Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00370

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч *******" ХК-ийн нэхэмжлэлтэй Г.С******* холбогдох 2,732,807.55 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч авч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******" ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн захирал /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Б.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г******* овогтой С******* нь *******ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 2010106421 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,600,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр зээлдэгч Г.*******ийн ******* дахь 5001977011 тоот дансанд 4,600,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010106421 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй 75 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд

Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 08-ны байдлаарх 2,732,807.55 (хоёр сая долоон зуун гучин хоёр мянга найман зуун долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Сувд- Эрдэнээс гаргуулж өгнө үү” гэжээ

Хариуцагч ******* овогт Г*******ийн С******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Бор-Өндөр сумын *******наас 4,600,000 төгрөгийн зээлийг авсан болно. Тус зээлийн үлдэгдэл 2,732,807 төгрөгийг 2026 оны 1-р сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Төлөлтийг 2026 оны 1-р сарын 31-ний дотор төлж барагдуулах хугацааг олгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХК нь Г.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,732,807.55 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.С******* нь 2,732,807.55  төгрөгийг “*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 2010106421 дугаартай барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох  2,732,807.55 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,732,807.55 (хоёр сая долоон зуун гучин хоёр мянга найман зуун долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,675 төгрөгийн тавин хувь 29,337 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 29,337 төгрөгийг, хариуцагч Г.С*******с улсын тэмдэгтийн хураамж 29,337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК- д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 2,732,807.55 (хоёр сая долоон зуун гучин хоёр мянга найман зуун долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Г.С******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,675 төгрөгийн тавин хувь 29,337 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 29,337  төгрөгийг, хариуцагч Г.С*******с улсын тэмдэгтийн хураамж 29,337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.С******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР