Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00376  

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэнтий аймгийн сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: “******* ББСБ” ХХК-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Б******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* (цахим) нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:“ Хариуцагч М.Б******* нь  ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2023.12.24-ний өдөр 2081976 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2081976 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 528,962.76 төгрөг, үндсэн хүүнд 204,440.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,448.92 төгрөг,  шимтгэлд 4,300 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 759,152.30 төгрөгийг хариуцагч М*******н Б*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: “******* ББСБ-н нэхэмжлэлтэй хариуцагч М******* овогтой Б******* нь хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлолтоор тодорхойлогдсон тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна” гэжээ.

Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ББСБ-ын ******* кредит үйлчилгээ гэж байгаа. Энэ нь аппликейшнаар зээлийн эрхээ судлуулаад цахимаар гарын үсэг зураад гэрээгээ баталгаажуулдаг. Бэлэн мөнгөний хэлбэрээр биш цахимаар кредитийн эрх үүсгэдэг үйлчилгээ юм. Энэ үйлчилгээгээр манайхтай гэрээтэй байгууллагатай худалдан авалт хийх боломжтой. Тухайн гэрээ нь 2023 оны 12 дугаар сарын 25-нд хийгдсэн. Худалдан авалтын хувьд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд худалдан авалт хийгээд явсан байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 25-нд 352,246 төгрөгийн төлөлт хийгдсэн байдаг. Мөн 2024 оны 10 дугаар сарын 10-нд 542,536 төгрөгийн төлөлт хийгдсэн. Хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 25-нд 540,762 төгрөгийн төлөлт хийгдсэн байна. Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Худалдан авалтыг хамгийн сүүлд 10 дугаар сарын 26-нд хийсэн байгаа. Манайхаас үндсэн зээлийн дүн 528,962.76 төгрөг, үндсэн хүү 204,440,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,448.92 төгрөг, шимтгэл 4,300 төгрөг нийт 759,152.30 төгрөгийг нэхэмжилсэн. Манайхаас 09 дүгээр сарын 23-нд эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн байгаа. Тэгээд улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 47,430 төгрөгийг төлөөд хүсэлтээ бичиж өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 ******* ББСБ ХХК нь зээлдэгч М.Б*******ай 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2081976 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулсан бөгөөд М.Б******* нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь шүүхийн бичиг хүрэгчийн тэмдэглэл, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нь М.Б******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч хариуцагч нь бүртгүүлсэн оршин суух хаягтаа амьдрахгүй байгаа болох нь тогтоогдмогц нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.

Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Б******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М*******н Б******* нь Хэнтий аймгийн сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин сууж байсан, утасны дугаар 89630348, 86868061 *******, 99610157 Т гэх дугаарууд тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар******* регистрийн дугаартай овогт М*******н Б******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих М.Б******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР