөгсийн №0149573 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Иймд хүсэлт гаргагч Ц.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, ******* ******* /талийгаач/ нарыг хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.Энхтөгс төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* ******* , ******* ******* ******* ******* нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.