Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2025/00094

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 дугаар

сарын 26-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00094 Мандал сум

 

Монгол улсын Нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум 6-р баг ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******,, /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 6-р баг ******* ******* ******* ******* *******, Боржгин овгийн , ,/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулж, 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч О. /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...О. бид 2009 онд анх танилцан үерхэж, улмаар 2011 онд жирэмсэн болж, 2021.08.27-ны өдөр том охин болох төрүүлэн, 2011 оны 10-р сарын 14-ний өдөр гэр бүлээ батлуулан гэр бүл болцгоосон. Цаашлан 2014.03.10-ны өдөр дунд охин , 2016.10.07-ны өдөр бага охин нарыг төрүүлэн аз жаргалтай элэг бүтэн амьдарч байсан. Бид амьдралын төлөө, гэр бүл, охидуудынхаа төлөө ажиллаж хөдөлмөрлөн, эв найртай амьдарч ирсэн бөгөөд 2016 оноос хойш үл ойлголцол үүсч, цаг хугацаа өнгөрөх тусам үл ойлголцол, хэрүүл маргаан тасрахгүй байсаар бидний харилцаанд сэв сууж эхэлсэн. Миний гэр бүл, амьдралын төлөө өдөр шөнөгүй, жирэмсэн байхдаа,төрөөд удаагүй байхдаа зүгээр огт суудаггүй, нийгмийн харилцаанд байнга байж, ажлаас гадна нийгэм, улс төр, сайн дурын үйл ажиллагаанд их оролцдог байсан нь манай нөхөрт бага багаар таалагдахгүй, уурлаж уцаарлах, хардаж сэрдэх явдал ихэсч, хэрүүл хийх нь ихэссэн бөгөөд 2022 оны 08-р сарын 01-ний өдөр намайг УБ хотод ур чадвар дээшлүүлэх сургалтад сууж байхад оройтлоо, худлаа ярьж хот явлаа гэж хардан сэрдэн уурлаж улмаар саллаа, явлаа гэсэн шийдвэрийг гарган гэрээ, 3 охиноо, намайг орхин явсан. Би тухайн үед хувийн бизнес эхлүүлэх гээд олон сая төгрөгний
зээлээр тоног төхөөрөмжүүд авч, түрээсийн үйлчилгээний байр түрээслэх,
засварлах гээд маш их мөнгөний асуудалтай байсан бөгөөд мөн олон арван
захиалга авч, Коронагоос үүдэн хилээр материал орж ирэхгүй захиалгууд хойшлон,
олон хүний уур бухимдлыг төрүүлэх, хэл амд өртөх зэрэг зэрэг зэрэг маш олон
асуудалд орсон байсан бөгөөд надад хамгийн хэрэгтэй цаг үед намайг орхин явж,
сэтгэл санаагаар маш их унасан. Тэр цагаас олон удаа уулзаж, салах шийдвэр бол
буруу, 3 охиноо бодох хэрэгтэй гэж олон дахин сануулж, эргэн нийлэх тухай
хэлэлцсэн ч хүлээн зөвшөөрөлгүй цааш явсан. Мөн оны 10-р сард эргэн уулзаж,
нийлэхээр болсон ч мөн л гийн уур уцаараас болж дахин 2 тийшээ
болсон. Мөн түүний гэр орондоо, охидууддаа гаргадаг ааш авир, уур уцаар ихсэн,
охидуудыг багагүй стрессдүүлж, хүмүүжил, ааш авирт нөлөөлөхүйц байдлыг багагүй гаргаж байсан. 2023 оны 04-р сард эвлэрүүлэн зуучлахаар орсон боловч эвлэрэх боломжгүй болж шүүгчийн захирамж гарсан. 2022 оны 08-р сард салснаас хойш охидууд надтай хамт, эмээтэйгээ хамт байгаа бөгөөд цаашид охидуудаа миний бие өөрөө асран хүмүүжүүлнэ. Мөн дунд охин гийн хүүхдийн мөнгө сарын 100,000 төгрөг О.гийн дансанд ордог бөгөөд 2022 оны 08-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацааны хүүхдийн мөнгө, хувьцааны мөнгийг давхар нэхэмжлэн авах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн мөнгө болох /2022.08-2024.12 сар хүртэлх хүүхдийн мөнгө, 2 удаагийн хувьцааны мөнгө/ нийт 3 сая төгрөг, 3 охины хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу аав болох
О.гаас гаргуулж өгнө үү...гэжээ

Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Нэхэмжлэгч Э.******* бид хоёр 2009-2022 оны 8 сар хүртэл хамт амьдарч 3-н сайхан охинтой болсон. Намайг архи дарс уудаггүй амьдралын төлөө хэрхэн зүтгэж явсан болохыг мөн 3-н охиндоо гэр бүлдээ хэр халамжтай аав болохыг нэлээдгүй хүмүүс гэрчилнэ байх аа. Энэ хугацаанд миний эцэг эх биднийг өөрийн гэсэн гэр оронтой болгож тусад нь гаргасан мэдээж сайхан амьдралыг бий болгож бүтээхээр тууштай зүтгэж хичээнгүй амьдарсан. Гэвч миний аз жаргалтай гэр бүлийн халуун дулаан харилцаанд Э.******* нь 2016 онд Улаанбаатар хотод түр ажиллах хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас сав сууж үе үе хэрүүл маргаан өрнөх бие биеэ гомдоох асуудал үүсэж эхэлсэн. Хэрүүл маргааны үндсэн шалтгаан болох гэр бүлийн гадуур харилцааны нотлох баримтуудыг Э.******* болон нөгөөх хүн нь хүлээн зөвшөөрч уучлалт гуйж эн алдаагаа дахин давтахгүй хэмээн амалдаг байсан учраас миний бие 2 охиноо зохиосон амьдарлаа 2 талын эцэг эхийг бодоод дээрх асуудлыг өнгөрөөж уучилж амьдарсан болно. Энэ хугацаанд Э.Сувд-Эрдэнийн дээрх замбараагүй харилцаа олны дунд нэр төр биеэ авч явж буй байдал санхүүгийн хариуцлагагүй шийдвэрүүд тогтмол худал хэлэх зэрэг нь нэлээдгүй бухимдах цухалдах асуудал үүсгэж энэхүү цухалдсан авираа гэр бүлийн хүрээнд гаргадаг байсан байж болно. Гэхдээ хэзээ ч охидуудынхаа хүмүүжил зан авирт нөлөөлхүйц байдлаар хатуу ширүүн ёс суртахуунгүй зан байдал гаргаж байгаагүй. Харин Э.Сувд-Эрдэнийн дээрх ёс бус зан үйлдэл өсвөр насны охидуудад маань буруу муухай үлгэр дууриал болох вий гэдгээс эмээдэг. Тухайн үед өөрийнх нь замбараагүй харилцааг нотлох баримтаар хариулахаар 3-н охиноо надад өгье миний асуудлыг л бусдад бүү хэлээч устгачих гуйж байсан удаатай. 2022 оны 10-р сард миний эгч ах нар бид 2-ыг эвлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байсан боловч энэ үед Э.******* салах бол буруу гэж огтхон ч үзээгүй тогтмол зугтаж энэ талаар ярилцахыг төвөгшөөсөн ирсэн атлаа энэхүү нэхэмжлэлд бас худал мэдүүлсэн байгаад нь харамсалтай байна. Бид 2 хоёр тийш болсноос хойш миний бие 3-н охиндоо өөрийн боломжоор анхаарал халамж тавьж тогтмол харилцаатай өнөөг хүрсэн. Цаашид ч бас эцэг хүний болон хууль ёсны үүргээ биелүүлэх болно. Харин энэ хүнтэй амьдрал зохиож болгох бүтээх гэж зүтгэж явсан цаг хугацаандаа үнэхээр харамсаж байна. Миний үр хүүхэд гэр бүл амьдралаа гэсэн 14-н жилийн зүтгэх сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхой бус үлдлээ... гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:... Бид хоёр анх 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр танилцсан. Тэр цагаас хойш үерхэж хамтран амьдарч байгаад 2011 оны 08 дугаар сарын 27-эд том охин Хүслэнг төрүүлсэн. 2011 оны 11 дүгээр сарын 14-нд гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. 2014 оны 03 дугаар сарын 10-нд дунд охин Хулан, 2016 оны 10 дугаар сарын 07-нд бага охин Халиуныг төрүүлж гэр бүл, охидынхоо төлөө хичээж амьдарч ирсэн. 2016 оноос үл ойлголцол үүсэж хоорондын харилцаа хөндийрсөн. Энэ хугацаанд хоёулаа ярилцаж ойлголцох гэж хичээсэн боловч болохгүй байгаад байсан. 2022 оны 08 дугаар сард би Улаанбаатар хотод хувийн бизнес эхлүүлэхээр сургалтад ******* гэж явсан хойгуур бид хоёр муудалцаж тусдаа амьдрах болсон. Шүүхийн нэхэмжлэлд тусгасан зүйл нь 2022 оны 08 дугаар сарын 01-ээс хойш тусдаа амьдрах хугацаанд би болон миний ээж 3 охиноо хичээл сургуульд нь зөөж өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд цаашид ч асран хамгаалах учир аав нь болох гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна... гэжээ.

Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Бид хоёр анх 2009 онд танилцсан. Тэрнээс хойш сайхан гэр бүл байсан. Бид хоёр гэр бүл болсноос хойш 3 охинтой болсон. Бид хоёрын салах болсон шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа байсан. 2016 онд үл ойлголцол үүсэж дахиж энэ явдал бий болоод энэ шийдвэрийг гаргасан. 2022 оноос хойш тусдаа амьдрах болсноос хойш 3 охиныг маань эхнэр хадам ээж харж байгаа ч гэсэн миний хувьд 3 хүүхэдтэйгээ байнгын холбоотой байж тусалж дэмждэг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч О.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулж, 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч О. нар 2009 онд танилцаж, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлээ батлуулсан байна. Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин , 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин , 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны хуулбар, иргэний ******* суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, зохигчийн тайлбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч О. нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч О. нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлээ батлуулсан байна. Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин , 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин , 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин нарыг төрсөн эх Э.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг О.гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч сайн дураараа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сувд-Эрдэнийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржгин овгийн , ******* ******* ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин , 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин , 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин нарыг төрсөн эх Э.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин , 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн ******* суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин , 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин , 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Э.Санчираас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч сайн дураараа татгалзсаныг дурдсугай.

5.Зохигч эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдсугай

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сувд-Эрдэнийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сувд-эрдэнэд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч О.гаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100*******400941 тоот дансанд оруулсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.