Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00372

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк" ХК-ийн Хэнтий салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй Б.А*******, Х.М******* нарт холбогдох 11,935,713.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад     

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “******* банк" ХК-ийн Хэнтий салбар ******* тооцооны төвийн захирал /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.А*******, хамтран зээлдэгч Х.М******* нар нь ******* банкны ******* тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар MN420034250401851182 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүдэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN420034250401851182 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан зээл болон зээлийн хүүний төлбөрийг 12 сараар хугацааг сунгасан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж, хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,935,713.67 төгрөг нийт 11,935,713.67 /арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг байна. Иймд зээлдэгч Б.А*******, хамтран зээлдэгч Х.М******* нараас нийт зээл, зээлийн хүүний төлбөр 11,935,713.67 төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* овогт Х******* М*******, ******* овогт Б******* А******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Бидний амьдралд ажил олдохгүй тэгээд ямар орлого байхгүй, малчдын зээлийг бид өмнө малтай байхад төлж байсан. Одоо малын тоо толгой гэж байхгүй хэцүү байна. 11,935,713.67 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“******* банк" ХК нь Б.А*******, Х.М******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,935,713.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.А*******, Х.М******* нар нь 11,935,713.67 төгрөгийг “******* банк” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн MN420034250401851182 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт зээл, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн MN420034250401851182 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох  11,935,713.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага 11,935,713.67 /арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,922 төгрөгийн тавин хувь 102,961 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 102,961төгрөгийг, хариуцагч Б.А*******, Х.М******* нараас улсын тэмдэгтийн хураамж 102,961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК- д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 11,935,713.67 (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арван гурван төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Б.А*******, Х.М******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,922 төгрөгийн тавин хувь 102,961 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 102,961  төгрөгийг, хариуцагч Б.А*******, Х.М******* нараас улсын тэмдэгтийн хураамж 102,961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.А*******, Х.М******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР