| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00363/И |
| Дугаар | 157/ШШ2025/00390 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2025/00390
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ" ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Ү*******д холбогдох “7,197,791.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.Ү******* нь 2025 оны 09 дугаар сарын 08 -ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-134172 дугаартай зээл 368 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал: 93001-134172 дугаартай зээлэнд
"Таван ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Х.Ү*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Х.Ү******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 543400 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001134172 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,758,788.39 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,313,261.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 95,741.90 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, бүгд 7,197,791.56 (долоон сая нэг зуун ерэн долоон мянга долоон зуун ерэн нэг зууны тавин зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Х.Ү*******гоос гаргуулж; ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ
Хариуцагч ******* овогт Х******* Ү******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Ү******* миний бие нь зээлээ 6 сарын дотор төлөх болно” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ББСБ” ХХК нь Х.Ү*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,197,791.56 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Ү******* нь 7,197,791.56 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 543400 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн цахим зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,197,981.56 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,197,791.56 (долоон сая нэг зуун ерэн долоон мянга долоон зуун ерэн нэгэн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,115 төгрөгийн тавин хувь 65,057 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 65,057 төгрөгийг, хариуцагч Х.Ү*******гоос улсын тэмдэгтийн хураамж 65,057 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,197,791.56 (долоон сая нэг зуун ерэн долоон мянга долоон зуун ерэн нэгэн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Х.Ү******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,115 төгрөгийн тавин хувь 65,057 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 65,057 төгрөгийг, хариуцагч Х.Ү*******гоос улсын тэмдэгтийн хураамж 65,057 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Ү******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР