| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00375/И |
| Дугаар | 157/ШШ2025/00371 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00371
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Э*******, Б.Г******* нарт холбогдох “4,788,824.93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О******* Э*******, Б******* Г******* нар нь 2024 оны 12-р сарын 08-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-иас 2412081723 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 3,800,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэйгээр, Iphone 16 утасыг цахилгаан барааны лизинг бүтээгдэхүүнээр зээл авсан.
Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна.
Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 253 хоног хугацаа хэтэрсэн байна.
Иймд хариуцагч О.Э*******, Б.Г******* нараас 2412081723 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 4,788,824.93 төгрөгийг гаргуулж “******* ******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Хариуцагч ******* овогт О******* Э*******, ******* овогт Б******* Г******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2025 оны 10 сарын 15-ны өдрөөс 6 хувааж төлж барагдуулна. 4,788,824.93 төгрөг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ББСБ” ХХК нь О.Э*******, Б.Г******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,788,824.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Э*******, Б.Г******* нар нь 4,788,824.93 төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2412081723 дугаартай гар утасны лизингийн зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,788,824.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,788,824.93 (дөрвөн сая долоон зуун наян найман мянга найман зуун хорин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,571 төгрөгийн тавин хувь 45,785 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,785 төгрөгийг, хариуцагч О.Э*******, Б.Г******* нараас улсын тэмдэгтийн хураамж 45,785 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,788,824.93 (дөрвөн сая долоон зуун наян найман мянга найман зуун хорин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг хариуцагч О.Э*******, Б.Г******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,571 төгрөгийн тавин хувь 45,785 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,785 төгрөгийг, хариуцагч О.Э*******, Б.Г******* нараас улсын тэмдэгтийн хураамж 45,785 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Э*******, Б.Г******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР