| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00388/И |
| Дугаар | 157/ШШ2025/00369 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00369
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* Банк" ХК-ийн нэхэмжлэлтэй С.Б*******д холбогдох 6,665,846.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* Банк" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000306398 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 6,642,846.87 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 6,665,846.87 төгрөгийг хариуцагч С******* Б*******гаас гаргуулна” гэжээ.
Хариуцагч ******* овогт С******* Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Б******* миний бие ******* банкны нэхэмжилсэн 6,665,846.87 шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 11 сардаа багтаан хугацаа хэтэрсэн дүнгээ төлж үндсэн зээлээ төлбөрийн хуваарийн дагуу сар сардаа төлөх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* Банк” ХХК нь С.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,665,846.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Б******* нь 6,665,846.87 төгрөгийг “******* Банк” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн MD00087218 дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, мөн өдрийн LD00087218 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 6000306398 дугаартай цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,665,846.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,665,846.87 (зургаан сая зургаан зуун жаран таван мянга найман зуун дөчин зургаан төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,604 төгрөгийн тавин хувь 60,802 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,802 төгрөгийг, хариуцагч С.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамж 60,802 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн нэхэмжилсэн 6,665,846.87 (зургаан сая зургаан зуун жаран таван мянга найман зуун дөчин зургаан төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг хариуцагч С.Б******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.604 төгрөгийн тавин хувь 60,802 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,802 төгрөгийг, хариуцагч С.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамж 60,802 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР