| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0102/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/98 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 16.1.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 8360000000097 дугаартай, 78/208/002/Э/ индекстэй хэргийг 208 оны 07 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологч мэргэжилтэй, ******* ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 208 оны 06 дугаар сарын 6-ны өдөр иргэн Э.*******тай маргалдаж түүний зүүн чих, нүүрэн тус газар нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Г.******* нь 208 оны 06 дугаар сарын 6-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт найз Д.*******ын ажил дээр ирж түүний эхнэр Э.*******г хэл амаар доромжлон улмаар зүүн чих нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:
Хохирогч Э.*******гийн / ПН892307/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 208 оны 06 дугаар сарын 6-ны орой 9:30 цагийн үед ажил дээрээ байж байтал манай гэр бүлийн найз Г.******* согтуу орж ирээд над руу “ янхан минь зайл, чамтай харьцахгүй” гэхээр нь би “чи зүгээр гараад явчих, би үйлчлүүлэгчтэй байна” гэхэд “Оогий хаана байна” гээд цаад өрөөнд байсан манай нөхрийн өрөө рүү орчихоод гарч ирээд намайг хэл амаар доромжлоод баруун гараараа миний зүүн чих рүү алгадсан.Дараа нь зүүн гараа зангидаж байгаад миний баруун нүд рүү цохиход манай нөхөр Д.******* Г.*******ийг барьж авахаар нь би цагдаа дуудсан. Миний хөмсөг задарсан тул эмнэлэгт очиж 3 оёдол тавиулсан. Би 5 сартай жирэмсэн, энэ байдал урагт яаж нөлөөлөхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх 3-4-р хуудас/
Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би Г.*******ий араас татаад “ юу хийгээд байгаа юм бэ гаръя” гэтэл баруун гараараа манай эхнэрийг алгадаад авсан. Г.*******ий араас тэврээд гарах гэтэл Г.******* “байж бай, найз нь учраа олчихъё” гэхээр нь би тавьчихсан чинь буцаж гүйж очоод манай эхнэрийн баруун нүд рүү гараа зангидаж байгаад цохичихсон... гэх мэдүүлэг /хх-5-6-р хуудас/
Гэрч С.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 208 оны 06 дугаар сарын 6-ны өдөр найз Д.*******ын ажил дээр түүний эхнэр Э.*******гийн компьютер дээр юм хийж байтал гаднаас Г.******* согтуу орж ирээд Э.*******тай маргалдаж нүүрэн тус газар нь цохисон. Цаад өрөөнөөс Д.******* гарч ирээд бид хоёр Г.*******ийг авч гарах гээд ноцолдож байтал дахиад Э.*******гийн нүүр лүү нь цохисон. Тэгээд Г.*******ийг авч гараад байж байтал цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх 2-р хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 208 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай : ... Э.*******гийн биед баруун нүдний алиманд цус хуралт,баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний баруун дээд хэсэгт .7х0. см 3 ширхэг оёдолтой шарх, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Э.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Э.*******гийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 204 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх--р хуудас/ дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж найз Д.*******ын эхнэр Э.*******г цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь найз нь зээлсэн мөнгөө нэхсэнээс үүдэлтэй болох нь гэрч Д.*******ын ...Г.******* надаас 30000 төгрөг зээлж аваад өгөөгүй байсан, зээлсэн мөнгөө нэхсэнээс болж архи ууж ирээд манай эхнэрийг зодсон байх... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.*******ий хувийн байдлын талаар гэрч М.Сарангуагийн өгсөн: ... Г.******* 2000-200 онд Прогресс дунд сургуулийг, 200-204 онд МУИС-ийг геологич мэргэжлээр төгссөн.Нэг их архи уугаад байдаггүй,хааяа ажил хөөцөлдөхөөрөө уудаг, гар бөмбөг болон бөхийн спортоор хичээллэдэг.Би Г.*******тэй 204 онд гэр бүл болсон, одоо ам бүл 3-лаа амьдардаг.Нөхөр Г.******* ******* ХХК-ний захирлаар, би нягтлан бодогчоор ажилладаг гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Б.Бямбацогтын өгсөн: Г.*******тэй 990 оноос хойш ах дүүгийн ёсоор харилцдаг болсон.Тайван дөлгөөн зан ааштай, шударга, тусархаг, хүнийг ялгаж харьцдаггүй хүн байгаа юм.Гар бөмбөгийн спортын зэрэгтэй, бас бөхөөр хичээллэдэг гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Г.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 46 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа ба бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Э.*******гийн “...хохирлын *******000 төгрөгийг хүлээж авлаа, санал,гомдол нэхэмжлэх зүйлгүй... гэх тайлбар /хх-50/, Г.*******ээс Э.*******д *******000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт зэргээр тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар 460 нэгж буюу 460000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 0 сарын хугацаанд төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар 460000 төгрөгний торгуулийг шүүхээс тогтоосон 0 сарын хугацаанд төлөхгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг тайлбарлаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн Ховд аймаг дахь Хас банкны салбарт байрлах 45933 төгрөгтэй 500350063 тоот дансыг битүүмжилсэн прокурорын 208 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 5/84 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4,36.,36.2-,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******ээр торгуулийн 460000 төгрөгийг 0/ нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.*******д оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 460000/ дөрвөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******ий эзэмшлийн Ховд аймаг дахь Хас банкны салбарт байрлах 45933 төгрөгтэй 500350063 тоот дансыг битүүмжилсэн прокурорын 208 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 5/84 дугаартай ”Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн -д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form