| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00049/И |
| Дугаар | 149/ШШ2025/00122 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 149/ШШ2025/00122
2025 оны 03 дугаар
сарын 25-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00122 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2-р баг Ширхэнцэг ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, РД:СЛ95011301, утас:80310293, -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2-р баг Ширхэнцэг ******* ******* ******* ******* ******* ******* , утас: 89610225-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. бид нэг байгуулагд хамт ажилдаг байсан ба 2014 оноос эхлэн үерхэж улмаар 2017 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2015.05.26-ны өдөр том хүү Т.Сүлд-эрдэнэ 2020.03.01-ны өдөр охин Т.Сувд-Эрдэнэ нарыг төрүүлсэн. 2024 он хүртэл тус тусын ажлаа эрхлэн гэр бүлийн хамтын амьдрал хэвийн байсан боловч нөхөр Д. сургуульд суралцахаар явсан өдрөөс эхлэн гэр бүл доторх үл ойлголцох үзэл бодол таарахаа больж маргаан хэрүүл гарч эхэлсэн. Энэ нь 2 хүүхдийн цаашдын хүмүүжил эрүүл өсөн торнин бойжиход хүндрэлтэй хамт амьдрахад хэцүү болж ирсэн учир бид тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар ярилцаагүй бөгөөд энэ хүн 2 хүүхдээ хайхралгүй орхиж яваад 2 жил гаруй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж 1 хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу Д.аар төлүүлэх Эд хөрөнгийн маргаангүй. Энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү....гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Д. миний бие Д.*******тай гэр бүл цуцлуулах хүсэлтэй байгаа тул өөрийн өмчлөлийн *******ны өөрт ногдох хувийг, 1 хүүхдийн тэтгэмжид суутгуулах хүсэлтэй байгаа бөгөөд 1 хүүхдийн тэтгэмжийн тухай бүр төлнө. Эд хөрөнгийн маргаангүй. Иймд хүсэлтийг минь авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д. нар 2014 онд танилцаж, 2017 онд батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү , 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Т.Сувд-Эрдэнэ нар төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү , 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин Т.Сувд-Эрдэнэ нарыг төрсөн эх Д.*******гийн асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Д.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү , 2020 оны 03 дугаар сарын 01-нд төрсөн охин Сувд-Эрдэнэ нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн охин Сувд-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн ******* суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн охин Сувд-Эрдэнийг, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Д.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн маргаагүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.