| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00371/И |
| Дугаар | 157/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00366
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э*******т холбогдох “1,659,203 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Э******* нь ******* ББСБ ХХК-тай 2021 оны 03 сарын 01-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000611398 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99026277 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Э******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.03.31-ний өдөр 940,000 төгрөгийг 2.3 % хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
******* ББСБ-ын зүгээс Б.Э*******аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан 99026277, 80206277, 94248770 утасны дугааруудаар тус тус холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.19-ний өдрийн байдлаар Б.Э*******ийн үндсэн зээлийн үлдэгдэл 940,000 төгрөг, 2023.03.31-ний өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэлх 871 хоногийн зээлийн хүү 601,941 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,262 төгрөг, нийт 1,659,203 төгрөг байна.
Б.Э******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,659,203 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ
Хариуцагч ******* овгийн Б******* Э******* нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.Э******* миний бие нь мөнгөн дүн 1,659,203 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ББСБ” ХХК нь Б.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,659,203 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Э******* нь 1,659,203 төгрөгийг “******* ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 03 сарын 01-нии өдрийн 140000611398 дугаартай зээл, зээлийн эрх нээх дугаартай гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,659,203 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,659,203 (нэг сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,497 төгрөгийн тавин хувь 20,748 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,748 төгрөгийг, хариуцагч Б.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 20,748 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,659,203 (нэг сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун гурав) төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,497 төгрөгийн тавин хувь 20,748 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,748 төгрөгийг, хариуцагч Б.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 20,748 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР