Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00373

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ******* банк" ХК-ийн Хэнтий салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй  Ц.А*******, С.А******* нарт  холбогдох  29,762,500.62 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “******* банк" ХК-ийн Хэнтий салбар ******* тооцооны төвийн захирал /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.А*******, хамтран зээлдэгч Ц.А******* нар нь ******* банкны ******* тооцооны төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар MN430034250401851067 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 25,500,500 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүдэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN430034250401851067 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөл оруулан зээл болон зээлийн хүүний төлбөрийг 12 сараар хугацааг сунгасан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 25,500,000 төгрөг, зээлийн хүү 4,262,500.62 төгрөг нийт 29,762,500.62 /хорин есөн сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг байна. Иймд зээлдэгч Ц.А*******, хамтран зээлдэгч С.А******* нараас нийт зээлийн зээл хүүний төлбөр 29,762,500.62 төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ

Хариуцагч ******* овогт С******* А*******, ******* овогт Ц******* А******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.А*******, эхнэр С.А******* миний бие ******* банкнаас 25,500,000 малчны зээл авсан. Эхний төлбөр 7,874,182.83 төгрөгийн зээлийг 2025 оны 07 сарын 03-нд төлөх байсан боловч 2023-2024 оны зудад бүх малаа хорогдуулсан тул төлж чадаагүй. Энэ төлбөрийг 2025 оны 10 сард 2,624,000,  2025 оны 11 сард 2,624,000,  2025 оны 12 сард 2,624,000 төгрөгөөр төлөх боломжтой тул шийдвэрлэж өгнө үү. *******

банк ХК-иас нэхэмжилсэн 29,762,500.62 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээл авснаас хойш ******* банканд 2023-2024 оны байгалийн гамшгийн зудад бүх малаа хорогдуулж зээлийн төлбөрийг төлөх чадваргүй хугацаа хэтрүүлсэн. Эхний удаа 29,762,500.62 төгрөгөөс ******* банканд 7,874,182.83 төгрөгийг, 2025 оны 10 сарын 20-ны дотор төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүсэлт гаргахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А*******, С.А******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,762,500.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.А*******, С.А******* нар нь 29,762,500.62 төгрөгийг “******* банк” ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар MN430034250401851067 дугаартай дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт зээл, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN430034250401851067 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох  29,762,500.62 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага 29,762,500.62 /хорин есөн сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун төгрөг жаран хоёр мөнгө/  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,763 төгрөгийн тавин хувь 153,381 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 153,381төгрөгийг, хариуцагч Ц.А*******, С.А******* нараас улсын тэмдэгтийн хураамж 153,381 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК- д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 29,762,500.62 /хорин есөн сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун төгрөг жаран хоёр мөнгө/  төгрөгийг хариуцагч Ц.А*******, С.А******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,763 төгрөгийн тавин хувь 153,381 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 153,381 төгрөгийг, хариуцагч Ц.А*******, С.А******* нараас улсын тэмдэгтийн хураамж 153,381 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.А*******, С.А******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР