| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00106/И |
| Дугаар | 149/ШШ2025/00134 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 149/ШШ2025/00134
2025 03 31 149/ШШ2025/00134
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Нэхэмжлэгч: ******* ******* ******* газар, хаяг:Улаанбаатар хот, ******* дүүрэг 13 дугаар хороо, Залуус гудамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус ******* ******* газрын ахлах прокурор ******* /Утас-/, хариуцагч: ******* ******* ******* Хаяг Сэлэнгэ аймгийн Мандал сумын р , тоот, /РД:
******* ******* / -д холбогдох 3,039,812.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 0р сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгг Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн
нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж
байна. Т.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс 2022 оны 10
дугаар сарын 22-ны өдөр 88-98 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3.785 м
куб хэмжээтэй 24 ширхэг нойтон нарсны овгийн сибирь шинэс модыг гарал үүслийн
гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн
ажиллагаа явуулж шалгаж байх хугацаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа
дуусч, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн
байна. Харин Т.******* нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан 24
ширхэг нарс модны 1,013,271 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль
орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн
санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, төлөхөөр заасны дагуу нийт 3,039,812.98 төгрөгийн үнэлгээ гарсан болох нь хэрэгт авагдсан хохирогч,
гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол зэрэг нотлох
баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг, зөрчлийн улмаас ойн санд хохирол
учирч байгаа нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1
дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн
байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн
нэрийн өмнөөс оролцоно, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор төрийн байгууллагын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа болно.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1р зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1
дэх хэсэгт тус тус заасны дагуу иргэн Т.******* нь ойн санд учруулсан хохирол
буюу төрд учирсан гэм хорыг өөрөө хариуцах тул түүнээс дээрх хохирлыг нөхөн
төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Т.*******оос 3,039,812.98 төгрөгийг гаргуулан, Төрийн сангийн Байгаль
орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж өгнө үү. ******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41
дүгээр зүйлийн 41.1.4, 41.1.14 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* газар, хаяг: Улаанбаатар хот, ******* дүүрэг 13 дугаар хороо, Залуус гудамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус ******* ******* газрын ахлах прокурор ******* /Утас-/, хариуцагч: ******* ******* ******* Хаяг Сэлэнгэ аймгийн Мандал сумын р , тоот, /РД:
******* ******* / -д холбогдох 3,039,812.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* газар, хаяг: Улаанбаатар хот, ******* дүүрэг 13 дугаар хороо, Залуус гудамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус ******* ******* газрын ахлах прокурор ******* /Утас-/, хариуцагч: ******* ******* ******* Хаяг Сэлэнгэ аймгийн Мандал сумын р , тоот, /РД:
******* ******* / -д холбогдох 3,039,812.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сум дундын прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4, 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.