| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00364/И |
| Дугаар | 157/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00342
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ө.А*******д холбогдох “6,485,847.84 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ө******* овогтой А******* нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* банктай 3Г/R001172597 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгчдийн ЗГ/R001172597 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 02 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 5,961,071.08 төгрөг
Зээлийн хүү 508,980.74 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 15,796.02 төгрөг
Нийт 6,485,847.84 төгрөг
3Г/R001172597 дугаартай дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 6,485,847.84 /зургаан сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин долоон төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 118,223.57 төгрөгийн хамт Ө******* овогтой А*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч ******* овогт Ө*******ийн А******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* банкнаас нэхэмжилсэн 6,485,847.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бололцоогоороо төлнө. Төлж барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь Ө.А*******аас зээлийн гэрээний үүрэгт 6,485,847.84 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.А******* нь 6,485,847.84 төгрөгийг ******* банк ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3Г/R001172597 дугаартай Дижитал зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,485,847.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,485,847.84 (зургаан сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,724 төгрөгийн тавин хувь 59,362 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 59,362 төгрөгийг, хариуцагч Ө.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 59,362 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 6,485,847.84 (зургаан сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Ө.А******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,724 төгрөгийн тавин хувь 59,362 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 59,362 төгрөгийг, хариуцагч Ө.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 59,362 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.А******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР