Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00374              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэнтий аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: “******* банк” ХК-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Э******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “”Э******* овогтой Э******* нь /РД:*******/ нь ******* банкны Хэнтий салбарын ******* тооцооны төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/51012140 тоот зээлийн гэрээ байгуулан 8,910,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн /жилийн 14,4 хувь/ хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /417 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

Э.Э******* нь ******* сумын харьяалалтай иргэн биш ба УБҮ-т ажилд орж түр хугацаанд ажиллаж байхдаа зээл авч 2023 оны 12-р сараас эхлэн зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлэх болсон. ******* суманд ажиллаж гэр бүлтэй болсон ба 2024 онд гэр бүл салж Улаанбаатар хот руу яваад сураггүй болсон. ******* суманд хамаатан садан гэх хүн байхгүй сураг гаргаж холбоо тогтоож чадахгүй байна. 2024 оны 6-р сард эхнэр Алтаннамар гэх хүнтэй холбоо тогтоосон, Улаанбаатар хот яваад сураггүй холбоо тогтоож чадахгүй байгаа гэснээс өөр мэдээлэл өгөөгүй. /эхнэр Алтаннамар утас 80530738/

Зээлийн гэрээн дээр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо нуурын 7 дугаар гудамж 86 тоот гэсэн хаяг байдаг хэдий ч уг хаягт амьдрахгүй байгаа, 2025 оны 4-р сард эхнэрийнх нь хэлснээр Улаанбаатар хотод амьдрахгүй байгаа, Өмнөговь аймагт гэр бүлтэй болоод тэндээ сүүлийн жилийн хугацаанд суурьшсан гэх мэдээллээс өөр харилцагчтай холбоотой мэдээлэлгүй, сураг гаргаж чадаагүй байна.

Иймд дээрх харилцагчийн оршин суух хаяг болон холбоо барих дугаарыг олж өгч тусална уу.гэжээ.

Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э******* овогтой Э******* нь ******* баяжуулах үйлдвэрт ажиллаж байхдаа ******* банкнаас 5 удаагийн давтамжтай зээл авсан. Тэгээд зээлээ огт төлөхгүйгээр өнөөдрийн байдлаар 470 хоногийн хугацаа хэтрээд явж байна. Э*******аас зээлийн төлбөр төлөхийг шаардах гээд хаягаар нь очиж арга хэмжээ авах гэсэн боловч зээлийн гэрээнд заасан Улаанбаатар хотын хаяг дээр байхгүй. Ийм хүн огт амьдардаггүй гэсэн. Улаанбаатар хотын ажилтнуудыг уулзуулсан байгаа. Онлайнаар зээлийн гэрээ байгуулахад холбоотой хүний мэдээллийг оруулдаг. Тухайн үед гэр бүл байсан хүний мэдээллийг оруулсан байгаа. Тэр хүнийг Алтаннамар гэдэг. Энэ хүнээс тодруулахад Э*******тай ойрын 2, 3 жилийн хугацаанд огт холбоо бариагүй, хаана яаж амьдарч байгааг мэдэхгүй гээд байгаа. Тийм учраас банк зээлээ төлүүлж чадахгүй өдий хүрээд байгаа. Иймд харилцагчийн хаягийг тодруулж, цаашид зээлийг төлүүлэх хүсэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 ******* банк ХК нь зээлдэгч Э.Э*******тай 2023 оны 04 дүгээр сарын 09, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд №ЗГ/51012140, №ЗГ/53658718 дугаартай онлайн цалингийн гэрээ байгуулсан бөгөөд Э.Э******* нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан.

Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.Э******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Э*******ийн Э******* нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо нуурын 7 дугаар гудамж 86 тоот гэсэн хаяг байдаг хэдий ч уг хаягт амьдрахгүй байгаа, 2025 оны 4 дүгээр сард эхнэр н.Алтаннамарын /80530738/ хэлснээр Өмнөговь аймагт гэр бүлтэй болоод тэндээ суурьшсан гэх мэдээллээс өөр мэдээлэл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Боржигон овогт Э*******ийн Э******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Э.Э******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР