Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2025/00117

 

 

 

 

 

2025 оны 03 дугаар Дугаар 149/ШШ2025/00117 Мандал сум сарын 19-ний өдөр

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3-р баг 2-р хэсэг 4-5 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Ч******* *******, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3-р баг 2-р хэсэг 4-5 тоотод оршин суух хаягтай, Харуул овогт *******, *******, *******, *******/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчөөс 217 тооны ямаа, 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.******* миний бие 2019 оны 01 сараас 2024 оны 07 сарын 10 хүртэл 06 жил гаран хугацаанд тэй хамтран амьдарсан. Хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2021 оны 01 сарын 26-нд хүү Баярбат төрсөн. Энэ 06 жилд Шагдарсүрэн байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан ба энэ хугацаанд энэ хүний дарамтад маш их хүнд нөхцөлд амьдарч ирсэн. Үргэлж айлгаж, загнаж, зандарч, зодож, цохидог байсан. Цагдаад 5-6 удаа дуудлага өгч 2 удаа баривчлуулж байсан. Одоо би амьд мэнд байгаа дээрээ энэ хүнээс салъя гэж бодож байна. Хамтын амьдралтай байх хугацаанд 06 жил бид 2 хоёулаа л янз бүрийн ажил хийж явж цалингаараа авсан бидний дундын хөрөнгө 522 толгой мал байгаа энэ нь 2023 оны мал тооллого А дансаар нотлогдоно. Мөн гэр бүлийн доторх хөрөнгө гэр орон бүгд Шагдарсүрэнд байгаа намайг ална хядна гэж хөөгөөд гэр оронд оруулахгүй би хээр, хүртэл хонож байсан. Гэр, гэрийн доторх эд хогшил 20 сая төгрөг болох бөгөөд үүний 50 хувь болох 10 сая төгрөгийг гээс гаргуулах мөн миний хурган дотортой Монгол дээлийг зарчихсан тул дээлийн үнэ 1 500 000 төгрөг ба, миний бие 2024 оны 07-р сарын 10-нд өөрийн дундын хөрөнгөөс 131 толгой том, жижиг ямаа авсан, хүү Баярбат миний асрамжид надтай хамт амьдарч байгаа учраас 522 толгой малаасаа өөрт болон хүү Баярбатад оногдох хувийг тооцож бодоход одоо 217 мал авах дутуу байгаа учраас энэ малаа авна. 217 толгой малаа мөнгөн дүнгээр үнэлэхэд 24 900 000 төгрөг болж байгаа юм. гээс нийт 36 400 000 төгрөг нэхэмжилнэ. дахин намайг зодож эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа болно. Иймд миний бие 2021 оны 01-р сарын 26-нд төрсөн хүү Баярбатыг өөрийн асрамжид авна. Хүү Баярбатад эцэг Шагдарсүрэнгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Шагдарсүрэн би Ч.*******тай хамтран амьдраад 6 жил болж байгаа нь үнэн. Бид хоёр нэг хүүхэдтэй. Өнөөдөр ******* шүүхэд
хүүхдийн тэтгэлэг
гаргуулах нэхэмжлэл өгсөн байна. Би уг нь хүүхдээ хойд эцгийн
гар харуулахгүй амьдрах гэж их хичээсэн. Миний хамтран амьдрагч ******* нь
бас архины хамааралтай би архинаас хүртэл гаргаж байсан. Өөрөө гэр орондоо
байдаггүй хот
руу төв рүү явдаг ингэж явахдаа дандаа архи дарс уудаг. Энэ
байдлыг нь өөрт нь хэлээд ч
и архи ууж болохгүй амьдралаа бод гэхээр намайг хэл
үгээр доромжл
оод айлын эхнэртэй хүртэл харддаг. Ингээд хэрүүл маргаан үүсгээд
цагдаа дуудаад өгсөн эцэст нь би буруутан болж байна. ******* намайг
байхгүйд дандаа эр ямаа голдуу аваачиж зарсан байсан. Тэр эр ямаанууд нь
хэдэн төгрөгийн үнэтэй байхуу мөн одоо ямар тооны мал байгаа гэж нэхэмжлээд
байгааг нь ойлгохгүй байна. Одоо над дээр борлон, эм ямаа голдуу байгаа би
үүнийг бол өгмөөргүй байна. Яагаад гэвэл би малаа өсгөж ганц хүүдээ эд хөрөнгийг
нь бэлдэж өгнө ******* энэ малыг аваад архинаас л өгнө. Энэ мал бол миний
мал юмаа. Би малаа маллаж амьдралаа бодоод л явдаг. *******ад бол мал
маллахад ямар ч үүрэг байхгүй. Би малаа маллаж гэрийн эд хогшил авсан нь үнэн.
Үүнийг бас авна гэсэн байна. Өнөөдөр ******* архи дарс уухгүй үр хүүхдээ
харж хандаад аятайхан байвал бид хоёрт болохгүй зүйл байхгүй гэж бодож
байсан. Малаа би хүнээр маллуулдаг үүний цалин хөлсийг би өгдөг. Тийм л хүний
эд хөрөнгөнөөс авах гээд байгаа бол тэр цалин хөлсийг нь хамтарч өгөөд нэг
өдөр ч гэсэн мал харж байхгүй яасан сонин бодолтой хүүхэн бэ. Би *******ыг
бол ойлгохгүй байна. Хүний хүч хөдөлмөрөөр босгосон амьдралыг хамжаад өөд нь
татаад явж чадахгүй архи дарс уугаад хүүхдээ ч хардаггүй байж эцэст нь эд
хөрөнгө булаацалдаад байгааг ойлгохгүй байна. *******ад ганц чаддаг юм
бол намайг л цагдаад худлаа үнэн хэлж өгөх ажилтай юм шиг байна
... гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:...Бид хоёр анх 2018 онд танилцаад 2019 онд айлын үхрийн фирмд саальчнаар ажиллаж хамтран амьдарч байсан. Амьдраад 7 жил болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 26-ы өдөр хүү Баярбат төрсөн. Шагдарсүрэн 6 жил гайгүй байж байгаад сүүлийн 2 жил намайг зодож дарамталдаг болсон. 2024 оны 07 дугаар сарын 10-аас хойш тусдаа амьдарч байна. Намайг зодчихоод холбоо барихгүй алга болсон. Тэгээд 12 дугаар сард ирээд намайг янз бүрээр хэлж, дараа нь гэрт юм угаагаад байж байсан чинь зодчихоод зугтаагаад явсан. Тэгээд зугтчихаар нь цагдаа дуудаад бариулсан. Сүүлийн хэдэн сар намайг элдвээр хэлж зодоод байгаа. Би 522 малаас 131 эм ямаа авч явж зарсан. Би 131 ямаа авсан нь үнэн ч эм ямаа 100, ишиг 50, шүдлэн хязаалан 67 ямаа гээд нийт 217 ямаа авахаар нэхэмжилж байна. Ярилцах гэхээр надтай угаасаа ярилцахгүй. Бид хоёр хамтран амьдарч гэрээ тордож бүх юм аа хамт авсан. Одоо би Шагдарсүрэнгээс 2 ор, гэрийн мөлхөө тавилга, гоо сайхны ширээ толь, угаалгын машин, ширээ, зурагт, хивс гэх мэт эд хөрөнгийнхөө үнийн дүнгийн 50% буюу 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Тавилгыг Шагдарсүрэнд үлдээнэ. Би Шагдарсүрэнд хурган дээлээ зарж морь авч өгөх гэж байсан чинь сүүлдээ үхэр болчихсон. Нэг үхэр ч болтугай төллөж саальд байж байг гэсэн чинь ямаа болгочихсон. Одоо миний эд хөрөнгийг гаргаж өгөхгүй байна. Эд хөрөнгө гаргаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр анх Төв аймагт 2018 онд танилцаад 2021 оны 01 дүгээр сарын 26-нд хүү Баярбат төрсөн. 2021 оны намар би мотоциклоо зараад 2,800,000 төгрөг болсон. ******* ээжээсээ 950,000 төгрөг авсан. Тэрүүгээр мал авсан. Миний аав 20 хурга өгсөн. 2 жил болоход 230 мал болсон. 63 толгой мал зээл авч ирээд ямаагаа самнаад мөнгийг нь төлж байсан. ******* 2023 онд хүүхэд өвдөөд ******* төв орсон. Би ганцаараа мал маллаж байсан. *******ад мал дээр байсан хугацаа цөөхөн байгаа. Цалин мөнгө, малын тэжээлийн мөнгийг би өөрөө өгдөг. Баруунхараагийнхан намайг бүгд мэдэж байгаа. Би 2024 онд 4 хүний мал хардаг байсан. Би хотод самрын үйлдвэрт байж байсан чинь шөнө унтаж байхад цагдаа залгаад Баянголын хэсгийн төлөөлөгч Мөнхбат гэдэг хүн байна. Эхнэр чинь согтуу хүүхдийг чинь эмнэлэгт аваачсан чи ир гэсэн. Би шөнө яваад очиход ******* согтуу байсан. Миний анхны баривчилгаанд явах шалтгаан байсан. Нэгэнд нь би согтуу байхад нь чирч оруулаад зодсон. Тархи толгойдоо гэмтэлтээ гэж үзээд 7 хоног баривчлагдсан. Дараа нь шүүх хуралд эвлэрсэн. Шагдарсүрэн гэрлэлтээ батлуулаагүй гэж яриад байна. Гэрлэлтээ батлуулъя гэхэд би өмнө нь амьдрал зохиож байсан болохоор болохгүй юм байна гэж хэлдэг. ******* архи уугаад хүүг авчихсан, согтуу, хээр машин нь суугаад, 3 хүнтэй хоночихсон байна гэж хажуу айлын хүн хэлж байсан. Архинаас гаргая гэж бодоод хүн дээр очсон. Очоод буцаад 21 хоноод архи уучихсан байсан. Тэгээд намайг банзал минь хашаа явж байгаад ирж байгаа юм гэхээр нь би 2 шавхуурдсан нь үнэн. Тэгээд би хот хаяад явсан. Тэгсэн хүн залгаад 102 ямаа, 31 эм ямааг чинь авч явлаа шүү чи ир гэсэн. Ирсэн чинь аваад явчихсан байсан. Би өөрөө тоолж чадахгүй дүүгээрээ тоолуулсан. Тэгээд ******* руу залгасан чинь дугаар блок хийсэн байсан. Тэгээд хуурамч хаягаар Facebook-ээр найзууд болоод хаана байна гэсэн чинь Сүхбаатарт байна. Хүүхэдтэйгээ шоудаж яваад үлдчихлээ гэхээр нь ярьсаар байгаад очсон чинь дүүтэйгээ хүрээд ирэхээр нь хүүхдээ аваад яваад шүүх цагдаа дээрээ тулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчөөс 217 тооны ямаа, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.

Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч нар 2018 онд танилцан, 2019 оны 01 сараас 2024 оны 07 сарын 10-н хүртэл гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч, хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргаагүй тул 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ыг төрсөн эх Ч.*******ын асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байх хугацаандаа Монгол гэр 1 ширхэг, ор 2 ширхэг, гал тогооны тавилга, хөлдөөгч, хувцасны шкаф, мөлхөө тавилга, гоо сайхны ширээ тольтойгоо, зурагт, ширээ, хивс 4 ширхэг зэрэг хөдлөх эд хөрөнгө болон 2023 оны байдлаар нийт 522 толгой ямаатай байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

 

Харин хариуцагч нь дээрх хөдлөх эд хөрөнгөөс Монгол гэр нь манай аавын надад өгсөн гэр учир Ч.*******ад хамааралгүй, гэр доторх тавилга эд хөрөнгүүдийг өндөр үнээр үнэлсэн байна, би ганцаараа мал маллаж байсан, Ч.*******ын оролцоо байхгүй, одоогоор 100 гаруй л ямаа айлд үлдээсэн байгаа тул нэхэмжлэгч Ч.*******ад өгөх ямаа байхгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч гэр доторх тавилга эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, 2024 оны жилийн эцсийн байдлаар хэдэн тооны ямаа тоолуулсан тухай баримт байхгүй, одоо яг хэдэн ямаатай нь нотлох баримтаар тогтоогдохгүй, өөрийн татгалзаж буй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлдээ дурдсан ...Хамтын амьдралтай байх хугацаанд 06 жил бид хоёр хоёулаа л янз бүрийн ажил хийж явж цалингаараа авсан бидний дундын хөрөнгө 522 толгой мал байгаа энэ нь 2023 оны мал тооллого А дансаар нотлогдоно. Мөн гэр бүлийн доторх хөрөнгө гэр орон бүгд Шагдарсүрэнд байгаа намайг ална хядна гэж хөөгөөд гэр оронд оруулахгүй би хээр, хүртэл хонож байсан. Гэр, гэрийн доторх эд хогшил 20 сая төгрөг болох бөгөөд үүний 50 хувь болох 10 сая төгрөгийг гээс гаргуулах мөн миний хурган дотортой Монгол дээлийг зарчихсан тул дээлийн үнэ 1 500 000 төгрөг ба, миний бие 2024 оны 07-р сарын 10-нд өөрийн дундын хөрөнгөөс 131 толгой том, жижиг ямаа авсан, хүү Баярбат миний асрамжид надтай хамт амьдарч байгаа учраас 522 толгой малаасаа өөрт болон хүү Баярбатад оногдох хувийг тооцож бодоход одоо 217 мал авах дутуу байгаа учраас энэ малаа авна. 217 толгой малаа мөнгөн дүнгээр үнэлэхэд 24 900 000 төгрөг болж байгаа юм. гээс нийт 36 400 000 төгрөг нэхэмжилнэ... гэх нэхэмжлэлээс 11 000 000 төгрөгөөр үнэлэгдэж буй Монгол гэр нь хариуцагч д түүний эцгээс өгсөн гэр бөгөөд түүнийг шинэчилж засан сайжруулсан болохоо нэхэмжлэгч Ч.******* нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагч гээс Монгол гэрийн үнийн дүнгийн ногдох хэсгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна, мөн хурган дотортой Монгол дээлийн үнэ 1 500 000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд татгалзсан, 522 тооны ямаанаас нэхэмжлэгч 131 ямаа авсан нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд 522 тооны ямааны 50 хувь болох 261 тооны ямаанаас нэхэмжлэгч Ч.*******ын урьд авсан гэх 131 тооны ямааг хасаад үлдэх 130 тооны ямааг мөн гэр доторх тавилга, хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 22 430 000 төгрөгөөс 11 000 000 төгрөгөөр үнэлэгдэх Монгол гэрийн үнийг хасаад үлдсэн 11 430 000 төгрөгийн 50 хувь болох 5 715 000 төгрөгт холбогдох хэсэг зэргийг тус тус Иргэний хуулийн 108 дугаар зүйл Дундын өмч, 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хэлцлийн үндсэн дээр үүссэн дундын өмч мөн байна гэж дүгнэж, хариуцагч гээс 130 тооны ямаа болон 5 715 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Баярбатын эцэг нь Бэх овогт ******* мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Баярбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Баярбатыг 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээний эцэг гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч гээс 130 тооны ямаа болон 5 715 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 тооны ямаа, 16 715 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 болон 339 950 төгрөгийг тус тус орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг болон 169 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Баярбатын эцэг нь Бэх овогт ******* мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Баярбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Баярбатыг 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээний эцэг гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч гээс 130 тооны ямаа болон 5 715 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 тооны ямаа, 16 715 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 болон 339 950 төгрөгийг тус тус орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг болон 169 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан гээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлого буюу төрийн сангийн дансанд оруулсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.